Монгол Улсад Прокурорын хараат бус байдлыг бэхжүүлэх нь - Бодлогын судалгаа
Нээлттэй Нийгэм Форум нь Монгол Улсын шударга ёсны тогтолцоог шинэчлэх үйлсэд хөндлөнгийн судалгаа шинжилгээ нийлүүлэх, олон талт бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, холбогдох байгууллагуудын хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхааран ажиллаж ирлээ. 2024 онд нээлттэй зарласан бодлогын судалгааны тэтгэлгийн шалгаруулалтад Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэнгийн Прокурорын хараат бус байдлыг бэхжүүлэх сэдэвт судалгааны төсөл шалгарч бодлогын судалгааны тайлан ийнхүү уншигчдын гарт хүрч байна. Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэл болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн үйл явц, үр дүн нь прокурорын эрх зүйн орчны шинэтгэлд тусгалаа олсон байдал, олон улсын чиг хандлага зэргийг авч үзсэн нь энэхүү судалгааны гол онцлог юм. Мөн аливаа институцийн хараат бус байдлын гол баталгаа нь шударга, ил тод, хараат бус томилгооны процесс болон хариуцлагын механизм болохыг онцлон тэмдэглэж бусад орны туршлагатай харьцуулан дүн шинжилгээ хийсэн нь ач холбогдолтой болжээ. Иймээс цаашид нарийвчилсан шинжилгээ, харьцуулсан судалгаа хийх зэргээр асуудлыг гүнзгийрүүлэн судалж, олон талын санал, шүүмж өрнүүлэх нь прокурорын байгууллагын үйл ажиллагааны мэргэжлийн хараат бус, шударга, ил тод байдлыг сайжруулах бодлогын шийдлүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой. Хууль зүйн салбарын төлөөлөгчид, бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарыг энэ талаарх бодлогын хэлэлцүүлэгт идэвх санаачилгатай оролцож, шударга ёсонд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
|
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Book-english.pdf
Түлхүүр үг: animal husbandry, livestock breeding sector, livestock breeding intensification, livestock products, livestock in Mongolia, livestock policy in Mongolia, agriculture sector, herder household income expenses, herders in Mongolia
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2005
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/aidruraldevelopment_mn.pdf
Түлхүүр үг: Хандивлагч орнууд болон олон улсын байгууллагуудаас сүүлийн жилүүдэд авсан Хөгжлийн албан ёсны тусламж нь манай улсын эдийн засагт, түүний дотор хөдөөгийн хөгжилд хэр хувь нэмэр оруулсныг судлах, үзүүлсэн үр дүнд үндэслэн цаашид тусламж авахад баримтлах бодлогын зөвлөмжийг гаргах зорилгоор энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрийн хүрээнд хийв.
Монголын бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийн холбогдолтой ном зүй
Монголын бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийн холбогдолтой ном зүй
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Book printed by BCI.pdf
Түлхүүр үг: бэлчээрийн мал аж ахуйн эдийн засаг, мал аж ахуйн салбар, мал аж ахуйн санхүүжилт, мал аж ахуйн маркетинг