МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
2007-11-12
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын эдийн засгийн хөгжлийн стратеги (2007-2015)
2007-11-12
Энэхүү “Оролцогчдын хамтын ажиллагаанд тулгуурлан орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх нь” (DELTA) хэмээх төслийг өмнө нь ННХ, Дэлхийн Банкнаас Зүүн Европт хэрэгжүүлсэн туршлагад үндэслэн хэрэгжүүлсэн юм. Үүний үндсэн санаа нь орон нутгийн хүн амын томоохон бүлгүүд, түүний дотор төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн хамтран хөгжлийн таатай нөхцөл, боломжуудыг шинжлэх, алсын хараа, зорилго, зорилтуудаа тодорхойлох, улмаар тэдгээрт хүрэхэд чиглэсэн тодорхой, ач холбогдол бүхий төсөл, алхмуудыг боловсруулж гаргахад оршиж байсан юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/bayanhongor_mon.pdf
Түлхүүр үг:эдийн засгийн хөгжлийн стратеги, DELTA төсөл Монголд, орон нутгийн хөгжил, орон нутгийн санүүжилт, орон нутгийн бизнес, сумын эдийн засгийн хөгжил, Баянхонгор сумын хөгжил
Хөтөлбөр:*
Шинэ
Таны өмнө байгаа стратегийн баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа нь тус төслөөс гарч буй хамгийн анхны биет үр дүнгүүд юм. Харин сумын түвшинд бий болоод байгаа хөгжлийн шинэ түншлэлүүд, тухайн сумдын “бизнес эрхэлж” байгаа шинэ арга барил буюу илүү олныг хамарсан, оролцоот хэлбэр нь нүдэнд тэр бүр ил харагдахгүй үр дүнгүүд юм. Цаашид энэхүү төлөвлөлтийн арга зүйг бусад янз бүрийн шийдвэр гаргах үйл явцад хэрэглэх боломжтой, хэрэглэх ч ёстой юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Uvs_tarialan_mon.pdf
Түлхүүр үг:эдийн засгийн хөгжлийн стратеги, орон нутгийн эдийн засаг, орон нутгийн санхүүжилт, орон нутгийн бизнес, тариалан сумын хөгжил, DELTA төсөл Монголд
Хөтөлбөр:*
Шинэ
Таны өмнө байгаа стратегийн баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа нь тус төслөөс гарч буй хамгийн анхны биет үр дүнгүүд юм. Харин сумын түвшинд бий болоод байгаа хөгжлийн шинэ түншлэлүүд, тухайн сумдын “бизнес эрхэлж” байгаа шинэ арга барил буюу илүү олныг хамарсан, оролцоот хэлбэр нь нүдэнд тэр бүр ил харагдахгүй үр дүнгүүд юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Hovsgol_tarialan_mon.pdf
Түлхүүр үг:эдийн засгийн хөгжлийн стратеги, орон нутгийн эдийн засаг, орон нутгийн санхүүжилт, орон нутгийн бизнес, тариалан сумын хөгжил, DELTA төсөл Монголд
Хөтөлбөр:*
Шинэ
Таны өмнө байгаа стратегийн баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа нь тус төслөөс гарч буй хамгийн анхны биет үр дүнгүүд юм. Харин сумын түвшинд бий болоод байгаа хөгжлийн шинэ түншлэлүүд, тухайн сумдын “бизнес эрхэлж” байгаа шинэ арга барил буюу илүү олныг хамарсан, оролцоот хэлбэр нь нүдэнд тэр бүр ил харагдахгүй үр дүнгүүд юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Arkhangai_ikhtamir_mon.pdf
Түлхүүр үг:эдийн засгийн хөгжлийн стратеги, орон нутгийн эдийн засаг, орон нутгийн санхүүжилт, орон нутгийн бизнес, ихтамир сумын хөгжил, DELTA төсөл Монголд
Хөтөлбөр:*
Шинэ
2007-10-16
Ерөнхий сайдууд ярьж байна: Зүүн хойд Азиийн чөлөөт худалдааны гэрээ ба Монгол
2007-10-16
Монгол улс Зүүн хойд Ази /ЗХА/ дахь эдийн засгийн хамтын ажиллагааг сонирхож байна. Энэ бүс нутаг дахь эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцийн процесс нь одоохондоо эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн хүчин зүйлс, гол гол оролцогчдын хоёр талын харилцаанаас илүү их хамааралтай байгаа юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/tsuvral_amarjargal.pdf
Түлхүүр үг:ерөнхий сайдууд ярьж байна, зүүн хойд азийн чөлөөт худалдааны гэрээ, Монголын эдийн засгийн хөгжил, бүс нутгийн эдийн засаг, бүс нутгийн интеграци, Япон ба чөлөөт худалдааны хэлэлцээр, гадаад худалдааны бодлого
Хөтөлбөр:*
Шинэ
2007-10-16
Ерөнхий сайдууд ярьж байна: Монгол Улсын ашигт малтмалын ордыг үр ашигтай ашиглах асуудалд
2007-10-16
Монгол Улсын ашигт малтмалын ордыг үр ашигтай ашиглах асуудалд хийсэн судалгаа, дүгнэлт, түүнд үндэслэн зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан тэмдэглэл зэргийг багтаасан дугаарыг хүлээн авна уу.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/tsuvral_sodnom.pdf
Түлхүүр үг:ерөнхий сайдууд ярьж байна, ашигт малтмалын салбарын стратеги, байгалийн баялаг, Монгол улсын ашигт малтмалын орд газар, олборлох салбарын ил тод байдал, ашигт малтмалын тухай хууль, татварын тухай хууль, уул уурхайн үндэсний компанийг дэмжих бодлого, ашигт малтмалын орд ашиглалт, ашигт малтмалын ордын бүтээгдэхүүн
Хөтөлбөр:*
Шинэ
2007-10-16
Ерөнхий сайдууд ярьж байна: Монгол Улсын эдийн засгийн ойрын ирээдүйн бүтэц, хөгжил
2007-10-16
Энэ бол “XXI зууны Монгол, ямар Монгол байх вэ? Одоогийнх шигээ ажилгүйдэл, ядууралд нэрвэгдсэн буурай хөгжилтэй гуйлгачин орон байх уу? Аль эсвэл цаг үеэ олж дэлхийн нийгэмлэгтэй хөл нийлүүлэн хөгжиж, даяаршлын эрний үлгэр дууриалал болсон тэргүүний хөгжилтэй жижиг орон байх уу? ...” гэх зэрэг өргөн хүрээтэй олон, олон асуудлыг хөндөж байгаад гол утга учир нь оршино.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/tsuvral_jasrai.pdf
Түлхүүр үг:Ерөнхий сайдууд ярьж байна: Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийн салбарын бүтэц, Монголын хөгжлийн хүчин зүйл, эдийн засгийн бүтэц, капитал үйлдвэрлэл ба техникийн дэвшил
Хөтөлбөр:*
Шинэ
2007-10-16
Ерөнхий сайдууд ярьж байна: Монгол Улсын төрийн тогтолцооны одоогийн байдал, түүнийг хөгжүүлэх гол чиглэлүүд
2007-10-16
Төрийн тогтолцоо, үйл ажиллагаа нь үндсэн зарчим, утга агуулгаараа өмнөх нийгмийн байгууллын үеийнхээс эрс ялгаатай, ардчилсан нийгмийн амъдралын зохицуулалтад нийцэж байнга төгөлдөржин хөгжих шаардлагатай бойжилтын үедээ оршиж байна. Ийм болохоор ололт амжилтын зэрэгцээ хууль тогтоомж, нийгмийн сэтгэл, хүлээлтээс гажсан үйлдэл, арга барилын зэрэгцээ шинэ тогтолцооны дархлаа тогтоогүй үеийн сул дорой байдал, эрх зүйн орчны төгс гүйцэд бус байдлыг явцуу бүлэг, хувъ хүний ашиг сонирхол, амбицид ашиглах хандлага олонтаа гарах нь дамжиггүй.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/tsuvral_byambasuren.pdf
Түлхүүр үг:Ерөнхий сайдууд ярьж байна: монгол улсын төрийн тогтолцоо, төрийн бодлого, төрийн тогтолцоог хөгжүүлэх гол чиглэл, төрийн үйл ажиллагаа, төрийн зохицуулалт
Хөтөлбөр:*
Шинэ
2007-10-16
Ерөнхий сайдууд ярьж байна: Монгол Улсын хөдөө, хөдөө аж ахуйн хөгжлийн зарим асуудал
2007-10-16
Хөдөөгийн хөгжлийн асуудал нь Монгол улсын хөгжлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ илтгэлд хөдөөгийн хөгжил гэдгийг өргөн хүрээгээр нь биш хөдөө аж ахуйн салбарын хөгжилтэй уялдуулан харуулахыг хичээв.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/tsuvral_gungaadorj.pdf
Түлхүүр үг:Ерөнхий сайдууд ярьж байна: Монголын аж ахуйн салбарын хөгжил, газар тариалангын салбар, мал аж ахуйн үйлдвэрлэл, хөдөөгийн хөгжил
Хөтөлбөр:*
Шинэ
Шинэ шинж чанарыг агуулсан бүс нутгийн худалдааны гэрээ байгуулах явц эрчимжлээ. Энэ үйл явц нь Монгол улс шиг хөгжиж буй улсуудад харьцангуй давуу талаа ашиглах өргөн бололцоо олгож байна. Монголын эдийн засгийн болон нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, мөн өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцыг хөнгөвчлөх нэг чухал хэрэгсэл нь дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн интеграцид бүрэн хамрагдах явдал хэмээн үзэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/tsuvral_amarjargal.pdf
Түлхүүр үг:зүүн хойд азийн чөлөөт худалдааны гэрээ, Монголын эдийн засгийн хөгжил, бүс нутгийн эдийн засаг, бүс нутгийн интеграци, Япон ба чөлөөт худалдааны хэлэлцээр, гадаад худалдааны бодлого
Хөтөлбөр:*

