Орон нутгийн төсвийн ил тод байдал – 2013
Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аас эрхлэн орон нутгийн төсвийн ил тод байдлыг үнэлсэн хоёрдахь удаагийн судалгааны тайланг уншигч Танд толилуулж байна. 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 2 дугаар сар хүртэл нийт 4 сарын хугацаанд Төсвийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, тэдгээрт холбогдох дүрэм журамд үндэслэн 2013 оны орон нутгийн төсвийн үйл явц, батлагдсан төсөв болон төсвийн холбогдолтой гарсан шийдвэр, баримт бичгүүдийн ил тод байдлыг үнэллээ. Судалгааны дүн орон нутгийн төсвийн ил тод байдал хангалтгүй хэвээр байгааг харууллаа. Аймаг, нийслэлийн дундаж оноо 36 буюу нийт авбал зохих онооны дөнгөж гуравны нэгд хүрч байна. 2011 оны судалгаагаар энэ оноо 35 байсан юм. Энэ нь төсвийн ил тод байдлыг хангах талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутгийн захиргааны байгууллагуудын анхаарлын төвд ороогүй байгааг харуулж байна.
Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК - Засаглалын үнэлгээ
Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь
Уналтаас сэргэлтэд: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны дэлгэрэнгүй тайлан
Уналтаас сэргэлтэд: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны хураангуй
Таван Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал зөвлөмж
Таван Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал зөвлөмж
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2015
Файлын төрөл: doc
Файл: /uploads/site/1126/res_mat/2015/Final copy of Comments on TT Draft Agreement Final.docx
Түлхүүр үг: