Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам - Судалгааны тайлан
Нээлттэй Нийгэм Форум энэ удаад Фиделитас партнерс ХХН-ийн хуульч, судлаачдын гүйцэтгэсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам” бодлогын судалгааг танилцуулж байна. Энэхүү судалгаа нь эрүүгийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийг ямар шалгуур, зарчмын дагуу нийтэд мэдээлэх боломжтойг судлан зөвлөмж санал болгож буйгаараа онцлогтой. Бид шүүхийн шатны процесс, шүүхийн шийдвэрийн судалгааг түлхүү дэмжиж ирсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхээс өмнөх шатны оролцогч байгууллагуудын хараат бус байдал, процессын ил тод байдлын талаар хийгдсэн судалгаа дутмаг байсан тул 2024 онд энэ чиглэлд анхаарч ажилласны нэг жишээ нь энэхүү судалгаа болно.
Шударга ёсны салбарын ил тод, нээлттэй байдал нь шударга ёсыг бэхжүүлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд нэн чухал хүчин зүйл билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг баталгаатай эдлүүлэх, эрүүдэн шүүх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх урьдчилсан нөхцөл болсон ил тод, нээлттэй байдлын зарчмыг хэрэгжүүлэх үйлсэд энэхүү судалгаа ахиц гаргана гэж найдаж байна. Энэ судалгаанд судлаачид АНУ, БНСУ, ХБНГУ, Австри болон Япон Улсын эрүүгийн процессын ил тод байдлыг хангах платформ, технологийн шийдэл болон эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалсан нь энэ чиглэлээр цаашид бодлогын шийдэл эрэлхийлэхэд чухал хувь нэмэр болох мэдээлэл, дүн шинжилгээ болсныг дурдах нь зүйтэй.
Монгол улсад өнгөт металл болон хар төмөрлөгийн нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бололцоо
Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэр судалгаа 2002-2003 он
Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэр судалгаа 2002-2003 он
Хэвлэн нийтэлсэн: Үндэсний Статистикийн Газар
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/LSMS_mong.pdf
Түлхүүр үг: Монголын өрхийн орлого зарлага, иргэдийн амьжиргааны түвшин, ядуурал
Хэвлэн нийтэлсэн: Ардчиллын Боловсрол Төв
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Ardchilal_sudalgaa tailan.pdf
Түлхүүр үг: ардчилал, ардчиллын ойлголт, ардчиллын үнэлэмж, улс төрийн нам, өрхийн эдийн засаг, сонгууль,
Хэвлэн нийтэлсэн: Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Bichil_Business_mng.pdf
Түлхүүр үг: Монгол дахь жижиг бизнес, бизнесийн үйл ажиллагаа, жижиг бизнесийн орчин
Европын холбоонд элсэх үйл явцыг хянах нь: Европын Холбоонд шинээр элсэн орсон Зүүн Европын гурван улсын авилгал ба авилгалтай тэмцэх бодлого
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Хүрээлэн
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/EH_mn .pdf
Түлхүүр үг: европын холбоо, авилгалтай тэмцэх бодлого, улс төрийн бодлого, өрсөлдөөний чадвар, авилгал


