Төрийн бус байгууллага ба татвар - Гарын авлага
Энэхүү гарын авлага нь төрийн бус байгууллагатай ямар нэг байдлаар холбоотой ажилладаг иргэн Танд татвар, татвартай холбоотой зайлшгүй мэдээллийг иж бүрнээр нь энгийн, ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьсон юм. Гарын авлагаас төрийн бус байгууллага, ТББ-д ажилладаг иргэд хуулийн дагуу ямар төрлийн татвар төлөх, аль татвараас чөлөөлөгдөх, хөнгөлүүлэх, татвараа хэрхэн тайлагнах, татвартай холбоотой маргаантай асуудал гарвал хаанаас зөвлөгөө авч болох зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг тодорхой жишээн дээр авч үзэж болно. Түүнчлэн хуулийн нэр томъёоны тайлбартай танилцах боломжийг бүрдүүлэхийг хичээсэн нь уншигч Танд тустай, ач холбогдолтой байх болно гэдэгт итгэж байна. Энэхүү сэдвээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаач, оюутан сурагч, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид зэрэг тухайн сэдвийг сонирхсон хэн бүхэн уг номыг ашиглах бололцоотой юм.
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол


