НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ
Тус хөтөлбөр нь нийтийн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох, зарцуулалтыг үр ашигтай болгох зорилгын хүрээнд төсвийн судалгаа, шинжилгээ хийхээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ. Энэ хүрээнд төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийн дүгнэлт, зөвлөмж гаргаж, үр дүнг нийтэд танилцуулж, бодлого боловсруулагчдад хүргүүлэн ажиллаж байна. Төсвийн хэлэлцүүлэгт иргэний нийгмийн идэвхтэй, үр нөлөөтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төсвийн холбогдох хууль, тогтоомжийг УИХ-аар хэлэлцэх явцад тэдгээрт анхаарах асуудлуудыг хөндөн, санал боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлж ирлээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд төрийн санхүү, төсөвт тавих хяналтыг сайжруулах, олон нийтэд олон талт, бодитой мэдээллийг хүргэх замаар төрийн бодлогын шийдвэрт иргэдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулсан юм. Уг Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрддэг бөгөөд улсын төсөв, санхүүгийн удирдлагын чиглэлээрх цаг үеийн асуудлыг хэлэлцэн ажиллаж байна.Шинэ
Энэхүү үнэлгээг хийхдээ компанийн засаглалын гол бүрэлдэхүүн хэсэг болох дор дурдсан есөн элементийг үнэлгээний үзүүлэлт болгон авч тэдгээр үзүүлэлтийн хүрээнд тухайн компани зайлшгүй баримтлах ёстой сайн засаглалын нийтлэг зарчим болон Монгол Улсын Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилтийг асуулгын аргаар үнэлж гаргалаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2014
Төрөл:PDF
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2014/baganuur CS6.pdf
Түлхүүр үг:төрийн өмчит уул уурхайн компани, төрийн өмчит компаниудын засаглал, компаниудын засаглалын үнэлгээ, уул уурхайн компанийн засаглал, Багануур ХХК
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Судалгааны дүн орон нутгийн төсвийн ил тод байдал хангалтгүй хэвээр байгааг харууллаа. Аймаг, нийслэлийн дундаж оноо 36 буюу нийт авбал зохих онооны дөнгөж гуравны нэгд хүрч байна. 2011 оны судалгаагаар энэ оноо 35 байсан юм. Энэ нь төсвийн ил тод байдлыг хангах талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутгийн захиргааны байгууллагуудын анхаарлын төвд ороогүй байгааг харуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2014
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Local Budget Transparency -2013_pages_May21.pdf
Түлхүүр үг:Орон нутгийн төсвийн ил тод байдал – 2013
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Монитор
Файл татах:/uploads/users/3092/files/%2302Monitoring_Oron%20nutgiin%20tusuvt%20irgediin%20oroltsoo.pdf
Түлхүүр үг:Орон нутгийн төсөвт иргэдийн оролцоо - Монитор
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Энэхүү тойм дүгнэлт нь төсвийн орлого ба зарлагын төлөвлөлт, орон нутгийн төсөв ба тусгай сангууд, төсвийн тэнцэл болон өр гэсэн дэд хэсгүүдээс бүрдэнэ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2013
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/2014 State Budget Toim Dugnelt-OSF.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын 2014 оны төсвийн төсөл: Тойм дүгнэлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Судалгааны ажлыг 2012 оны 10 дугаар сард эхлүүлэн уг ондоо багтаан дуусгасан бөгөөд
мэргэжилтнүүдээс авсан санал зөвлөмжийг нэгтгэхэд тодорхой цаг зарцуулсан.
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын макро эдийн засгийн анализ, түүн дотроо
төсвийн чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд хийсэн бөгөөд цаашид энэ чиглэлээрх
судалгааг гүнзгийрүүлэн хийхээр ажиллаж байгаа болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2013
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-234.pdf
Түлхүүр үг:Зээлийг хөгжил болгоход анхаарах зарим асуудал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Манай улсын хувьд анх 2009 оноос эхлэн Санхүүгийн Зах Зээлийн Холбоо болон Нээлттэй Нийгэм Форум уг индексийг Улаанбаатар хотын хэмжээнд тус тусдаа тооцож байсан бөгөөд 2010 оны нэгдүгээр улирлаас дээрхи хоѐр байгууллага хамтран энэхүү индексийг тооцож байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2013
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/CSI Q4 20121.pdf
Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2012 оны 4-р улирал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Улсын болон орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын зарим асуудалд 2013 оны 2-р сард шуурхай мониторинг хийж энэ явцад цуглуулсан баримт мэдээллийг танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2013
Төрөл:Мониторинг
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/Report%20on%20Budget%20Monitoring_2013_February.pdf
Түлхүүр үг:Төсвийн ил тод байдлын товч мониторинг
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2013-02-17
Бодитой ил тод байдал: Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт
2013-02-17
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2013
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/PolicyIssue%2310_Oron%20nutgiin%20tusviin%20il%20tod%2C%20neelttei%20baidal-2013.pdf
Түлхүүр үг:Бодитой ил тод байдал, Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт - Бодлогын асуудал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Уг судалгаа нь төсвийн зарлагыг бодлогын хэрэгсэл болгон сонгож түүний макро эдийн засгийн нөлөөллийг тодорхойлохдоо бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл буюу ДНБ-ий бүрдэлт, мөнгөний зах зээл, хөдөлмөрийн зах зээлүүдэд задлан авч үзсэнээрээ шинэлэг, магадгүй Монголын нөхцөлд анхдагч болно. Ингэж нарийвчлан судалснаар төсөв ба сонирхож буй хувьсагчдын (эдийн засгийн индикаторууд) хамаарлыг илүү тодорхой харж төсвийн зарлага нь голлон ямар сувгаар макро эдийн засагт нөлөөлж буйг тайлбарлах боломжтойгоороо давуу талтай.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2013
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/budget_book.pdf
Түлхүүр үг:Төсвийн бодлогын макро эдийн засгийн нөлөөллийн шинжилгээ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Хэрэглэгчийн хүлээлтийн индекс өмнөх 2 улирал дарааллан өссөн боловч энэ улиралд өмнөх улирлаас 9 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 20-н нэгж хувиар тус тус буурч 184 болсон байна. Энэ нь иргэдийн эдийн засгийн талаарх хүлээлт эргэн буурч байна хэмээн үзэж болох ч улирлын тодорхой нөлөөлөл байж болох юм. Монголын эдийн засгийн өсөлт 2011 оны эцсээр 17,3% байсан боловч энэ оны 3-р улирлын байдлаар 12,5% болж буурсан билээ. Энэ нь цаашлаад Хятадын эдийн засгийн уналттай холбоотой байж болох юм. Дэлгэрүүлж судалгаанаас танилцана уу.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2012
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/CSI Q3 2012-new.pdf
Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2012 оны 3-р улирал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах

