Форум подкаст №2 Улсын төсөв яагаад чухал вэ? - Текст (Чимэгэ ашиглав.)
Эхлэл: Хөгжим
Хөтлөгч: Сайн байцгаана уу? Монгол Улс дараа жилийнхээ төсвийг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор хэлэлцэн баталдаг. Тэгэхээр энэ цаг үед Монгол улсын төсөв яагаад чухал юм, олон нийт яагаад оролцох ёстой юм, иргэд төсвийг яагаад мэдэж байх ёстой, оролцооны ямар арга хэлбэрүүд байдаг юм бэ? Энэ хүрээнд бид энэ дугаарынхаа зочноор ННФ-ын засаглалын хөтөлбөрийн менежер Оюунбадамтай ярилцахад бэлэн болоод байна аа. Өдрийн мэнд хүргэе.
Хөтлөгч: Тэгэхээр эхний асуултаа асууя. Улсын төсөв ер нь яагаад чухал юм бэ? Та энгийн үгээр тайлбарлаж өгөхгүй юу?
Д.Оюунбадам: Улсын төсөв маань айл өрхийн энэ төсөвтэй нэлээн адилхан гэж үзэж болно. Айл өрхүүд маань өрхийн гишүүдийн цалин, бусад орлогоос орлогоо бүрдүүлчхээд, тухайн өрх гэртээ хамгийн хэрэгтэй байгаа чухал зүйлд олсон орлогоо зарцуулах юм бол тухайн гэрийн аж амьдралд ч гэсэн хэрэгтэй зүйл. Үүнтэй адилхан. Одоо улсын төсөв маань өөрөө татварын болон татварын бус гэсэн энэ орлогууд буюу ААН, иргэдээс татвар хураамж, төлбөр хэлбэрээр бүрдэж байна. Тэгэхээр энэ орлогуудаа бид нар улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, тийм ээ нэн тулгамдсан асуудалд зарцуулж, мөн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд яг чиглүүлж чадах юм бол манай улсын хөгжил урагшлах, иргэдийн амьдралын чанар сайжрах ийм ач холбогдолтой юм. Тэгэхээр төсөв маань иргэдийн амьдралд ийм чухал ач холбогдолтой зүйл байгаа юм.
Хөтлөгч: Тэгэхээр та сая яриандаа хэллээ. Улсын төсвийг татвар бүрдүүлдэг гэж. Тэгэхээр улсын төсвийн сан хөмрөгийг татвараас өөр ямар орлогууд бий болгодог юм бэ гэдгийг дэлгэрүүлж яривал?
Д.Оюунбадам: Манай улсын төсвийн орлогын 92%-ийг татварын орлого бүрдүүлдэг, үлдсэн 8% нь бол татварын бус орлого гэж явдаг. Тэгэхээр татварын орлого бол ихээхэн хувийг бүрдүүлж байна. ААН бизнесийн ашгаас татвар авч байна, иргэд цалин орлогоосоо мөн татвар шимтгэл суутгуулдаг. Энийгээ мэдэж байгаа. Үүн дээр нэмээд ерөнхийдөө байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрүүд бас орж ирж байна. За тэгээд мөн янз бүрийн хураамжуудыг бол иргэд төлдөг. Тэр хураамжуудтай нийлээд одоо төсөв маань бүрдэж байгаа. Тэгэхээр төлбөр хураамж дээр бол бид нар бас НДШ хүртэл төлж байна. Энэ маань хүртэл ороод явж байгаа.
Хөтлөгч: Дэлгүүрээс талх авсан ч талханд төлж байгаа мөнгөнөөс хүртэл татвар төлөгдөж байгаа шүү дээ.
Д.Оюунбадам: Тийм тийм. НӨАТ-ын татвар авдаг. Тэгэхээр ер нь бол одоо бид нар орлого олж байна, за мөн бүр зарцуулалт хүртэл хийхдээ ингээд татвар төлж байна. Хотын татвар гэж хүртэл төлж байна тийм ээ? Тэгэхээр энэ бүх татварууд төсвийг бүрдүүлж байдаг. Тэгэхээр энэ төсөв гэдэг маань яг иргэдийн төлж байгаа татвар хураамж, ААНБ-ын үйл ажиллагааныхаа ашгаас төлж байгаа татвар хураамжаас тогтдог учраас иргэдийн зүгээс үүнийг анхаарч, хянаж, оролцох л хэрэгтэй байна.
