ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ
Шүүх эрх мэдлийн шинэтгэлд нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж, хараат бус үнэлгээ, шинжилгээгээр хувь нэмэр оруулах, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлд бие даасан хөтөлбөр 2008 оноос хойш хэрэгжүүлж байна. Иргэдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах боломжийг нэмэгдүүлэх, шударгаар шүүлгэх эрхийг баталгаатай тэгш эдлүүлэхэд хувь нэмэр болох нь тус хөтөлбөрийн эрхэм зорилго юм. Тус хөтөлбөр нь бодлогын судалгаа шинжилгээ, шүүхийн ажиглалт, мониторинг, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг дэмжих, хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл явцад олон талын оролцоо тэр дундаа хараат бус экспертүүд, хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, шүүхийн захиргаа, үйлчилгээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж ирлээ.Шинэ
Нээлттэй нийгэм форумын эрхлэн гаргадаг бодлогын асуудал цувралын 55 дах дугаар нийтлэгдлээ. Энэ удаад 2025 оны 11 сард зохион байгуулсан хэлэлцүүлэгт танилцуулсан Шүүхийн төсөв, нөөцийн удирдлага илтгэлийн агуулгад үндэслэн боловсруулсан богино бодлогын шинжилгээг хүргэж байна. Судлаач, хуульч Ж.Алтансүхийн ажилласан энэхүү шинжилгээ нь шүүхийн захиргааны хувьд тулгамдаад буй шүүхийн төсөв төлөвлөлт, удирдлагатай холбоотой асуудлыг тодорхойлж цаашид гүнзгийрүүлэн судлах асуудлууд болон зарим түүхэн харьцуулалт баримтыг эмхэтгэн харуулсан нь энэ чиглэлийн бодлогын хэлэлцүүлэгт ач холбогдолтой эх сурвалж болох нь дамжиггүй.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2025
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Bodlogiin%20asuudal%20%2355_final.pdf
Түлхүүр үг:Бодлогын асуудал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүүхийн тухай хуулийн төсөл, танилцуулга, үзэл баримтлалын хамт нийтлэгдэж олон нийтийн саналыг авч эхлээд байна.
ННФ-ын Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд энэхүү чухал бодлогын баримт бичигт ул суурьтай, судалгаанд суурилсан санал шүүмж өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/OSF_Law review_29.pdf
Түлхүүр үг:МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬДӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ-3 Шүүхийн Ерөнхий Зөвлөл
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх

