Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам - Судалгааны тайлан
Нээлттэй Нийгэм Форум энэ удаад Фиделитас партнерс ХХН-ийн хуульч, судлаачдын гүйцэтгэсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам” бодлогын судалгааг танилцуулж байна. Энэхүү судалгаа нь эрүүгийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийг ямар шалгуур, зарчмын дагуу нийтэд мэдээлэх боломжтойг судлан зөвлөмж санал болгож буйгаараа онцлогтой. Бид шүүхийн шатны процесс, шүүхийн шийдвэрийн судалгааг түлхүү дэмжиж ирсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхээс өмнөх шатны оролцогч байгууллагуудын хараат бус байдал, процессын ил тод байдлын талаар хийгдсэн судалгаа дутмаг байсан тул 2024 онд энэ чиглэлд анхаарч ажилласны нэг жишээ нь энэхүү судалгаа болно.
Шударга ёсны салбарын ил тод, нээлттэй байдал нь шударга ёсыг бэхжүүлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд нэн чухал хүчин зүйл билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг баталгаатай эдлүүлэх, эрүүдэн шүүх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх урьдчилсан нөхцөл болсон ил тод, нээлттэй байдлын зарчмыг хэрэгжүүлэх үйлсэд энэхүү судалгаа ахиц гаргана гэж найдаж байна. Энэ судалгаанд судлаачид АНУ, БНСУ, ХБНГУ, Австри болон Япон Улсын эрүүгийн процессын ил тод байдлыг хангах платформ, технологийн шийдэл болон эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалсан нь энэ чиглэлээр цаашид бодлогын шийдэл эрэлхийлэхэд чухал хувь нэмэр болох мэдээлэл, дүн шинжилгээ болсныг дурдах нь зүйтэй.
Монгол улсын худалдааны чөлөөт бүс хөтөлбөрийн үнэлгээ, чөлөөт бүсийн байдалтай танилцсан дүн шинжилгээ
Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн бодлогын шинэтгэл өрсөлдөх чадварын төсөл
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/trade_zone_mong.pdf
Түлхүүр үг: худалдааны чөлөөт бүс, чөлөөт худалдааны гэрээ, эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалт, Монгол улсын чөлөөт худалдааны бүсийн эрх зүй, Монгол улсын худалдааны чөлөөт бүс хөтөлбөр
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/OSF/Poverty Mon.pdf
Түлхүүр үг: ядуурал, эдийн засаг, макро эдийн засаг, эдийн засгийн онол, эдийн засгийн үзүүлэлт, амьжиргааны түвшин,
Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар ба тогтвортой байдлын гэрээ
Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар ба тогтвортой байдлын гэрээ
Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн бодлогын шинэтгэл өрсөлдөх чадварын төсөл
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/MiningSectorStabity_mong.pdf
Түлхүүр үг: Монгол улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, уул уурхайн салбар, ашигт малтмалын тухай хууль, уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, тогтвортой байдлын гэрээ, уул уурхайн эрх зүйн орчин, засгийн газрын бодлого, Монголын байгалийн нөөц баялаг ба ашиглалт
Хэвлэн нийтэлсэн: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Citizens card.pdf
Түлхүүр үг: хэрэглэгчийн үнэлгээний карт, ядуурлыг бууруулах бодлого, оролцооны арга, үйлчлүүлэгч хэрэглэгчийн үнэлгээ, хэрэглэгчийн сэтгэл ханамж, Монгол
Хэвлэн нийтэлсэн: Азийн Хөгжлийн Банк
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Func_regions_pap4_mong.pdf
Түлхүүр үг: бүс нутгийн хөжглийн бодлого, Монголын функциональ бүс нутгууд, бүс нутгийн хөгжил, хүмүүнлэгийн үйлчилгээ, эдийн засгийн хөгжил