Хөтлөгч: Тэгэхээр иргэн бүрийн төлж байгаа энэ татвараас чинь улсын төсөв гэдэг чинь бүрдэж байна тийм үү? Тэгэхээр үүнийг захиран зарцуулж байгаа эрх үүрэг нь Засгийн газарт байна. ЗГ-ын зарцуулалт дээр хэрхэн яаж зарцуулж байгаа вэ гэдэг дээр та бас судлаач хүний зүгээс яаж харж байна?
Д.Оюунбадам: ЗГ ерөнхий төсвийн зардлыг хөрөнгийн зардал, урсгал зардал гээд 2 төрлийн, 2 чиглэлийн зардалд хуваарилж байна. Хөрөнгийн зардал гэдэг маань шинээр барилга байгууламж барих уу тийм ээ, их засвар хийх үү, тоног төхөөрөмж худалдаж авах уу, мөн зураг төсөв тооцоолол хийх үү гэсэн зардлуудыг багтдаг. Нөгөө урсгал зардалд нь бол төрийн үйлчилгээг үзүүлэхдээ албан хаагчдынх нь цалин хөлс гэх мэт нэлээн олон юм багтдаг. Бараа үйлчилгээ худалдаж авах хүртэл зардлууд ордог. Тэгэхээр ерөнхийдөө яах вэ гэхээр сүүлийн жилүүдэд харж байхад бас төсвийг нэн чухал тулгамдаж байгаа асуудалд л илүү чиглүүлж зарцуулах шаардлага байгаад байна. Жишээлбэл 3 ээлжээр хичээллэж байгаа зарим сургуулиуд байна. Мөн эмнэлгүүд одоо ямархуу байдалтай байгаа билээ тийм ээ, эмнэлгийн байрнууд бол хуучирчихсан гэх мэт. Иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхэд бас чанартай үйлчилгээг авч чадахгүй байх ийм асуудлууд байна шүү дээ. Гэтэл сүүлийн үед төсвөөс нэлээн олон соёлын төвийг барих ч юм уу тийм ээ, за 2024 оны төсвөөс л гэхэд иргэдэд үйлчлэх төв гээд маш олон төвүүдийг бол барьсан. Тэгэхээр нэн тэргүүнд эрүүл мэнд, боловсролынх нь үйлчилгээн дээр илүү анхаарах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Хөдөө орон нутагт жишээлбэл боловсон 00-гүй сургуулиуд хүртэл их байна. Гэтэл тийм их хөрөнгөөр хөшөө дурсгал барих гэх мэт ажлуудад сүүлийн жилүүдэд бол нэлээн их зарцуулж байна.
Хөтлөгч: Тэгэхээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг яаж хийх вэ гэдэг эрэмбэ дараалал алдагдаж байна гэж харж болохоор байна шүү дээ тийм ээ? Энэ байдал жил болгоны төсөв дээр л яригддаг асуудал байгаад байдаг. Хамгийн шаардлагатай төслүүдээ нэн тэргүүнд улсын төсвөөс санхүүжүүлээч ээ гэдэг асуудал. Тэгэхээр жил бүр шаардлагагүй хөрөнгө оруулалт хийгдээд байна аа гэдэг асуудал хөндөгдөж байдаг юм бэ?
