card
Зохиогч: ННФ
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2026
Төрөл: Хуулийн шүүмж
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Ашигт малтмалын тухай хууль, Ил тод байдал
Хөтөлбөр: Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь

Энэхүү санал шүүмжийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2026 оны 2 дугаар сард олон нийтэд танилцуулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүний дагалдах хуулийн төсөлд үндэслэн боловсруулав. Хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохыг сэргээх, зарим нэр төрлийн ашигт малтмалд оногдуулж буй АМНАТ-ын нэмэлт төлбөрийн хувь хэмжээг бууруулах, баяжуулах үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхой болгох зэрэг салбарын хөгжлийг дэмжих зохицуулалт туссан нь сайшаалтай. Энэхүү санал шүүмж нь газрын хэвлийн баялаг ашиглах үйл ажиллагаанд ил тод байдал, шударга ёсыг хангах, үр өгөөжийг иргэн бүрд тэгш хүртээх Үндсэн хуулийн үзэл санаанд хуулийн төслийг нийцүүлэхэд чиглэсэн болно.

Зохиогч: ННФ
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2026
Төрөл: Хуулийн шүүмж
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Ашигт малтмалын тухай хууль, Ил тод байдал
Хөтөлбөр: Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь