Иргэний мэдэх эрх ба төрийн нууцын зохицуулалт
Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн дагуу “Төр, түүний байгууллагаар хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй.” Тиймээс “хууль ёсоор тусгайлан хамгаалсан” нууц мэдээлэл хэр өргөн хүрээг хамарч буйгаас иргэдийн мэдээлэл авах эрх чөлөө хэдий хэмжээнд хэрэгжих нь шалтгаална хэмээн үзсэний үүднээс энэхүү бодлогын судалгааг гүйцэтгэв. Уг судалгааны хүрээнд Монгол Улсад одоо үйлчилж буй “Төрийн нууцын тухай хууль”, төрийн нууц болон мэдээллийн эрх чөлөөний асуудалтай холбоотой судалгааны тайлан, хуулийн төслүүд, мөн ардчилсан болон ардчиллыг шинээр хөгжүүлж буй улс орнуудын төрийн нууцын тухай хууль, тогтоомж, тэдгээртэй холбоотой судалгаа, үнэлгээний тайлан дүгнэлт, онолын материалыг задлан шинжиллээ.
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол


