Шүүхийн шийдвэрийн судалгаа - Цуврал 17
Шүүхийн шийдвэр судалгаа цувралын 17 дахь дугаарт судлаач Б.Оюунжаргал, Б.Баялагмаа нар дампуурсанд тооцох хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэж байгааг гүнзгийрүүлэн судалж, доктор Б.Буянхишигийн ахалсан баг шаардах эрх шилжүүлэх гэрээний маргааныг иргэний харилцааны олон талаас авч үзэж хуулийн болон онолын хэрэглээг үнэлсэн бол Монголын Нотариатчидын танхимын тэргүүн Ч.Баянжаргал ахлагчтай баг өв залгамжлалын асуудлыг шүүхэд хэрхэн шийдвэрлэж буйг авч үзсэн судалгааны гурван тайланг багтаажээ. Судалгаа шинжилгээний ажлын арвин туршлагатай хууль зүйн их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нар шүүхийн практикт эрх зүйн онолын үүднээс хуулийг хэрхэн тайлбарлан хэрэглэх талаар авч үзсэн нь энэ дугаарын онцлог байлаа.
Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хууль болон иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд ашиглагдаж буй хууль тогтоомжийн хэрэглээ хуульчид, судлаачдын анхаарлыг татсан, нухацтай авч үзэх шаардлагатай асуудлын нэг болсныг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгээр хийгдсэн 30 гаруй шүүхийн шийдвэрийн судалгаанаас харж болно.
Татварын чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Төсвийн чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/20070130NeellteiTusviinSanaachlaga2006.pdf
Түлхүүр үг: олон улсын төсвийн төсөл, нээлттэй төсвийн индекс, хууль тогтоох байгууллагын үүрэг, ауидитын дээд байгууллагын үүрэг, төсөв боловсруулалт, төсвийн үйл ажиллагаа, төсвийн баримт бичиг, төсвийн мэдээ мэдээлэл