Бодлогын асуудал №54: Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх зохицуулалтын хэрэгжилт
Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх зохицуулалтын хэрэгжилтэд хийсэн шинжилгээний дүнг хүлээн авна уу.
Энэхүү бодлогын шинжилгээ нь Хууль тогтоомжийн тухай хууль, түүний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор ННФ-аас хийж буй цуврал судалгааны хүрээнд хийгдсэн болно.
Хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дагаврыг дор дурдсан хоёр тохиолдолд үнэлэх зохицуулалттай боловч хэрэгжилт нэн хангалтгүй байгаа нь шинжилгээгээр тогтоогджээ.
- Хууль хэрэгжиж эхэлснээс хойш таван жил тутам,
- Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг шинэчлэн найруулах эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулах
Монгол Улсад 933 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн 267 нь хэрэгжилтийн үнэлгээ хийгдсэн байвал зохих буюу 5 жилээс дээш хугацаагаар үйлчилж байгаа хууль ажээ. Бодлогын шинжилгээний хамрах хугацаанд нийтэд ил тод тавигдсан, судалгаагаар олж тогтоосон 118 хуулийн Үнэлгээ байна. Мөн нэг хууль буюу Эрүүл ахуйн тухай хуульд Үнэлгээ хийгдэж байв. Үүнээс харвал 267 хуулийн148 буюу 55 хувьд нь Үнэлгээ хийгээгүй эсхүл тайланг нийтэд ил тод болгох шаардлага хэрэгжээгүй гэж үзэж болохоор байна.
Хэвлэн нийтэлсэн: Human Rights Center, University of Essex
Он: 2005
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/State of Democracy in Mongolia.pdf
Түлхүүр үг: democracy development in Mongolia, state of democracy analysis, Mongolian democratization, Mongolian parliamentary election, Mongolian presidential election, Mongolian political parties, democracy and human rights in Mongolia


