Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар ба орон нутгийн чиг үүргийн хуваарилалт
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газарт саяхан танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаагийн эрх зүйн шинэчлэл нь салбарынхны дунд олон жил маргаан дэгдээн яригдсаар буй орон нутгийн харилцааны асуудлыг шийдэж чадах болов уу?
Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүргийн давхардал, тодорхойгүй байдлаас үүдэн орон нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч, нутгийн захиргаа, иргэдийн дунд үл ойлголцол үүсэх нь нийтлэг. Тэгвэл энэхүү судалгаагаар газрын хэвлийн баялаг ашиглах тухай шийдвэр гаргах тогтолцоо, түүнд оролцогч талуудын чиг үүргийн хуваарилалт, төслийн нөлөөлөлд өртөх иргэдийн зохистой оролцооны түвшнийг Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн харилцан шүтэлцээнд авч үзэн тодорхойлохыг зорив.
Төсвийн чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/20070130NeellteiTusviinSanaachlaga2006.pdf
Түлхүүр үг: олон улсын төсвийн төсөл, нээлттэй төсвийн индекс, хууль тогтоох байгууллагын үүрэг, ауидитын дээд байгууллагын үүрэг, төсөв боловсруулалт, төсвийн үйл ажиллагаа, төсвийн баримт бичиг, төсвийн мэдээ мэдээлэл
Хууль зүйн туслалцаа хэрхэн авах вэ? Иргэдэд зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Улс төрийн Боловсролын Академи
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/AB2003-2006DemocracyUnderstanding_mn.pdf
Түлхүүр үг: ардчилал гэж юу вэ, ардчиллын тухай ойлголт, эрх чөлөө шударга ёс, ардчилал ба монгол


