ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН САЙН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИХ
Эрдэс баялгийн сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод байдал, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлж, хариуцлагыг бодит ажил хэрэг болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилтийг дэмжин гэрээ болон эцсийн өмчлөгчийн ил тод байдлаар дамжуулан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх олон нийтийн хяналтыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд идэвхтэй явуулж ирлээ.Тэрчлэн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан үзэл санааг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, эрдэс баялгийн салбарт тогтвортой хөгжил, баялгийн тэгш шударга хуваарилалт, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдах эрх, мэдэх эрхийг хангах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхэд анхааран ажиллаж байна. Бодлогын хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хариуцлага нэхэх иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэх нь бидний үйл ажиллагааны нэг томоохон хэсэг юм.
Шинэ
2025-03-19
Үндэсний баялгийн сангийн тухай хууль, түүний хэрэгжилтэд анхаарах асуудал: Эрсдэл ба шийдлийн хувилбар - Бодлогын асуудал №50
2025-03-19
Яаралтай горимоор олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар шинэ тутам байгуулагдсан Хуримтлалын болон Хөгжлийн сангийн удирдлага, засаглал, хяналт, тайлагналын тогтолцоог нарийвчилсан зохицуулаагүйгээс улс төрийн нөлөөлөл, авлига, ашиг сонирхлын зөрчил, үр ашиггүй зарцуулалт зэрэг зөрчил дутагдал давтагдан гарах эрсдэл хэвээр байна. Уг эрсдэлээс сэргийлж, сангуудын үйл ажиллагааг зөв оновчтой удирдан үр ашигтай ажиллуулахад судлаачид ямар шийдэл санал болгож байгааг энэхүү тайлангаас авч үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_50_HEWLELTED.pdf
Түлхүүр үг:Үндэсний баялгийн сан, эрдэс баялгийн салбарын засаглал, ил тод байдал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2025-03-14
Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилт: Хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ - Бодлогын асуудал №51
2025-03-14
Хууль тогтоомжийн төслийн хүний эрхэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх хууль зүйн шаардлага, түүний хэрэгжилтийг үнэлэх зорилгоор энэхүү бодлогын шинжилгээг хийлээ. Энэ хүрээнд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд www.lawforum.parliament.mn, www.d.parliament.mn цахим хуудаст нийтлэгдсэн нийт 135 хуулийн төсөлд хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийсэн байдлыг тоон болон чанарын аргаар үнэлэв.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_51_WEB-FINAL.pdf
Түлхүүр үг:Хууль тогтоомжийн тухай хууль, Хүний эрхийн үнэлгээ
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь геологи, хайгуулын ажлын тайлан, ордын нөөц, түүнийг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг батлах зэрэг уул уурхайн төсөлтэй холбоотой гол шийдвэрийг гаргадаг тус салбарын нэгэн чухал институт билээ. Тэгвэл энэхүү чухал институтын шийдвэр, үйл ажиллагааны ил тод байдал, түүнийг сайжруулах хэрэгцээ, шаардлага, энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг бэхжүүлэхтэй холбоотой санал зөвлөмжийг энэхүү тайлангаас хүлээн авч танилцана уу.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_49_HEWLELTED.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, Ил тод байдал, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2024-12-11
Хууль тогтоомжийг олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр хэлэлцэн батлах зохицуулалт, анхаарах асуудал - Бодлогын асуудал №48
2024-12-11
Энэхүү тайлангаас сүүлийн үед түгээмэл гарч буй нэн яаралтай горимоор хууль тогтоомж батлан гаргах үйл явцад анхаарах асуудал, түүнийг залруулах арга хэмжээний санал зөвлөмжийг хүлээн авч танилцана уу.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_48_final_for_web.pdf
Түлхүүр үг:Хууль тогтоомжийн тухай хууль, Хууль тогтоох үйл ажиллагааны нээлттэй байдал, Яаралтай горимоор хууль хэлэлцэн батлах
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2024-11-01
Газар чөлөөлөхөд нийгмийн зайлшгүй хэрэгцээг тодорхойлох нь - Бодлогын асуудал №47
2024-11-01
Энэхүү бодлогын шинжилгээгээр хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд “зайлшгүй байдал”-ыг бодитойгоор үнэлэн тогтоох чиглэлээрх өнөөгийн эрх зүйн зохицуулалтыг хүний эрхийн зарчим, стандарт, бусад улс орны туршлагатай харьцуулан шинжилж, тодорхой шийдлүүдийг санал болгохыг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_FINAL.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, нийтийн зайлшгүй хэрэгцээ, газар чөлөөлөх, Бодлогын асуудал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2024-05-17
Газар чөлөөлөх үйл явцад төлөвлөлтийн эрх зүйн шаардлагыг хэрэгжүүлэх нь-Бодлогын асуудал №43
2024-05-17
Энэхүү бодлогын шинжилгээгээр сүүлийн үед батлагдсан төлөвлөлт, бүтээн байгуулалттай холбоотой хууль тогтоомж, тэдгээрийн төсөлд шинжилгээ хийж, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэхтэй холбоотой санал зөвлөмж боловсрууллаа.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_43.pdf
Түлхүүр үг:Газар, газар чөлөөлөх үйл явц, дахин төлөвлөлт, дэд бүтэц, хүний эрх
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Төсвийн тухай хуулийн хамт өргөн баригдаж батлагдсан хуулиудад дүн шинжилгээ хийх замаар “дагалдах хууль” гэх ойлголтын агуулга, шалгуурыг нарийвчлан тодорхойлох зорилгоор энэхүү бодлогын шинжилгээг хийв.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_40.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, Төсөв, Дагалдах хууль, Бодлогын асуудал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Төрийн өмчит компанид онцгой дэглэм тогтоох шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүн шинжилгээ хийж, компанийн засаглалын зарчимд нийцэж буй эсэхийг тодорхойлох зорилгоор энэхүү бодлогын шинжилгээг хийлээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_39.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, Төрийн өмчит компанийн засаглал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Төрийн өмчит компанийн хуулийн төсөл боловсруулагдаж байгаа энэ цаг үед ТӨК-ийн удирдлагад эрх мэдлийн оновчтой хуваарилалт бий болгох замаарТУЗ-ийн бие даасан байдлыг хангахын зэрэгцээ, хариуцлагын зөв тогтолцоо бий болгоход чиглэсэн бодлогын шинжилгээний тайланг хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_36%20(3)(1).pdf
Түлхүүр үг:Төрийн өмчит компани, ТУЗ-ийн бүрэн эрх, хариуцлага
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2016-02-11
Эрдэс баялгийн салбарын гэрээнд захиргааны ерөнхий хуулийн "Сонсох ажиллагаа"-ны журмыг хэрэгжүүлэх нь
2016-02-11
...эрдэс баялгийн гэрээнд ил тод байдал, олон нийтийн оролцоог хангах нь уг салбар дахь орлогын урсгалыг хянах, нийгмийн шударга ёсыг хангах, улмаар байгаль орчин, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чухал ач холбогдолтой билээ. Харин 2016 оны 7 дугаар сарын 1-ээс хэрэгжиж буй Захиргааны ерөнхий хууль нь эрдэс баялгийн гэрээний ил тод байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буй.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/Zahirgaanii%20geree_XXIV.pdf
Түлхүүр үг: Эрдэс баялгийн салбарын гэрээнд захиргааны ерөнхий хуулийн "Сонсох ажиллагаа"-ны журмыг хэрэгжүүлэх нь - Бодлогын асуудал №24
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь