ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ
Шүүх эрх мэдлийн шинэтгэлд нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж, хараат бус үнэлгээ, шинжилгээгээр хувь нэмэр оруулах, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлд бие даасан хөтөлбөр 2008 оноос хойш хэрэгжүүлж байна. Иргэдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах боломжийг нэмэгдүүлэх, шударгаар шүүлгэх эрхийг баталгаатай тэгш эдлүүлэхэд хувь нэмэр болох нь тус хөтөлбөрийн эрхэм зорилго юм. Тус хөтөлбөр нь бодлогын судалгаа шинжилгээ, шүүхийн ажиглалт, мониторинг, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг дэмжих, хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл явцад олон талын оролцоо тэр дундаа хараат бус экспертүүд, хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, шүүхийн захиргаа, үйлчилгээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж ирлээ.Шинэ
Иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдлын судалгаанд оролцсон нийт 1630 иргэний 443 нь тулгарсан
бэрхшээлээ шийдвэрлэхээр ямар нэг алхам оролдлого хийсэн байна.
Эдгээр иргэдийн 60,7 хувь нь бусдаас ямар нэг туслалцаа аваагүй бөгөөд туслалцаа эрэлхийлсэн 174
иргэний хувьд найз нөхөд, гэр бүл, танил талдаа (34.9%) түлхүү ханджээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2016
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2017/Factsheets_A4_9-10.pdf
Түлхүүр үг:ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ, ТУСЛАЛЦААНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл нь иргэдийн хувьд хамгийн түгээмэл тохиолддог 3 асуудлын нэг ажээ. Нийт судалгаанд оролцогчдын 13,8 хувь буюу 226 иргэнд дээрх бэрхшээл тулгарчээ. Эдгээр бэрхшээлийн дийлэнх хэсэгт нь газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олж авах, тус эрхийг хүчингүй болгох асуудал эзэлж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2016
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2017/Factsheets_A4_7-8.pdf
Түлхүүр үг:ГАЗРЫН ХАРИЛЦАА, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Ажил эрхлэлт нь иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болж байгааг судалгааны дүн харууллаа. Судалгаанд хамрагдсан иргэдийн 282-т нь буюу 17,3 хувьд нь ажил, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бэрхшээл тулгарчээ. Тулгарсан асуудлыг нарийвчлан энэхүү графикт харуулав.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2016
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2017/Factsheets_A4_5-6.pdf
Түлхүүр үг:АЖИЛ ЭРХЛЭЛТ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нийгмийн даатгал, халамж үйлчилгээтэй холбоотой бэрхшээл нийт судалгаанд оролцогчдын 9,6 хувь буюу 156 иргэнд ямар нэг байдлаар тохиолдсон байна. Тохиолдож буй бэрхшээлийн төрлийг энэхүү графикаас харна уу.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2016
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2017/Factsheets_A4_3-4.pdf
Түлхүүр үг:НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум нь иргэдэд тулгамдаж буй хууль зүйн үр дагавар бүхий бэрхшээл, түүнийг шийдвэрлэж буй арга хэрэгсэл, хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах өнөөгийн хэрэгцээ, боломжийг тодорхойлох судалгааг үндэсний хэмжээнд хийв. Уг судалгааг 2016 оны 5 - 11 дүгээр сард 7 аймгийн 30 сум, нийслэлийн 4 дүүргийн нийт 1630 иргэнийг хамруулан шууд ярилцлагын аргаар "Хараат буссудалгааны хүрээлэн"-тэй хамтран хийж гүйцэтгэлээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2016
Төрөл:Инфографик
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2017/Infographic_A3_final.pdf
Түлхүүр үг:ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН ЧАДАВХЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх