МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ мэдээ, үйл явдлын мэдээллийг эндээс авна уу.МЭДЭЭЛЛИЙН САН
Судалгаа, мэдээллийн сантай танилцана уу.Шинэ
Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэл болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн үйл явц, үр дүн нь прокурорын эрх зүйн орчны шинэтгэлд тусгалаа олсон байдал, олон улсын чиг хандлага зэргийг авч үзсэн нь энэхүү судалгааны гол онцлог юм. Мөн аливаа институцийн хараат бус байдлын гол баталгаа нь шударга, ил тод, хараат бус томилгооны процесс болон хариуцлагын механизм болохыг онцлон тэмдэглэж бусад орны туршлагатай харьцуулан дүн шинжилгээ хийсэн нь ач холбогдолтой болжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Prokuror_tailan_final.pdf
Түлхүүр үг:Прокурорын хараат бус байдал, бодлогын судалгаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2025-02-26
Хууль тогтоомжийн төслийн ил тод байдал ба олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагын хэрэгжилт
2025-02-26
Судалгааны дүнгээс харахад, хуулийн төслийн нээлттэй байдалд тавих нарийвчилсан шалгуур байхгүйгээс хууль санаачлагч тус бүр өөр өөрийн цахим хуудсанд харилцан адилгүй байдлаар нийтэлж байна. Тэрчлэн олон нийтийн хэлэлцүүлгийг зөвхөн цахим хэлэлцүүлгээр хязгаарлан эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх талуудыг оновчтой тодорхойлж, тухайлсан хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагыг тэр бүр хэрэгжүүлдэггүй зэрэг асуудал энэхүү судалгаагаар илрүүлжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/NNF_huuli_togtoomj_HEWLELTED.pdf
Түлхүүр үг:Хууль тогтоомжийн тухай хууль, Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдал, Олон нийтийн оролцоо нээлттэй байдал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2025-02-19
Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн гүйцэтгэлийн тайланд хүрэх үр дүнгийн гүйцэтгэлийг үнэлсэн байдалд хийсэн дүн шинжилгээ
2025-02-19
Энэхүү судалгаагаар Монгол Улсын 2022, 2023 оны төсвийн
хуулийн нэгдүгээр хавсралтад тусгагдсан Боловсрол, шинжлэх
ухааны сайд (БШУС)-ын хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдийн
тогтвортой байдал, Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) болон Монгол
Улсын урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүдийн хүрэх
үр дүнгийн үзүүлэлтүүдтэй нийцтэй байдалд үнэлэлт дүгнэлт өгч,
Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-ны 2022, 2023 оны төсвийн
гүйцэтгэлийн тайланд дурдсан үр дүнгийн үзүүлэлтүүд, тэдгээрийг
үнэлсэн байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлуудыг
тодорхойлон, холбогдох санал, зөвлөмж боловсруулахыг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/000_MOE%20Report-Final-WEB.pdf
Түлхүүр үг:Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн гүйцэтгэлийн тайланд хүрэх үр дүнгийн гүйцэтгэлийг үнэлсэн байдалд хийсэн дүн шинжилгээ - Судалгааны тайлан
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Шинэ
2024-03-28
Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар дахь гарааны бизнест импортын нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалтыг боловсронгуй болгох боломж
2024-03-28
Энэхүү судалгаагаар жижиг, дунд үйлдвэрлэлд нэмэгдсэн өртгийн албан татвар болон импортын нэмэгдсэн өртгийн албан татварын үзүүлж буй ачаалал болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар судалж, уг татварын ногдуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөмж гаргасныг сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/000_JDU%20sudalgaa%20final-to%20WEB.pdf
Түлхүүр үг:нэмэгдсэн өртгийн албан татвар, ждү, жижиг дунд бизнес эрхлэлт, НӨАТ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2024-02-28
Цалин болон халамжийн бодлого иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөллийн судалгаа
2024-02-28
Энэхүү судалгаагаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, нийгмийн халамжийн болон цалингийн бодлогыг судлан, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээг хийснээс гадна хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн санал, зөвлөмж боловсруулжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/2_TsalinBolonHalamjiinBodlogo_REPORT-Final%20ToWEB.pdf
Түлхүүр үг:Цалин, Халамж, Халамжийн бодлого, Хөдөлмөр эрхлэлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2024-01-31
“Хувь хүний орлогын албан татварт хамрагдаж буй орлогын эх үүсвэрүүд: Монгол Улс ба олон улсын туршлага” судалгааны тайлан
2024-01-31
Энэхүү судалгаагаар Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварт хамрагдаж буй орлогын эх үүсвэрүүд, тэдгээрийг хэрхэн ногдуулж буй, татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлт зэргийн өнөөгийн нөхцөл байдлыг судалж, Казахстан, Сингапур, Ирланд Улсын ХХОАТ-ын тогтолцооноос суралцах боломжит кейс судалгаа болон баримтын шинжилгээг хийв.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/1_%D0%A5%D0%A5%D0%9E%D0%90%D0%A2-%D1%82%20%D0%BD%D0%BE%D0%B3%D0%B4%D0%BE%D1%85%20%D0%BE%D1%80%D0%BB%D0%BE%D0%B3%D1%8B%D0%BD%20%D1%8D%D1%85%20%D2%AF%D2%AF%D1%81%D0%B2%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF%D0%B4-%D1%82%D0%B0%D0%B9%D0%BB%D0%B0%D0%BD-Final-WEB.pdf
Түлхүүр үг:Хувь хүний орлогын албан татвар, татварын эх үүсвэр
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах