Эрдэс баялгийн салбарын гэрээнд захиргааны ерөнхий хуулийн "Сонсох ажиллагаа"-ны журмыг хэрэгжүүлэх нь
Эрдэс баялгийн салбарт төрийн захиргааны байгууллагатай хийгддэг хэд хэдэн төрлийн гэрээ байдаг. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээ, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Орд ашиглах гэрээ, Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ гэх мэт. Эрх зүйн зохицуулалтын дутагдалтай байдлаас шалтгаалан эдгээр гэрээг байгуулах үйл явц, түүний агуулга нь ихэнхдээ хаалттай байдаг. Угтаа эрдэс баялгийн гэрээнд ил тод байдал, олон нийтийн оролцоог хангах нь уг салбар дахь орлогын урсгалыг хянах, нийгмийн шударга ёсыг хангах, улмаар байгаль орчин, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чухал ач холбогдолтой билээ. Харин 2016 оны 7 дугаар сарын 1-ээс хэрэгжиж буй Захиргааны ерөнхий хууль нь эрдэс баялгийн гэрээний ил тод байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буй.
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол


