Монгол Улсад Прокурорын хараат бус байдлыг бэхжүүлэх нь - Бодлогын судалгаа
Нээлттэй Нийгэм Форум нь Монгол Улсын шударга ёсны тогтолцоог шинэчлэх үйлсэд хөндлөнгийн судалгаа шинжилгээ нийлүүлэх, олон талт бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, холбогдох байгууллагуудын хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхааран ажиллаж ирлээ. 2024 онд нээлттэй зарласан бодлогын судалгааны тэтгэлгийн шалгаруулалтад Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэнгийн Прокурорын хараат бус байдлыг бэхжүүлэх сэдэвт судалгааны төсөл шалгарч бодлогын судалгааны тайлан ийнхүү уншигчдын гарт хүрч байна. Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэл болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн үйл явц, үр дүн нь прокурорын эрх зүйн орчны шинэтгэлд тусгалаа олсон байдал, олон улсын чиг хандлага зэргийг авч үзсэн нь энэхүү судалгааны гол онцлог юм. Мөн аливаа институцийн хараат бус байдлын гол баталгаа нь шударга, ил тод, хараат бус томилгооны процесс болон хариуцлагын механизм болохыг онцлон тэмдэглэж бусад орны туршлагатай харьцуулан дүн шинжилгээ хийсэн нь ач холбогдолтой болжээ. Иймээс цаашид нарийвчилсан шинжилгээ, харьцуулсан судалгаа хийх зэргээр асуудлыг гүнзгийрүүлэн судалж, олон талын санал, шүүмж өрнүүлэх нь прокурорын байгууллагын үйл ажиллагааны мэргэжлийн хараат бус, шударга, ил тод байдлыг сайжруулах бодлогын шийдлүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой. Хууль зүйн салбарын төлөөлөгчид, бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарыг энэ талаарх бодлогын хэлэлцүүлэгт идэвх санаачилгатай оролцож, шударга ёсонд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
|
Монголын ноолуурын салбарын үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртгийн дүн шинжилгээ
Монголын ноолуурын салбарын үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртгийн дүн шинжилгээ
Хэвлэн нийтэлсэн: EPRC, USAID
Он: 2005
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Cahmer_2005_eng.pdf
Түлхүүр үг: cashmere process, cashmere industry in Mongolia, cashmere market, cashmere products of Mongolia, value added chain of cashmere
Хэвлэн нийтэлсэн: Globe International
Он: 2005
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/CAReportE1_20050831.pdf
Түлхүүр үг: transparent governance, media, investigative report in Mongolia, media advertisement, content analysis of Mongolia's media, anti corruption policy in Mongolia
Өрх, иргэдийн амьжиргааны түвшинг тодорхойлж буй өнөөгийн аргачлалыг судлах, хөгжлийн ижил төстэй зарим орнуудтай харьцууулах нь
Монгол Улсад хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг тодорхойлох судалгаа, 2-р үе шат
Зарим хот, хилийн боомтын үйлчилгээний салбарт ажиллаж буй хүүхэд, залуучуудын хөдөлмөр, бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэл, үйлчилгээний салбарын гадна бие үнэлж буй охид, эмэгтэйчүүдийн байдал
Хэвлэн нийтэлсэн: NDI
Он: 2005
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Final_monitoring_reportEBurnee.pdf
Түлхүүр үг: presidential election monitoring, election in Mongolia, media monitoring on election, media and election, presidential election 2005