Сурвалж бичиг: Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга
Олон улс оронд газрын тос, байгалийн хий, уул уурхайгаас олсон мөнгө нь ядуурал, зөрчил, авилгатай холбоотой байдаг. Нийтээрээ “нөөц баялгийн хяслан” гэж нэрлэдэг ийм байдал компаниудаас засгийн газарт төлж байгаа төлбөр болон тэдгээр компаниудаас засгийн газрын авч байгаа орлогын эргэн тойронд ил тод, хариуцлагатай байдал үгүйлэгдэж байдгаас гол төлөв улбаалдаг. Олборлох салбарын ил тод байдлын санаачилга (ОСИТБС) нь тэрхүү үгүйлэгдэж байгаа ил тод, хариуцлагатай байдлыг бий болгох зорилготой юм. Энэ нь компаниуд, засгийн газрууд, хөрөнгө оруулагчид, болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын дэмжлэг хүлээсэн сайн дурын санаачилга юм. ОСИТБС нь засгийн газрын төсвийн үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн бусад хүчин чармайлтуудын зэрэгцээ засгийн газар тэдгээр орлогыг хэрхэн зарцуулсныхаа хариуцлагыг иргэдийн өмнө хүлээдэг болгох үйл явцыг эхлүүлдэг юм.
Татварын чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Төсвийн чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/20070130NeellteiTusviinSanaachlaga2006.pdf
Түлхүүр үг: олон улсын төсвийн төсөл, нээлттэй төсвийн индекс, хууль тогтоох байгууллагын үүрэг, ауидитын дээд байгууллагын үүрэг, төсөв боловсруулалт, төсвийн үйл ажиллагаа, төсвийн баримт бичиг, төсвийн мэдээ мэдээлэл