Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал: Зөрчлийн тухай хууль
Нээлттэй Нийгэм Форум нь Монголын Хуульчдын Холбооны Эрүүгийн эрх зүйн хороотой хамтран “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт 8 цуврал хэлэлцүүлгийг мөрдөгч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, их дээд сургуулийн багш нар, хохирогч хамгааллын чиглэлээр ажилладаг ТББ-ын ажилтан зэрэг нийт 150 орчим мэргэжилтнийг оролцуулан 2018 оны 4-р сарын 20-ны өдрөөс 5-р сарын 22-ны хооронд зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлгийн үеэр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцлээ.
Хэлэлцүүлгээс гарсан тулгамдсан асуудлыг нийтлэг болон тусгай асуудлууд хэмээн хоёр бүлгээр танилцуулж байгаа бөгөөд дээрх 4 хуулийн хүрээнд нийтлэг 90, тусгай 266 тулгамдсан асуудлыг тодорхойлоод байна. Энэхүү хуулийн шүүмж нь эрүүгийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль хэрэгжүүлэх албан тушаалтныг чадавхжуулах, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх дүрэм журам, удирдамж, заавар зөвлөмж, гарын авлага боловсруулахад хувь нэмэр болно гэдэгт найдаж байна.
Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга: Олон Улсын зөвлөх бүлгийн тайлан
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зүүн хойд азийн бүс нутагтай тээврийн дэд бүтцээ нэгтгэх боломж
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/CitizenTax.pdf
Түлхүүр үг: citizen and tax, tax laws in Mongolia, Mongolian tax law, business and tax, taxpayers, rights and duties of a taxpayer, authorities tax, excise tax, customs duty, tax type