Төрийн байгууллагын вэбсайтын мэдээллийн ил тод байдал: Мониторингийн тайлан
Сайн засаглалын нэгэн гол шинж чанар бол төрийн байгууллага үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод байлгах явдал билээ. МУЗГ-аас 2008 онд 143 дугаар тогтоолоор төрийн удирдлагын ил тод, нээлттэй, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилго бүхий “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг Засгийн газрын 143 дугаар тоот тогтоолоор (цаашид “Тогтоол” гэх) батлан уг шалгуур үзүүлэлтийг хангах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон байдаг. Уг тогтоолд төрийн байгууллагын ил тод байдлыг хангахдаа байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв санхүү болон худалдан авах үйл ажиллагаатай холбоотой тодорхой мэдээллийг байгууллагын албан ёсны вэбсайтанд байршуулсан байхаар заасан юм.
Энэхүү тогтоолын заалтууд хэрхэн хэрэгжиж байгааг үнэлж, дүгнэх зорилгоор 2010 онд IRIM судалгааны хүрээлэн Авилгатай Тэмцэх Газрын (АТГ) захиалга, НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын байгууллагын вэбсайтад нээлттэй мэдээллийн мониторинг хийсэн бөгөөд төрийн байгуулагын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор АТГ-тай хамтран судалгааны үр дүнг танилцуулах хэд хэдэн уулзалт зохион байгуулсан. Энэ удаа судалгааны хүрээгээ өргөтгөж Монгол Улсын төрийн 100 байгууллагын албан ёсны вэбсайтад мониторинг хийснээ танилцуулж байна.
Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулийн хэвлэл мэдэээллийн мониторингийн хоёрдахь шатны дүн
Монгол Оросын худалдаан дахь тарифын бус саад тотгор, стандартуудын талаарх судалгааны дүн шинжилгээ
Монгол Улсад сонгуулийн хувь тэнцүүлэх системийн аль хувилбар илүү тохиромжтой вэ?
Монгол Улсад сонгуулийн хувь тэнцүүлэх системийн аль хувилбар илүү тохиромжтой вэ?
УИХ-ын сонгуулийн олонхи/дийлэнхийн тогтолцоог боловсронгуй болгох нь
УИХ-ын сонгуулийн олонхи/дийлэнхийн тогтолцоог боловсронгуй болгох нь
Хэвлэн нийтэлсэн: ADB
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/MON CGA final1.pdf
Түлхүүр үг: public sector reform strategy in Mongolia, governance, legal and judicial system in Mongolia, public financial management, public administration, civil society and NGO in Mongolia