ИРГЭНИЙ БОЛОВСРОЛД
Ардчилал, хүний эрх, сайн засаглалын тухай мэдлэг, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцох арга зам, боломжуудыг таниулсан гарын авлага, инфографик, видео материал зэрийг эндээс үзэж болно.СЭДВҮҮД
Шинэ
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй нийгэм форум
Он:2026
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Shuugchiin%20tomilgoo-final.pdf
Түлхүүр үг:Бодлогын судалгаа
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүүхийн статистик мэдээ, олон нийт, мэргэжилтнүүдийн шүүхийн үйл ажиллагааны талаарх санал бодлыг судалж, үр дүнг тоон утгаар илэрхийлдэг энэхүү судалгаагаар 2025 онд Монгол Улсын шүүх 100 онооноос 57,33 оноо авчээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2026
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/JudIndex_2025.pdf
Түлхүүр үг:Шүүхийн индекс
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэхүү тойм өгүүлэлд шүүхэд итгэх олон нийтийн итгэл хэрхэн бүрэлддэг, ямар хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгддөг, мөн Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн явцад олон нийтийн санаа бодол ямар үүрэгтэй болохыг онолын болон харьцуулсан судалгааны үүднээс шинжилсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2026
Төрөл:Асуудал эргэцүүлэл
Файл татах:/uploads/users/3092/files/Asuudal_Ergetsuulel-2_final.pdf
Түлхүүр үг:Шүүхэд итгэх итгэл
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Хуульчдын холбооны гишүүн шүүгч, прокурор,
өмгөөлөгчдөөс бүрдсэн судалгааны баг Улсын Ерөнхий прокурорын газрын
архивын мэдээлэлд үндэслэн Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 дүгээр зүйлийг шүүх
хэрхэн хэрэглэж байгааг нарийвчлан шинжилсэн бөгөөд авлигын хэрэг тодорхой
түвшинд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа ч оноогдож буй ял шийтгэл нь гэмт
хэргийн хариуцлагын зорилгыг бүрэн хангаж чадахгүй байна гэж дүгнэжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Бодлогын судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Corruption_penal_%20policy_final.pdf
Түлхүүр үг:Авлигын гэмт хэргийн ялын бодлогын үр нөлөө
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Нээлттэй нийгэм форумын эрхлэн гаргадаг бодлогын асуудал цувралын 55 дах дугаар нийтлэгдлээ. Энэ удаад 2025 оны 11 сард зохион байгуулсан хэлэлцүүлэгт танилцуулсан Шүүхийн төсөв, нөөцийн удирдлага илтгэлийн агуулгад үндэслэн боловсруулсан богино бодлогын шинжилгээг хүргэж байна. Судлаач, хуульч Ж.Алтансүхийн ажилласан энэхүү шинжилгээ нь шүүхийн захиргааны хувьд тулгамдаад буй шүүхийн төсөв төлөвлөлт, удирдлагатай холбоотой асуудлыг тодорхойлж цаашид гүнзгийрүүлэн судлах асуудлууд болон зарим түүхэн харьцуулалт баримтыг эмхэтгэн харуулсан нь энэ чиглэлийн бодлогын хэлэлцүүлэгт ач холбогдолтой эх сурвалж болох нь дамжиггүй.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2025
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Bodlogiin%20asuudal%20%2355_final.pdf
Түлхүүр үг:Бодлогын асуудал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
ННФ-ын эрхлэн гаргадаг “Шүүхийн шийдвэрийн судалгаа” цувралын 17 дахь дугаарт дампуурсанд тооцох, шаардах эрх шилжүүлэх болон өв залгамжлалын маргаан шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдэд хийсэн судалгааны гурван тайланг танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/%D0%A8%D2%AF%D2%AF%D1%85%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%88%D0%B8%D0%B9%D0%B4%D0%B2%D1%8D%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%81%D1%83%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%201.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэл болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн үйл явц, үр дүн нь прокурорын эрх зүйн орчны шинэтгэлд тусгалаа олсон байдал, олон улсын чиг хандлага зэргийг авч үзсэн нь энэхүү судалгааны гол онцлог юм. Мөн аливаа институцийн хараат бус байдлын гол баталгаа нь шударга, ил тод, хараат бус томилгооны процесс болон хариуцлагын механизм болохыг онцлон тэмдэглэж бусад орны туршлагатай харьцуулан дүн шинжилгээ хийсэн нь ач холбогдолтой болжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Prokuror_tailan_final.pdf
Түлхүүр үг:Прокурорын хараат бус байдал, бодлогын судалгаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2025-03-14
Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилт: Хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ - Бодлогын асуудал №51
2025-03-14
Хууль тогтоомжийн төслийн хүний эрхэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх хууль зүйн шаардлага, түүний хэрэгжилтийг үнэлэх зорилгоор энэхүү бодлогын шинжилгээг хийлээ. Энэ хүрээнд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд www.lawforum.parliament.mn, www.d.parliament.mn цахим хуудаст нийтлэгдсэн нийт 135 хуулийн төсөлд хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийсэн байдлыг тоон болон чанарын аргаар үнэлэв.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_51_WEB-FINAL.pdf
Түлхүүр үг:Хууль тогтоомжийн тухай хууль, Хүний эрхийн үнэлгээ
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2025-02-17
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам - Судалгааны тайлан
2025-02-17
Нээлттэй Нийгэм Форум энэ удаад Фиделитас партнерс ХХН-ийн хуульч, судлаачдын гүйцэтгэсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам” бодлогын судалгааг танилцуулж байна. Энэхүү судалгаа нь эрүүгийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийг ямар шалгуур, зарчмын дагуу нийтэд мэдээлэх боломжтойг судлан зөвлөмж санал болгож буйгаараа онцлогтой.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/EruugiinHuuli_ilTod_FP.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам - Бодлогын судалгаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2024-11-21
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл (2024 оны 10 дугаар сард нийтлэгдсэн хувилбар)-д ICNL олон улсын байгууллагаас өгсөн шүүмжийг монгол хэл рүү орчуулан хүргэж байна
2024-11-21
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл (2024 оны 10 дугаар сард нийтлэгдсэн хувилбар)-д ICNL олон улсын байгууллагаас өгсөн шүүмжийг монгол хэл рүү орчуулан хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2024
Төрөл:
Файл татах:/uploads/users/3092/files/8_%20ICNL%20Analysis%20Mong%20Oct%202024%20draft%20law%20draft%20Jagsaal%20tsuglaan.pdf
Түлхүүр үг: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл (2024 оны 10 дугаар сард нийтлэгдсэн хувилбар)-д ICNL олон улсын байгууллагаас өгсөн шүүмжийг монгол хэл рүү орчуулан хүргэж байна
Хөтөлбөр:Иргэний оролцоог дэмжих нь

