ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ
Шүүх эрх мэдлийн шинэтгэлд нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж, хараат бус үнэлгээ, шинжилгээгээр хувь нэмэр оруулах, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлд бие даасан хөтөлбөр 2008 оноос хойш хэрэгжүүлж байна. Иргэдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах боломжийг нэмэгдүүлэх, шударгаар шүүлгэх эрхийг баталгаатай тэгш эдлүүлэхэд хувь нэмэр болох нь тус хөтөлбөрийн эрхэм зорилго юм. Тус хөтөлбөр нь бодлогын судалгаа шинжилгээ, шүүхийн ажиглалт, мониторинг, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг дэмжих, хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл явцад олон талын оролцоо тэр дундаа хараат бус экспертүүд, хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, шүүхийн захиргаа, үйлчилгээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж ирлээ.Шинэ
Шүүхийн статистик мэдээ, олон нийт, мэргэжилтнүүдийн шүүхийн үйл ажиллагааны талаарх санал бодлыг судалж, үр дүнг тоон утгаар илэрхийлдэг энэхүү судалгаагаар 2025 онд Монгол Улсын шүүх 100 онооноос 57,33 оноо авчээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2026
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/JudIndex_2025.pdf
Түлхүүр үг:Шүүхийн индекс
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэхүү тойм өгүүлэлд шүүхэд итгэх олон нийтийн итгэл хэрхэн бүрэлддэг, ямар хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгддөг, мөн Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн явцад олон нийтийн санаа бодол ямар үүрэгтэй болохыг онолын болон харьцуулсан судалгааны үүднээс шинжилсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2026
Төрөл:Асуудал эргэцүүлэл
Файл татах:/uploads/users/3092/files/Asuudal_Ergetsuulel-2_final.pdf
Түлхүүр үг:Шүүхэд итгэх итгэл
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Монгол Улсын Шүүхийн индекс нь шүүхийн салбарт өрнөж буй шинэтгэлийн үр нөлөөг хараат бусаар үнэлж, аливаа ухралтаас сэргийлэх, хэрэгжилтийн шатанд эрчимжүүлэх шаардлагатай асуудлыг тодорхойлох зорилготой хоёр жил тутамд хэрэгжих судалгаа юм. Шүүхийн индекс нь (1) шүүхийн үйл ажиллагааны төлөв байдлыг олон талаас бодитойгоор үнэлэх; (2) шалгуур үзүүлэлтийн оноонд үндэслэн шүүхийн тулгамдсан асуудал, хүндрэл, бэрхшээлийг тодорхойлохыг эрмэлзэх; (3) төлөв байдал, тулгамдсан асуудлын үндсэн дээр шүүхийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, чиг хандлагыг тодорхойлоход чухал хэрэгсэл болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/ShuukIndex2021.pdf
Түлхүүр үг:Шүүх, Шүүхийн индекс, Хараат бус шүүх, эрх зүйт ёс
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх

