Монгол Улсад Прокурорын хараат бус байдлыг бэхжүүлэх нь - Бодлогын судалгаа
Нээлттэй Нийгэм Форум нь Монгол Улсын шударга ёсны тогтолцоог шинэчлэх үйлсэд хөндлөнгийн судалгаа шинжилгээ нийлүүлэх, олон талт бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, холбогдох байгууллагуудын хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхааран ажиллаж ирлээ. 2024 онд нээлттэй зарласан бодлогын судалгааны тэтгэлгийн шалгаруулалтад Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэнгийн Прокурорын хараат бус байдлыг бэхжүүлэх сэдэвт судалгааны төсөл шалгарч бодлогын судалгааны тайлан ийнхүү уншигчдын гарт хүрч байна. Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэл болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн үйл явц, үр дүн нь прокурорын эрх зүйн орчны шинэтгэлд тусгалаа олсон байдал, олон улсын чиг хандлага зэргийг авч үзсэн нь энэхүү судалгааны гол онцлог юм. Мөн аливаа институцийн хараат бус байдлын гол баталгаа нь шударга, ил тод, хараат бус томилгооны процесс болон хариуцлагын механизм болохыг онцлон тэмдэглэж бусад орны туршлагатай харьцуулан дүн шинжилгээ хийсэн нь ач холбогдолтой болжээ. Иймээс цаашид нарийвчилсан шинжилгээ, харьцуулсан судалгаа хийх зэргээр асуудлыг гүнзгийрүүлэн судалж, олон талын санал, шүүмж өрнүүлэх нь прокурорын байгууллагын үйл ажиллагааны мэргэжлийн хараат бус, шударга, ил тод байдлыг сайжруулах бодлогын шийдлүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой. Хууль зүйн салбарын төлөөлөгчид, бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарыг энэ талаарх бодлогын хэлэлцүүлэгт идэвх санаачилгатай оролцож, шударга ёсонд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
|
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/20070130NeellteiTusviinSanaachlaga2006.pdf
Түлхүүр үг: олон улсын төсвийн төсөл, нээлттэй төсвийн индекс, хууль тогтоох байгууллагын үүрэг, ауидитын дээд байгууллагын үүрэг, төсөв боловсруулалт, төсвийн үйл ажиллагаа, төсвийн баримт бичиг, төсвийн мэдээ мэдээлэл
Хууль зүйн туслалцаа хэрхэн авах вэ? Иргэдэд зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Улс төрийн Боловсролын Академи
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/AB2003-2006DemocracyUnderstanding_mn.pdf
Түлхүүр үг: ардчилал гэж юу вэ, ардчиллын тухай ойлголт, эрх чөлөө шударга ёс, ардчилал ба монгол
Хэвлэн нийтэлсэн: Academy of Political Education
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/AB2003-2006DemocracyUnderstanding_en.pdf
Түлхүүр үг: democracy, conceptions of democracy, democracy matters, democracy in practice, democracy in Mongolia, social justice