Шүүхийн шийдвэрийн судалгаа - Цуврал 18
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын сүүлийн 18 дугаар нь захиргааны шүүхийн шийдвэрт хийсэн дараах хоёр судалгааны тайланг багтаажээ. “Онч шийдэл” ТББ-ын судлаач хуульчид “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-ийн дагуу хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ” хийж захиргааны эс үйлдэлтэй холбоотой багц асуудлыг шүүхийн практикийн үүднээс шинжилж тодорхой санал дэвшүүлсэн бол Хүний эрхийг хамгаалах залуу хуульчдын клуб ТББ-ын судлаачид “Захиргааны байгууллагын шийдвэр зохистой байх зарчмыг хэрэглэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” сэдэвт судалгааг танилцуулж байна. Эдгээр тайлан нь хуульч судлаач, тэр дундаа захиргаа хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог хуульчдын сонирхлыг татах судалгаа шинжилгээ болсон гэдэгт найдаж байна.
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол


