ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ
Шүүх эрх мэдлийн шинэтгэлд нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж, хараат бус үнэлгээ, шинжилгээгээр хувь нэмэр оруулах, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлд бие даасан хөтөлбөр 2008 оноос хойш хэрэгжүүлж байна. Иргэдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах боломжийг нэмэгдүүлэх, шударгаар шүүлгэх эрхийг баталгаатай тэгш эдлүүлэхэд хувь нэмэр болох нь тус хөтөлбөрийн эрхэм зорилго юм. Тус хөтөлбөр нь бодлогын судалгаа шинжилгээ, шүүхийн ажиглалт, мониторинг, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг дэмжих, хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл явцад олон талын оролцоо тэр дундаа хараат бус экспертүүд, хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, шүүхийн захиргаа, үйлчилгээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж ирлээ.Шинэ
Уг гарын авлагад шүүхийн ажиглалтын талаарх ерөнхий ойлголт
болон шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглахад шаардлагатай
зүйлүүд, бэлтгэл ажил, анхаарах асуудлуудыг багтаасан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2018
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/Shuukhiin_ajiglalt_gariin_avlaga.pdf
Түлхүүр үг:Шүүхийн ажиглалтын гарын авлага
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Манай оронд өрнөж буй шүүхийн шинэтгэлийн үйл явцад хувь нэмэр болох зорилгоор Нээлттэй Нийгэм Форум анх 2010 онд Шүүхийн ажиглалтын төсөл хэрэгжүүлсэн билээ. Энэ удаагийн шүүхийн ажиглалтыг эрүүгийн хэргийн анхан шатны дөрвөн шүүхэд явуулж, иргэдийн шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт болон шүүхийн нөхцөл байдлыг шүүхийн тухай багц хууль батлагдахаас өмнөх үетэй харьцуулан, дүнг Та бүхэнд хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Hээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2015/Ajiglaltiin tailan.pdf
Түлхүүр үг:ШҮҮХ ХУРАЛДААНЫ АЖИГЛАЛТ Судалгааны нэгдсэн тайлан
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
ЗШүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож, таны дуу хоолой шүүхэд хүрснээр таны эрх зүйн мэдлэг дээшлэхээс гадна шүүн таслах ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох, шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй болох, улмаар иргэдийн итгэлийг хүлээсэн үр нөлөөтэй, хариуцлагатай шүүхийн тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ шударга ёсыг тогтооход ихээхэн ач холбогдолтой юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2015/Shuuhiin IT-iin gariin avlaga-pages 20150330.pdf
Түлхүүр үг:Шүүхийн иргэдийн төлөөлөгч (гарын авлага)
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2010 онд Нээлттэй Нийгэм Форум нь Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль болон Шихихутаг Хууль Зүйн Дээд Сургуультай хамтран “Шүүх хуралдааны ажиглалт” төсөл хэрэгжүүлсний үр дүнг энэхүү тайлангаар хүргэж байна. Нийт 30 оюутан, 9 иргэний нийгмийн төлөөлөл гурван сарын туршид 287 шүүх хурлын ажиллагааг ажиглаж шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, иргэдэд ойлгомжтой хүртээмжтэй эсэх, шүүхийн ажилтнуудын зан харилцаа, шүүхийн байрны нөхцөл байдал зэрэгт үнэлэлт дүгнэлт өглөө.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/Trial%20Observation_April_08(1).pdf
Түлхүүр үг:Шүүх хуралдааны ажиглалтын тайлан
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх