Сонгуулийн мажоритар тойргийн мандатыг зохистой тогтоох нь
Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталсан 1992 оноос хойш УИХ-ын ээлжит сонгуулийг 9 удаа зохион байгуулахдаа сонгуулийн тогтолцоог нийт найман удаа өөрчилжээ. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөх бүрд сонгуулийн тойрог шинээр байгуулагдана. Сонгуулийн тойрог байгуулахад хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан үзэх хуулийн зохицуулалт сонгуулийн хууль тогтоомжид туссаар иржээ. Гэсэн хэдий ч сонгуулиас сонгуулийн хооронд ардчилсан сонгуулийн үндсэн зарчмуудын нэг болох “нэг санал – нэг үнэ цэн” зарчим алдагдсаар 2024 оны сонгуульд саналын зохисгүй төлөөлөл 18 хувьд хүрсэн байна. Тус судалгааны ажилд 1992 оноос хойших УИХ-ын ээлжит сонгуулиудад саналын зохисгүй төлөөллийг тооцоолж, сонгуулийн мажоритар тойрог, мандатын тоог зохистой тогтоох хувилбаруудыг санал болгоно.
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол


