card
Ардчилсан сайн засаглалАрдчиллын институциүдийг бэхжүүлэх#ИлТодБайдал#СайнЗасаглалБодлогын асуудал2024

Монгол Улсын Аудитын дээд байгууллагын бие даасан байдлыг сайжруулах нь: Ерөнхий аудиторын томилгоо

Зохиогч: П. Баттулга, Б.Төрболд
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2024
Төрөл: Бодлогын асуудал
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Хараат бус институци, аудитын тогтолцоо, томилгоо, бодлогын асуудал
Хөтөлбөр: Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь

2019  онд Үндсэн хуульд туссан өөрчлөлтөд “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж заажээ.  Энэ байгууллага нь төрийн аудитын байгууллага юм. Тогтолцооны хувьд Монгол улс ганцаарчилсан удирдлагатай Ерөнхий аудиторын загварыг  нэвтрүүлсэн. Ийм загварын институцийн хараат бус байдлыг хангахад Ерөнхий аудиторын томилгоо нь шууд нөлөө бүхий чухал асуудал байдаг. 

Энэхүү бодлогын цувралд Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилохдоо УИХ-ын даргын нэр дэвшүүлсний үндсэн дээр томилж байгаа нь дээр дурдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаатай нийцэхгүй байгаа болон аудитын томилгоотой холбоотой бусад тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийснийг танилцуулжээ.  Түүнчлэн Ерөнхий аудиторын тогтолцоотой зарим улсын туршлагыг харьцуулан,  Монгол Улсад төрийн аудитын байгууллагын хараат бус сайжруулахад ямар арга хэмжээ шаардлагатай талаар зөвлөмж толилуулсан байна. 

 

 

 

Зохиогч: П. Баттулга, Б.Төрболд
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2024
Төрөл: Бодлогын асуудал
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Хараат бус институци, аудитын тогтолцоо, томилгоо, бодлогын асуудал
Хөтөлбөр: Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь