ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ
Шүүх эрх мэдлийн шинэтгэлд нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж, хараат бус үнэлгээ, шинжилгээгээр хувь нэмэр оруулах, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлд бие даасан хөтөлбөр 2008 оноос хойш хэрэгжүүлж байна. Иргэдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах боломжийг нэмэгдүүлэх, шударгаар шүүлгэх эрхийг баталгаатай тэгш эдлүүлэхэд хувь нэмэр болох нь тус хөтөлбөрийн эрхэм зорилго юм. Тус хөтөлбөр нь бодлогын судалгаа шинжилгээ, шүүхийн ажиглалт, мониторинг, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг дэмжих, хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл явцад олон талын оролцоо тэр дундаа хараат бус экспертүүд, хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, шүүхийн захиргаа, үйлчилгээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж ирлээ.Шинэ
Өмгөөлөгчийн ёс зүй, хариуцлагын талаарх хууль тогтоомж, өмгөөлөгчтэй холбоотой мэргэжлийн хариуцлагын маргаан
шийдвэрлэх механизмын судалгаа, Герман, Япон, Америк зэрэг орны тогтолцоог МУ-ынхтай харьцуулсан шинжилгээг
энэхүү шинэ судалгааны тайлангаас үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/ShuuhiinShiidverSudlal_13.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа - 13, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нээлттэй нийгэм форум болон Оюуны Инноваци ТББ-ын хамтран хэрэгжүүлсэн Шүүхийн индекс 2021 судалгааны тайланг англи хэл дээр орчуулан хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:OSF - 2021
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Judicial%20index%202021%20(3).pdf
Түлхүүр үг:Judicial Index Mongolia 2021 - Judicial index, justice, judiciary in Mongolia, judicial reform
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Монгол Улсын Шүүхийн индекс нь шүүхийн салбарт өрнөж буй шинэтгэлийн үр нөлөөг хараат бусаар үнэлж, аливаа ухралтаас сэргийлэх, хэрэгжилтийн шатанд эрчимжүүлэх шаардлагатай асуудлыг тодорхойлох зорилготой хоёр жил тутамд хэрэгжих судалгаа юм. Шүүхийн индекс нь (1) шүүхийн үйл ажиллагааны төлөв байдлыг олон талаас бодитойгоор үнэлэх; (2) шалгуур үзүүлэлтийн оноонд үндэслэн шүүхийн тулгамдсан асуудал, хүндрэл, бэрхшээлийг тодорхойлохыг эрмэлзэх; (3) төлөв байдал, тулгамдсан асуудлын үндсэн дээр шүүхийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, чиг хандлагыг тодорхойлоход чухал хэрэгсэл болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/ShuukIndex2021.pdf
Түлхүүр үг:Шүүх, Шүүхийн индекс, Хараат бус шүүх, эрх зүйт ёс
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэхүү судалгаагаар шүүхийн шийдвэрийн цахим санд
шийдвэр нийтлэх эрх зүйн зохицуулалт, ил тод байдал, эрх зүйн
үндэс, цахим сан хэрэглэгчийн үнэлгээ зэргийг судалж, санал зөвлөмж
боловсруулахыг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/Report%20on%20shuukh_mn_web.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд хийсэн судалгааны тайлан
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Уг гарын авлагад шүүхийн ажиглалтын талаарх ерөнхий ойлголт
болон шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглахад шаардлагатай
зүйлүүд, бэлтгэл ажил, анхаарах асуудлуудыг багтаасан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2018
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/Shuukhiin_ajiglalt_gariin_avlaga.pdf
Түлхүүр үг:Шүүхийн ажиглалтын гарын авлага
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэхүү судалгаагаар шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаанаас эхлээд Шүүхийн ерөнхий зөвлөл, цаашлаад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгч хүртэл шүүгчийн томилгооны бүх үе шат, шүүгчийг шилжүүлэн томилох, сэлгэн ажиллуулах асуудал, үүнээс гадна шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцдог байгууллагуудын чиг үүрэг, эдгээр байгууллагыг байгуулж буй арга, хараат бусаар ажиллах нөхцөл хангагдсан байдлыг цогцоор нь шинжлэн судалж, үнэлэлт, дүгнэлт өгөхийг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2017
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/Shuugchiin tomilgoo.pdf
Түлхүүр үг:ШҮҮХИЙН БИЕ ДААСАН, ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫН БАТАЛГАА Шүүгчийн томилгоо
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2015-06-10
Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь
2015-06-10
Энэхүү ном нь МУ дахь шүүгчийн сонгон шалгаруулалтын тогтолцоо, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2015/Shvvgchiin songon shalgaruulalt_pages.pdf
Түлхүүр үг:Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
ЗШүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож, таны дуу хоолой шүүхэд хүрснээр таны эрх зүйн мэдлэг дээшлэхээс гадна шүүн таслах ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох, шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй болох, улмаар иргэдийн итгэлийг хүлээсэн үр нөлөөтэй, хариуцлагатай шүүхийн тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ шударга ёсыг тогтооход ихээхэн ач холбогдолтой юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2015/Shuuhiin IT-iin gariin avlaga-pages 20150330.pdf
Түлхүүр үг:Шүүхийн иргэдийн төлөөлөгч (гарын авлага)
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх