Монгол Улсад Прокурорын хараат бус байдлыг бэхжүүлэх нь - Бодлогын судалгаа
Нээлттэй Нийгэм Форум нь Монгол Улсын шударга ёсны тогтолцоог шинэчлэх үйлсэд хөндлөнгийн судалгаа шинжилгээ нийлүүлэх, олон талт бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, холбогдох байгууллагуудын хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхааран ажиллаж ирлээ. 2024 онд нээлттэй зарласан бодлогын судалгааны тэтгэлгийн шалгаруулалтад Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэнгийн Прокурорын хараат бус байдлыг бэхжүүлэх сэдэвт судалгааны төсөл шалгарч бодлогын судалгааны тайлан ийнхүү уншигчдын гарт хүрч байна. Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэл болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн үйл явц, үр дүн нь прокурорын эрх зүйн орчны шинэтгэлд тусгалаа олсон байдал, олон улсын чиг хандлага зэргийг авч үзсэн нь энэхүү судалгааны гол онцлог юм. Мөн аливаа институцийн хараат бус байдлын гол баталгаа нь шударга, ил тод, хараат бус томилгооны процесс болон хариуцлагын механизм болохыг онцлон тэмдэглэж бусад орны туршлагатай харьцуулан дүн шинжилгээ хийсэн нь ач холбогдолтой болжээ. Иймээс цаашид нарийвчилсан шинжилгээ, харьцуулсан судалгаа хийх зэргээр асуудлыг гүнзгийрүүлэн судалж, олон талын санал, шүүмж өрнүүлэх нь прокурорын байгууллагын үйл ажиллагааны мэргэжлийн хараат бус, шударга, ил тод байдлыг сайжруулах бодлогын шийдлүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой. Хууль зүйн салбарын төлөөлөгчид, бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарыг энэ талаарх бодлогын хэлэлцүүлэгт идэвх санаачилгатай оролцож, шударга ёсонд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
|
Хэвлэн нийтэлсэн: Judicial Reform Project
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Judicial Corruption in Mongolia.pdf
Түлхүүр үг: judicial corruption in Mongolia, judicial reform in Mongolia, measurement of corruption
Хэвлэн нийтэлсэн: Монголын Урлагийн Зөвлөл
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Cultural Tourism Study_mong.pdf
Түлхүүр үг: соёлын аялал жуулчлал,аялал жуулчлалын өнөөгийн байдал, аялал жуулчлалын байгууллага, аялал жуулчлалын хөгжил, соёл урлагийн байгууллага
Монголын улсын боловсролын тогтолцоо ба сургалтын төрийн сан: Тогтвортой ирээдүйг бий болгох
Монголын улсын боловсролын тогтолцоо ба сургалтын төрийн сан: Тогтвортой ирээдүйг бий болгох
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Хүрээлэн
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Surveyresult_MN_Final.pdf
Түлхүүр үг: намын дүрэм, намын үйл ажиллагаа, анхан шатны байгууллага, намын гишүүд, намын санхүүжилт
Хэвлэн нийтэлсэн: Иргэний Зориг Нам
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/provisions on election law_IZ.pdf
Түлхүүр үг: сонгууль, сонгуулийн хууль, сонгуулийн хуульд өгөх санал, Иргэний зориг нам
Хэвлэн нийтэлсэн: Citizens Will – Republican Party
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/provisions on election law_IZ_eng.pdf
Түлхүүр үг: election, election law of Mongolia, political party in Mongolia, voters in Mongolia, proposal on Mongolian election law