Төрийн ил тод байдал: Нийгмийн баялагийн хуваарилалт
Манай улсад төрийн ил тод байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн цөөнгүй алхмууд хийгдэж, олон хөтөлбөр, баримт бичиг, хууль тогтоомж баталсан боловч ил тод байдал нь төрийн үйл ажиллагааны бүхий л салбарт тууштай баримтлах нэгдсэн зарчим болж хараахан чадаагүй, хэрэгжүүлэлтийн түвшинд бодитой үр дүн төдийлөн гараагүй байна. Иймээс ил тод байдлыг хангах чиглэлээр төр, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үнэлэн дүгнэж, оршиж буй бэрхшээл хүндрэлийг тодорхойлж, даван туулах арга замыг талууд хамтран хэлэлцэх нь ил тод байдлыг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж Нээлттэй Нийгэм Форум ‘‘Төрийн ил тод байдал: Нийгмийн баялаг хуваарилалт” сэдэвт форумыг зохион байгууллаа. Форумаас гаргасан эмхэтгэлийг хүлээн авна уу.
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол


