Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам - Судалгааны тайлан
Нээлттэй Нийгэм Форум энэ удаад Фиделитас партнерс ХХН-ийн хуульч, судлаачдын гүйцэтгэсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам” бодлогын судалгааг танилцуулж байна. Энэхүү судалгаа нь эрүүгийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийг ямар шалгуур, зарчмын дагуу нийтэд мэдээлэх боломжтойг судлан зөвлөмж санал болгож буйгаараа онцлогтой. Бид шүүхийн шатны процесс, шүүхийн шийдвэрийн судалгааг түлхүү дэмжиж ирсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхээс өмнөх шатны оролцогч байгууллагуудын хараат бус байдал, процессын ил тод байдлын талаар хийгдсэн судалгаа дутмаг байсан тул 2024 онд энэ чиглэлд анхаарч ажилласны нэг жишээ нь энэхүү судалгаа болно.
Шударга ёсны салбарын ил тод, нээлттэй байдал нь шударга ёсыг бэхжүүлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд нэн чухал хүчин зүйл билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг баталгаатай эдлүүлэх, эрүүдэн шүүх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх урьдчилсан нөхцөл болсон ил тод, нээлттэй байдлын зарчмыг хэрэгжүүлэх үйлсэд энэхүү судалгаа ахиц гаргана гэж найдаж байна. Энэ судалгаанд судлаачид АНУ, БНСУ, ХБНГУ, Австри болон Япон Улсын эрүүгийн процессын ил тод байдлыг хангах платформ, технологийн шийдэл болон эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалсан нь энэ чиглэлээр цаашид бодлогын шийдэл эрэлхийлэхэд чухал хувь нэмэр болох мэдээлэл, дүн шинжилгээ болсныг дурдах нь зүйтэй.
Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зүүн хойд азийн бүс нутагтай тээврийн дэд бүтцээ нэгтгэх боломж
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/CitizenTax.pdf
Түлхүүр үг: citizen and tax, tax laws in Mongolia, Mongolian tax law, business and tax, taxpayers, rights and duties of a taxpayer, authorities tax, excise tax, customs duty, tax type
The size and character of the informal sector and its shadow economy in Mongolia
The size and character of the informal sector and its shadow economy in Mongolia
Бодит ертөнцийг судлахуй. Нийгмийн ухааны судлаач болон мэргэжилтэн-судлаачдад зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2005
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/PolicyStudyErdenebaatar_en.pdf
Түлхүүр үг: livestock breeding sector, livestock breeding intensification, livestock development, livestock product, livestock health, government policy in livestock, agriculture sector, role of the government


