card
Зохиогч: М.Түвшинжаргал, А.Бодьбилэг
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2023
Төрөл: Бодлогын асуудал
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Төрийн өмчит компани, ТУЗ-ийн бүрэн эрх, хариуцлага
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь

Төрийн өмчит компанийн хуулийн төсөл боловсруулагдаж байгаа энэ цаг үед ТӨК-ийн удирдлагад эрх мэдлийн оновчтой хуваарилалт бий болгох замаар ТУЗ-ийн бие даасан байдлыг хангахын зэрэгцээ, хариуцлагын зөв тогтолцоо бий болгоход чиглэсэн бодлогын шинжилгээний тайланг хүргэж байна.

Энэхүү тайлан нь төрийн өмчийн эрх болон ТӨК дахь хувьцаа эзэмшигчийн эрхийг хуулиар ялган зааглаж, төр зөвхөн хувьцаа эзэмшигчийн хувиар ТУЗ дахь төлөөлөл болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар дамжуулан компанийн үйл ажиллагаанд оролцох, ТУЗ бие даан гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх, ТУЗ-ийн шийдвэрт нөлөөлсөн гуравдагч этгээдийг тогтоон хариуцлага тооцох зэрэг асуудлын хүрээнд Төрийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд өгөх тодорхой санал шийдлүүдийг дэвшүүлсэн болно.

Манай улсын хувьд ТӨК-ийн удирдлагатай холбоотой төрийн өмчлөлийн бодлого тодорхойгүйгээс Засгийн газар, төрийг төлөөлөн хувьцаа эзэмшигчийн эрхийн хэрэгжүүлэгч байгууллагууд, ТӨК-ийн ТУЗ-ийн бүрэн эрх тусгаарлагдаж чадаагүй, томилгооноос үүдэлтэйгээр ТУЗ хараат бусаар ажиллах боломж бүрдээгүй, нэгэнт бие даасан үйл ажиллагаа явуулах боломжгүй ТУЗ-д эргээд хариуцлага тооцож чаддаггүй зэрэг нь ТӨК-ийн засаглал сулруулахад нөлөөлж ирсэн билээ.

Зохиогч: М.Түвшинжаргал, А.Бодьбилэг
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2023
Төрөл: Бодлогын асуудал
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Төрийн өмчит компани, ТУЗ-ийн бүрэн эрх, хариуцлага
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь