МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
                  
                  2009-05-15
                      Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тойм-2008: Эдийн засаг дахь төрийн оролцоо
2009-05-15
                      
                    
                      2008 оны эдийн засгийн эрх чөлөөний тойм судалгааны гол зорилго нь Монголын эдийн засаг дахь төрийн оролцоог дэлхийн практиктай харьцуулан судалж, түүний зохицуулалт буюу эрх зүйн орчин, макро эдийн засгийн бодлого (төсвийн орлого, зарлагын бодлого, мөнгөний бодлого болон хөрөнгийн зах зээлийн зохицуулалт), аж ахуйн салбарууд дахь төрийн оролцоо (уул уурхай, гадаад худалдаа, бүс нутгийн хөгжил, аж үйлдвэр, хөдөө аж ахуй) гэсэн чиглэлээр судалгаа хийн, үр дүнг үндэслэн төрийн оролцоог төгөлдөржүүлэх бодлогын зөвлөмжийг гаргахад чиглэгдэж байна.                    
                    Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2008
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/EconoFreedom_2008.pdf
                                            Түлхүүр үг:эдийн засаг дахь төрийн оролцоо, эдийн засгийн эрх чөлөө, эдийн засгийн өсөлт, монголын өрсөлдөх чадвар, аж ахуйн салбарууд дахь төрийн оролцоо, макро эдийн засаг дахь төрийн оролцоо, эдийн засгийн бодлого
                                            Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
                       
                    Шинэ
                  
                  
                      Төр болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны өнөөгийн орчин нөхцөл, энд гардаг авлигын эрсдэл, оролцогч талууд хийгээд тэдгээрийн чадавхийн талаар хийсэн энэхүү судалгааны тайланд худалдан авах тогтолцоог боловсронгуй болгох үүднээс авч хэрэгжүүлвэл зохих бодлогын шинжтэй арга хэмжээний тухай судлаачийн дүгнэлт, санал зөвлөмжийг боловсрууллаа.                    
                    Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2009
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/procurement.pdf
                                            Түлхүүр үг:авлига, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа материал худалдан авах тухай, авлигийн хууль, хээл хахууль
                                            Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
                       
                    Шинэ
                  
                  
                      Монгол Улс эрчим хүчний салбарын цогц бодлогоо улс орны хөгжлийн эрх ашигтаа нийцүүлэн эцэслэн боловсруулан гаргахаар бэлдэж буй энэ үед 1995 оноос хойш эрчим хүчний салбарын хөгжлийн асуудалтай холбогдсон эрдэм шинжилгээний ном товхимол, өгүүлэл, диссертаци, илтгэл, олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлсэн төслүүдийн тайлан, зөвлөмжийн талаарх мэдээллийг хүргэх зорилгоор энэхүү ном зүйг боловсрууллаа.                    
                    Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2009
                                            Төрөл:Ном 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-24.pdf
                                            Түлхүүр үг:Монгол улсын эрчим хүчний салбар, цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, түлш, эрчим хүч байгаль орчин, экологи, эрчим хүчний салбарт хэрэгжсэн төсөл
                                            Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
                       
                    Шинэ
                  
                  
                      Инфляцийг “зөөлрүүлэх” зорилготой богино хугацааны бодлогын арга хэмжээ, дунд хугацаандаа үр дүнгээ өгөх цаашдын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг дэмжих дунд хугацааны бодлого урт хугацаандаа эдийн засгийн бүтцийг байгаль орчин болон гадны зах зээлээс аль болох хараат бус болгон өөрчлөхөд чиглэсэн харилцан уялдаатай бодлого авч хэрэгжүүлбэл үр дүнгээ өгөх болно гэж ННФ-ын бодлогын судлаач, СЭЗДС-ийн Экономикс, эконометриксийн тэнхмийн эрхлэгч, доктор Ц.Батсүх судалгаанд тулгуурлан дүгнэлт гаргажээ.                    
                    Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2008
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/inflation_analysis.pdf
                                            Түлхүүр үг:Монгол улсын инфляци, инфляцийн эсрэг эдийн засгийн бодлого, мөнгөний нийлүүлэлт, төсвийн цалингийн өсөлт, Монголын эдийн засгийн бүтэц, гадаад худалдааны тэнцэл, макро эдийн засгийн бодлого, дотоодын нийт бүтээгдэхүүн 
                                            Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
                       
                    Шинэ
                  
                  
                      Эрүүл мэндийн салбарт хэрэглэж байгаа төлбөрийн аргыг боловсронгуй болгох, хувийн төлбөр тооцоог зохицуулаттай болгох, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаагхөхиүлэн дэмжих зэрэг асуудлыг бодлогын түвшинд анхаарах цаг болсныг судлаач дурьджээ. Тойм судалгаанд бүс нутгийн чиг хандлага, олон улсын судалгааны дүгнэлтүүд зэргийг Монголын бодлогын чиг, тоо баримттай харьцуулан цаашид анхаарах асуудлуудыг санал болгожээ.                    
                    Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2008
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/PolPaper_Health.pdf
                                            Түлхүүр үг:эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн салбарын төсөв
                                            Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
                       
                    Шинэ
                  
                  
                      Энэхүү тайланд зах зээлийн эдийн засагт шилжиж буй Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй бэрхшээлүүдийг судлан, хоорондоо харилцан холбоо бүхий дараахь гурван асуудлыг хамруулжээ.                    
                    Хэвлэн нийтэлсэн:Дэлхийн Банк
                                            Он:2007
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/building_the_skills_for_new_economy_mong.pdf
                                            Түлхүүр үг:Монгол улсын хөдөлмөрийн зах зээл, ажилгүйдэл, албан бус хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт
                                            Хөтөлбөр:*
                       
                    Шинэ
                  
                  
                      НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр ОУХБ-тай хамтран Монголын хүний хөгжлийн дөрөв дэх удаагийн илтгэлийн хураангуйг “Хөдөлмөр эрхлэлт, ядуурал” сэдэвтэйгээр бэлтгэж гаргалаа. Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсч байгаа ч гэсэн орлогын ядуурал хот, хөдөөгийн алинд ч өндөр хэвээр, орлогын тэгш бус байдал газар авч ядуурлыг бууруулах арга хэмжээ ахиц муутай байгаа энэ үед дээрх сэдвийг сонгож авсан нь цаг үеэ олсон гэж үзэж байна.                    
                    Хэвлэн нийтэлсэн:НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
                                            Он:2007
                                            Төрөл:Ном 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/ES _mon_v2 from MU.pdf
                                            Түлхүүр үг:хүний хөгжил ба Монгол, хөдөлмөр эрхлэлт ба жендерийн ялгаа, ажилгүйдэл ба ядуурал, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн эрх зүй, албан бус хөдөлмөр эрхлэлт 
                                            Хөтөлбөр:*
                       
                    Шинэ
                  
                  2007-11-12
                      Баянхонгор аймгийн Баянхонгор сумын эдийн засгийн хөгжлийн стратеги (2007-2015)
2007-11-12
                      
                    
                      Энэхүү “Оролцогчдын хамтын ажиллагаанд тулгуурлан орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх нь” (DELTA) хэмээх төслийг өмнө нь ННХ, Дэлхийн Банкнаас Зүүн Европт хэрэгжүүлсэн туршлагад үндэслэн хэрэгжүүлсэн юм. Үүний үндсэн санаа нь орон нутгийн хүн амын томоохон бүлгүүд, түүний дотор төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн хамтран хөгжлийн таатай нөхцөл, боломжуудыг шинжлэх, алсын хараа, зорилго, зорилтуудаа тодорхойлох, улмаар тэдгээрт хүрэхэд чиглэсэн тодорхой, ач холбогдол бүхий төсөл, алхмуудыг боловсруулж гаргахад оршиж байсан юм.                    
                    Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2007
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/bayanhongor_mon.pdf
                                            Түлхүүр үг:эдийн засгийн хөгжлийн стратеги, DELTA төсөл Монголд, орон нутгийн хөгжил, орон нутгийн санүүжилт, орон нутгийн бизнес, сумын эдийн засгийн хөгжил, Баянхонгор сумын хөгжил
                                            Хөтөлбөр:*
                       
                    Шинэ
                  
                  
                      Таны өмнө байгаа стратегийн баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа нь тус төслөөс гарч буй хамгийн анхны биет үр дүнгүүд юм. Харин сумын түвшинд бий болоод байгаа хөгжлийн шинэ түншлэлүүд, тухайн сумдын “бизнес эрхэлж” байгаа шинэ арга барил буюу илүү олныг хамарсан, оролцоот хэлбэр нь нүдэнд тэр бүр ил харагдахгүй үр дүнгүүд юм. Цаашид энэхүү төлөвлөлтийн арга зүйг бусад янз бүрийн шийдвэр гаргах үйл явцад хэрэглэх боломжтой, хэрэглэх ч ёстой юм.                    
                    Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2007
                                            Төрөл:Судалгаа
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/Uvs_tarialan_mon.pdf
                                            Түлхүүр үг:эдийн засгийн хөгжлийн стратеги, орон нутгийн эдийн засаг, орон нутгийн санхүүжилт, орон нутгийн бизнес, тариалан сумын хөгжил, DELTA төсөл Монголд
                                            Хөтөлбөр:*
                       
                    Шинэ
                  
                  
                      Таны өмнө байгаа стратегийн баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа нь тус төслөөс гарч буй хамгийн анхны биет үр дүнгүүд юм. Харин сумын түвшинд бий болоод байгаа хөгжлийн шинэ түншлэлүүд, тухайн сумдын “бизнес эрхэлж” байгаа шинэ арга барил буюу илүү олныг хамарсан, оролцоот хэлбэр нь нүдэнд тэр бүр ил харагдахгүй үр дүнгүүд юм.                     
                    Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2007
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/Hovsgol_tarialan_mon.pdf
                                            Түлхүүр үг:эдийн засгийн хөгжлийн стратеги, орон нутгийн эдийн засаг, орон нутгийн санхүүжилт, орон нутгийн бизнес, тариалан сумын хөгжил, DELTA төсөл Монголд
                                            Хөтөлбөр:*
                       
                     
        

 
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                    