ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ
Шүүх эрх мэдлийн шинэтгэлд нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж, хараат бус үнэлгээ, шинжилгээгээр хувь нэмэр оруулах, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлд бие даасан хөтөлбөр 2008 оноос хойш хэрэгжүүлж байна. Иргэдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах боломжийг нэмэгдүүлэх, шударгаар шүүлгэх эрхийг баталгаатай тэгш эдлүүлэхэд хувь нэмэр болох нь тус хөтөлбөрийн эрхэм зорилго юм. Тус хөтөлбөр нь бодлогын судалгаа шинжилгээ, шүүхийн ажиглалт, мониторинг, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг дэмжих, хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл явцад олон талын оролцоо тэр дундаа хараат бус экспертүүд, хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, шүүхийн захиргаа, үйлчилгээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж ирлээ.Шинэ
Гурван багийн хэрэгжүүлсэн мониторингийн тайланг нэгтгэн танилцуулж буй энэхүү тайлан нь салбар эрх зүйн хүрээнд шүүхийн шийдвэрийн ил тод байдлыг хангахтай холбоотой тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаарх санал зөвлөмжийг нэгтгэн толилуулж буйгаараа онцлог юм.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/users/3092/files/Monitoring_Report_final.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр, ил тод байдал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нээлттэй нийгэм форум болон Оюуны Инноваци ТББ-ын хамтран хэрэгжүүлсэн Шүүхийн индекс 2021 судалгааны тайланг англи хэл дээр орчуулан хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:OSF - 2021
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Judicial%20index%202021%20(3).pdf
Түлхүүр үг:Judicial Index Mongolia 2021 - Judicial index, justice, judiciary in Mongolia, judicial reform
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт захиргааны шүүхийн шийдвэртэй холбоотой хоёр тайланг танилцуулж байна.
Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна.
Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report-8_FINAL.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 8, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэ судалгааны зорилго нь шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгааны өнөөгийн нөхцөл байдлыг судлан, бодлогын зөвлөмж боловсруулахад оршино.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2017
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/Shuugchiin bodlogiin sudalgaanii tailan.pdf
Түлхүүр үг:ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫН БАТАЛГАА, ХЭРЭГЖИЛТ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэхүү судалгаагаар шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаанаас эхлээд Шүүхийн ерөнхий зөвлөл, цаашлаад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгч хүртэл шүүгчийн томилгооны бүх үе шат, шүүгчийг шилжүүлэн томилох, сэлгэн ажиллуулах асуудал, үүнээс гадна шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцдог байгууллагуудын чиг үүрэг, эдгээр байгууллагыг байгуулж буй арга, хараат бусаар ажиллах нөхцөл хангагдсан байдлыг цогцоор нь шинжлэн судалж, үнэлэлт, дүгнэлт өгөхийг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2017
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/Shuugchiin tomilgoo.pdf
Түлхүүр үг:ШҮҮХИЙН БИЕ ДААСАН, ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫН БАТАЛГАА Шүүгчийн томилгоо
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2015-06-10
Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь
2015-06-10
Энэхүү ном нь МУ дахь шүүгчийн сонгон шалгаруулалтын тогтолцоо, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2015/Shvvgchiin songon shalgaruulalt_pages.pdf
Түлхүүр үг:Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
ЗШүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож, таны дуу хоолой шүүхэд хүрснээр таны эрх зүйн мэдлэг дээшлэхээс гадна шүүн таслах ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох, шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй болох, улмаар иргэдийн итгэлийг хүлээсэн үр нөлөөтэй, хариуцлагатай шүүхийн тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ шударга ёсыг тогтооход ихээхэн ач холбогдолтой юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2015/Shuuhiin IT-iin gariin avlaga-pages 20150330.pdf
Түлхүүр үг:Шүүхийн иргэдийн төлөөлөгч (гарын авлага)
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэхүү судалгаагаар МУ-д хараат бус шүүхийг тогтооход нэн тэргүүнд шаардлагатай ямар өөрчлөлт хүлээгдэж байгааг, шүүх эрх мэдлийг бусад эрх мэдэлтэй хяналт, тэнцвэртэй болгох, шүүгчийн албаны хараат бус байдлыг ханган, шүүгчийн хувийн хараат бус байдал, хариуцлагыг дээшлүүлэх гэсэн 3 үндсэн багц асуудлын хүрээнд судалж, зөвлөмж боловсрууллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-23.pdf
Түлхүүр үг:монгол улсын шүүхийн шинэчлэл, шүүхийн хараат бус байдал, эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцвэр, шүүгчийн хариуцлага, шүүгчийн ёс зүй, гүйцэтгэх ба хууль тогтоох эрх мэдэл
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх