ИРГЭНИЙ БОЛОВСРОЛД
Ардчилал, хүний эрх, сайн засаглалын тухай мэдлэг, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцох арга зам, боломжуудыг таниулсан гарын авлага, инфографик, видео материал зэрийг эндээс үзэж болно.СЭДВҮҮД
Шинэ
Өнгөрсөн жилээс төрийн санхүүд гарсан ахиц дэвшил, ашигт малтмалын зах зээлийн үнэ сэргэснээр үүдэн орлого өссөн зэрэг нь засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлсээр байна. Саяхан батлагдсан төсвийн тодотголд өмнө нь батлагдсан улсын төсвийн зардал дээр ДНБ-н 4.5 хувьтай тэнцэхүйц хэмжээний зардал, 2011-2013 оны ДХТХМ-д ДНБ-н 12.1 хувьтай тэнцэхүйц хэмжээний зардлуудыг тус тус шинээр нэмээд байна.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-47.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын улирлын эдийн засгийн тойм /7-р сар/
Хөтөлбөр:*
Шинэ
2010 оны 1-р улиралд төсвийн зардал тэлсэн нь өсч буй орлогын нөлөөг бууруулж сайжрах хандлагатай байсан төсвийн алдагдал зогсонги байдалтай болов. Хэрэв зардал уул уурхайн орлоготой зэрэгцэн өссөөр байвал Монгол Улс эргээд хямралын өмнөх жилүүдийн мөчлөг дагасан эрсдэл рүү очих аюултай байна.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-45.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын эдийн засгийн тойм 2010 оны 3-р сар
Хөтөлбөр:*
Шинэ
Энэхүү гарын авлагад хувийн санхүүгийн зорилгоо тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, олсон орлогоо хэрхэн хадгалж арвижуулах боломж буюу төрөл бүрийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах тухай өгүүлэх болно. Түүнчлэн бизнесээ санхүүжүүлэх мөнгө хэрэгтэй байгаа бол санхүүгийн ямар төрлийн байгууллагын, ямар үйлчилгээг ашиглаж болох тухай, мөн өөрт буй мөнгөө аль нэг компаний үйл ажиллагаанд хөрөнгө оруулах замаар арвижуулахыг хүсч байвал юу анхаарах талаар өгүүлнэ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-44.pdf
Түлхүүр үг:санхүү төлөвлөлт, санхүүгийн хэрэгсэл, санхүүгийн байгууллага, санхүүгийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, иргэдийн санхүүгийн төлөвлөлт, санхүүгийн зах зээл, даатгалын зуучлагч, даатгал, үнэт цаасны зах зээл, даатгалын төрөл, зээл, мөнгөн хадгаламж, хадгаламж зээлийн хоршоо
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Хэрэглэгчийн хүлээлтийн индекс (ХХИ) нь олон улсад өргөн ашиглагддаг маш өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн индикатор юм. ХХИ нь тэргүүлэгч индикаторуудын нэг бөгөөд хэрэглэгчдийн ирээдүйн эдийн засгийн хүлээлтийг харуулдаг байна. Эдийн засаг дахь хэрэглэгчдийн үйл хөдлөл, ирээдүйн байдлын талаархи хүлээлт нь нийт эдийн засгийн хандлагад чухал нөлөө үзүүлж байна. Тиймээс дэлхийн олон улс орон хэрэглэгчдийнхээ үйл хөдлөл, хүлээлт дээр тулгуурласан индексийг тооцож, шийдвэр гаргах чухал үзүүлэлт болгон ашигласаар байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-41.pdf
Түлхүүр үг:хэрэглэгчийн итгэлийн индекс, хэрэглэгчийн хүлээлт, эдийн засгийн индикатор, хэрэглэгчид, өрхийн хэрэгцээ, бараа бүтээгдэхүүний үнэ, хэрэглэгчийн хүлээлтийн индекс
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Яагаад төсвийн төвлөрлийг сааруулах нь чухал вэ? Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөвт төвлөрч буй орлогын хэмжээ нэмэгдэж, орон нутгийн төсвийн орлогын Улсын нийт төсөвт болон ДНБ-д эзлэх хувь хэмжээ тасралтгүй буурч байна. Аливаа улс орны төвлөрсөн, эс төвлөрсөн байдлыг илтгэдэг гол үзүүлэлт нь улсын төсвийн орлого болон ДНБ-д эзлэх орон нутгийн төсвийн орлого юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-33.pdf
Түлхүүр үг:төсөв, монгол орны төсөв, төсвийн үйл явц, орон нутгийн төсөв, ДНБ, төсвийн төвлөрөл
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Ардчилал, Сонгуульд Туслах Олон Улсын Хүрээлэнгээс хэвлэн гаргаж байгаа энэхүү номд сонгуулийн тогтолцоо, түүний үр дагаврын тухай маш чухал мэдлэг мэдээллийг багтааж, нарийн түвэгтэй ойлголтуудыг хүртээмжтэй байдлаар тайлбарлан танилцуулжээ. Ардчилсан шилжилт, шинэчлэлийн үйл явцын гол асуудлуудыг практик талаас нь дэлхийн цар хэмжээнд авч үзсэн, энгийн, ойлгомжтой байдлаар бичигдсэн зэрэг нь энэхүү гарын авлагыг тогтвортой ардчиллыг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож буй хүн бүрт чухал хэрэгтэй ном болгожээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм форум
Он:2010
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2019/ElectoralSystem.pdf
Түлхүүр үг:Сонгуулийн тогтолцооны бүтэц зохион байгуулалт - Ардчилал, сонгуульд туслах Олон Улсын хүрээлэнгийн гарын авлага
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Өнөөдөр Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь Улаанбаатар хотын гэр хороололд цэвэр ус, ариун цэвэр эрүүл ахуй, зам харилцаа, нийтийн тээвэр унаа зэрэг орчин үеийн нийтийн аж ахуйн дэд бүтцийн үйлчилгээ сул, сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтэц дутмаг хүндхэн орчинд амьдарч байна. Гэр хороолол ямар нэг төлөвлөлтгүйгээр өргөжин тэлж хотжилтын мөн чанар болох ажилгүйдэл, замын бөглөрөл, агаарын бохирдол, байгаль орчны бохирдол зэрэг тулгамдсан асуудал бодитойгоор нүүрлэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Дэлхийн Банк
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-27.pdf
Түлхүүр үг:УБ хот, агаарын бохирдол, гэр хорооллын дулаан хангамж, усан хангамж, хог хаягдлын менежемент, нийтийн тээвэр, гэр хорооллын хөгжлийн бодлого, улаанбаатарын хөгжил, гэр хорооллын хөгжил, хог хаягдал, зам тээврийн хөгжил, гэр хорооллын цахилгаан, гэр хорооллын ус, гэр хорооллын халаалт, дулааны хангамж
Хөтөлбөр:*
Шинэ
Энэхүү улирлын тайланд дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг үргэлжлүүлэн судаллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-26.pdf
Түлхүүр үг:дэлхийн эдийн засгийн хямрал, эдийн засгийн хямрал ба Монгол, банк санхүүгийн салбар, мөнгөний бодлого, засгийн газрын төсөв сангийн бодлого
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2008 оны сүүлийн хагасаас илэрч 2009 оны эхний хагаст оргилдоо хүрсэн эдийн засгийн хямралт байдлыг Дэлхийн санхүү - эдийн засгийн хямралтай холбож тайлбарлах нь нийтлэг болжээ. Энэ нь Монголын эдийн засгийн байдал гадны үл давах нөлөөнөөс хамаарч байна гэсэн ойлголт төрүүлэхээс гадна, одоогийн хямралт байдал мөн л дэлхийг хамарсан хямрал өнгөрөх явцад аяндаа шийдэгдэх мэт хүлээлт үүсгэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-17.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын макро-эдийн засаг, макро-эдийн засгийн динамик, макро эдийн засгийн комьютерийн загвар
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2010-01-27
Хөдөлмөрийн зах зээл ба нийгмийн эмзэг байдал /2009 оны II хагас жилийн тайлан/
2010-01-27
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2009
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-16.pdf
Түлхүүр үг:дэлхийн эдийн засгийн хямрал, хөдөлмөрийн зах зээл, ядуурал, албан бус хөдөлмөр эрхлэлт, монголын эдийн засгийн хямрал
Хөтөлбөр:*