Д.Оюунбадам: Тийм. Тэгэхээр уг нь бол одоо яах вэ? Сангийн яамнаас жишээлбэл сүүлийн 1, 2 жилдээ энэ хөрөнгө оруулалтын төслүүдээ хамгийн ач холбогдолтойгоор нь ингээд эрэмбэлээд гаргаж байгаа гэж байгаа. Гэхдээ яг хэддүгээрт эрэмбэлэгдэж байгаа вэ, энэ төсөл ямар ач холбогдолтой вэ гэдэг мэдээлэл бол ерөөсөө ил болдоггүй. Ер нь бол Их хурлын гишүүд ч гэсэн одоо шийдвэр гаргахад тухайн хөрөнгө оруулалтын тэр төсөл буюу нөгөө барилга байгууламж нь их, өндөр өртөгтэй төслүүд яг нийгэм эдийн засагт ямар ач холбогдол өгөх гэж байгаа юм бэ? Тэгээд энэ төсөл маань яг хэддүгээрт эрэмбэлэгдчихээд байгаа юм бэ гэдэг мэдээлэл бол ирдэггүй. Ерөнхийдөө улсын төсвийн зарцуулалтыг бас нэлээн ийм үр ашигтай болгохын тулд энэ төслүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг бас ил болгож, Их хурлын гишүүд ч гэсэн энийгээ үзэж, иргэд ч үзэж, за энэ төсөл яагаад нөгөө төслөөсөө илүү ач холбогдлоороо дээгүүр байгаа юм бэ гэдэг дээр хэлэлцүүлэг өрнүүлдэг байх хэрэгтэй. Ер нь бол та бид мэдэж байгаа. Бизнесийн байгууллага гэхэд нэг төслийг одоо санхүүжүүлэх эсэхээ шийдэхийн тулд тэр төслийнхөө талаарх тооцоолол мэдээллийг удирдлагууд нь үзэж харж байж шийдвэрээ гаргадаг. Тэгэхээр улсын төсөв дээр бас төслийн ач холбогдлынх нь талаар бол нэлээн нухацтай авч хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой гэж бол харж байгаа.
Хөтлөгч: Тэгэхээр эрэмбийн асуудал яригдаж байна. Эрэмбэ дараалал алдагдаж байна гэж. Хэдий бээр шаардлагатай биш төслүүд дээгүүр эрэмбэлэгдсэн хэдий ч Монгол орны нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа нэн тэргүүний асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хойгуур ч гэсэн эрэмбэлэгдэж орж чадаж байгаа болов уу ирэх жил ирэх оны төсөв?
Д.Оюунбадам: Тэгэхээр ерөнхийдөө одоо бид нар харж байхад Улаанбаатарт ч байсан, аймгуудад ч байсан утааны асуудал өвөл иргэдийг зовоож байна. Иргэдийн эрүүл мэндэд маш одоо хортой байна. Энэ чинь өөрөө Монгол Улсын одоо иргэний үндсэн хуульдаа заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүйд хүргэж байна шүү дээ. Тэгэхээр энэ утааны асуудлыг шийдэхэд бас бидэнд эрчим хүчний хангамж нэлээн хэрэгтэй байгаа. Эрчим хүчний хангамж сайн байх юм бол мэдээж өрхүүд маань халаалт авч хэрэглэх ч юм уу арга хэмжээ авах боломжтой. Гэтэл ерөнхийдөө 25 оны төсвийн хувьд эрчим хүчний салбар дээр төсвөөс санхүүжүүлэх зардал маш бага тусгагдсан гэж харж байна. 70 гаруй тэрбум төгрөг л тусгасан байгаа. Гэтэл ерөнхийдөө зам, зам барилгын салбарт 600 гаруй тэрбум төгрөг тусгачихсан байгаа. Тэгээд энэ төсвийн хөрөнгө оруулалтын зардал гэж байгаагийн 35% нь зам тээврийн салбарт хуваарилагдчихсан байна. Ашигт малтмалын экспортыг илүү нэмэгдүүлэх боомтын чиглэлийн ийм замууд нь хүртэл байгаа. Гэхдээ ерөнхийдөө бас аялал жуулчлалын гээд жижиг жижиг замууд бас байна. Тэр замуудын төсөвт өртөг бол нэлээн өндөр, 10 хэдэн тэрбум гэх мэтийн замууд байна. Жишээ нь одоо Өгий нуур руу зам тавих, Амарбаясгалант хийд рүү зам тавих ч гэдэг юм уу. Тэгэхээр эдгээр замууд маань яг ач холбогдлын хувьд одоо энэ үед яг санхүүжүүлэх төслүүд мөн үү гэдэг дээр бас нэлээн хэлэлцэж, иргэд ч гэсэн санал бодлоо уг нь илэрхийлж байвал утааг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад чиглүүлэхэд бас тус нэмэртэй гэж үзэж байгаа.
Хөтлөгч: Тэгэхээр та яриандаа сая хэллээ. Иргэд оролцох хэрэгтэй гэж. Тэгэхээр яаж оролцох боломж байгаа вэ?
Д.Оюунбадам: 2023 онд төсвийн тухай хуульд орсон өөрчлөлт бол 8 дугаар сард дараа жилийн төсвийн төслүүдийн талаар за тусгах асуудал, шийдэх асуудлын талаар салбар бүрээр хэлэлцүүлэг олон нийтийн дунд зохион байгуулахаар болсон байгаа. Тэгэхээр одоо эрүүл мэндийн салбарын, боловсролын салбарын, нийгмийн хамгааллын ч гэдэг юм уу энэ чиглэлээрх салбар бүрийн хэлэлцүүлгүүдийг ЗГ-ын зүгээс хийх хэрэгтэй байна. Дээрээс нь иргэд энэ хэлэлцүүлгийг шаарддаг болох хэрэгтэй байна. Энэ жилийн хувьд гэхэд эдгээр хэлэлцүүлгүүд биечлэн болоогүй, зөвхөн одоо салбарын яамдууд ч юм уу, нэг цахимаар санал авсан гэдэг мэдээллийг бол Их хуралд өргөн барьсан төсвийн төслийн баримт бичгийнхээ танилцуулга дотор дурдсан байсан. Тэгэхээр энэ хэлэлцүүлгийг бол биечилж хийх хэрэгтэй байгаа. За тэгээд ерөнхийдөө ЗГ маань өөрөө улсын төсвөө 9 дүгээр сарын 1-нд Их хуралд өргөн барьдаг болсонИнгээд өргөн барингуут нь Их хурал ер нь бол ил болгож байгаа. Тэгэхээр энэ Их хурлын ил болгосон төсвийн төслийг иргэд сонирхож үзэж, ядаж нөгөө хөрөнгө оруулалтын зардлын ч юм уу, барилга байгууламж, манай амьдарч байгаа орчинд ямар барилга байгууламж баригдах нь вэ, эсвэл энэ эрчим хүчний асуудлыг шийдэхэд төсөл хэрэгжих нь үү үгүй юу гэдгийг нь хүртэл харж, тэгээд саналаа бас өгөх боломжтой юм. Энэ төсвийн төсөл нь өөрөө dparliament Их хурлын бол цахим хуудсанд байгаа. Тэгэхээр тэр цахим хуудсан дээрээ бас төсвийн төслийнх нь доор нь яг саналаа өгөх гэсэн бас боломж бүхий нэг цэс байгаа. Түүгээр дамжуулж өгч болно. Эсвэл бичгээр ч юм уу тийм ээ, Их хуралд өгөх боломжтой. За ингээд мөн төсвийг яг 11 сарын 15-ны дотор баталдаг учраас энэ хугацаанд 9 сар, 10 сар гээд тийм ээ 2 сар гаруйн хугацаанд мэдээллийг нь харж Их Хурлыг хэлэлцэж байх үед нь ч гэсэн санал бодлоо илэрхийлж, оролцох хэрэгтэй. За ингээд улсын төсөв маань батлагдсаны дараа бол орон нутгийн төсөв батлах үйл ажиллагаа бол эхэлдэг. Жишээлбэл аймаг, нийслэлийн төсвийг 11 сарын 25-ны дотор, аймаг НЗД нь ИТХ-даа өргөн барьдаг. За ингээд өргөн барихдаа бас ил болгох ёстой. Ерөнхийдөө орон нутгийн төсвийн хувьд бол аймаг, нийслэл, сум, дүүрэг бол төсвөө ил болгох нь нэлээн хойрго байдаг. Ер нь бол бараг ил болгохгүй шахуу байж байгаад яг хэлэлцэхийнхээ өмнөхөн ч юм уу ил болгоод, иргэд ямар ч танилцах боломжгүйгээр хэлэлцэх тохиолдолсүүлийн жилүүдэд ажиглагдсан. Тэгэхээр энэ төсвийн мэдээллээ ил болгооч ээ гэдгийг иргэд бас шаардах хэрэгтэй байна. За ингээд аймаг нийслэлийнхээ төсөв дээр нь жишээлбэл иргэд, одоо иргэний нийгмийн байгууллагууд ИТХ нь яг тэр төсвийг хэлэлцэхээс өмнө бид нар эндээ төсвийн хэлэлцүүлгийг ч ажиглаж, харж, сууж үзье ээ гээд хүсэлтээ албан бичгээр ч юм уу өгөөд, ингээд зөвшөөрөл аваад бас төсвийнх нь хэлэлцэж байгаа явцад нь ажиглалт хийж болно. Энэ орон нутгийн төсвөөс ч гэсэндээ бас зарим барилга байгууламжуудыг хүртэл санхүүжүүлдэг. За бас зарим хураамж, ямар төрлийн хураамж цуглуулах вэ ч гэдэг юм уу ийм мэдээллүүд байдаг. Тэгэхээр үүн дээр нь бас иргэд төсвийг нь үзээд манайд ийм сургууль хэрэгтэй байхад бид нарт иргэдийн мэдээллийн төв барих гээд тусгачихсан байна аа, үүнийхээ оронд сургуулийг тусгаач ээ ч гэдэг ч юм уу саналаа бас гаргах боломжтой. Ингээд аймаг нийслэлийн маань төсөв батлагдсаны дараа сум дүүргийн төсөв өргөн баригдаж ИТХ-даа ороод бас хэлэлцэж байж батлагддаг. Тэгэхээр ер нь бол одоо аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга маань одоо ИТХ-даа төсвөө одоо өргөн барингуут нь өргөн барилаа гэсэн мэдээ гардаг. Энэ мэдээ гарангуут нь ил болгооч ээ гэдэг шаардлагыг иргэд, иргэний нийгмийн зүгээс тавих хэрэгтэй байна. Манай ЗГ-ын зүгээс ер нь аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс ч гэсэн мэдээн дээрээ баримт бичгийг өргөн барилаа гэчихээд тухайн баримт бичгийг шууд ил болгочихдоггүй. Тэгэхээр ер нь өргөн барилаа гэсэн л бол тэр баримт бичгийг шууд ингээд үзэх боломжтой линктэй байдаг бол илүү иргэдэд мэдээллийг шуурхай авах боломжийг олгох юм байгаа юм.
Хөтлөгч: Хамгийн сүүлд Соёлын яамнаас өргөн барьж байгаа соёлыг түгээх ваучерын асуудал нэлээн анхаарал татаж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд эргээд нөгөө ЗГ-т шаардлага хүргүүлээд зогсож байна. Энэ өөрөө процессын хувьд хэр зөв зүйтэй юм бэ? ЗГ-аас нэгэнт өргөн баригдчихсан төслийг УИХ дээр батлаад цаашаа явдаг биш үү?
Д.Оюунбадам: Тэгэхээр ЗГ-аас өргөн барьсан төсөл дээр одоо нэн тэргүүний тулгамдсан асуудал чиглэгдээгүй зардлуудыг ч юм уу их хурлаас бууруулах хэрэгтэй. Их хурал маань өөрөө тухайн өргөн барьсан төсвийн зардлынх нь нийт дүнг нэмэгдүүлэхгүй байх үүрэгтэй. Тэгэхээр үүн дээр яг одоо ЗГ-аас өргөн барьсан төслүүд дээр жишээлбэл маш их олон тоног төхөөрөмж, дипломат корпусын барилга ч гэдэг юм уу, ийм барилгуудыг тусгачихсан байхад үүнийхээ оронд одоо энд эмнэлгийг нь бариач ээ, энд одоо сургуулийг нь бариач ээ ч гэдэг юм уу саналыг гаргах, энэ төслийг тусгах нь Их хурлын гишүүдэд эрх нь хадгалагдаж байдаг. Ерөнхийдөө яах вэ их хурлаас нэлээн олон төслийг хэлэлцэх явцдаа төсөв дээр нэмдэг. Гэхдээ энэ нэмсэн төслүүд нь яг үнэхээр Сангийн яамнаас жишээлбэл хийгдсэн нийгэм эдийн засгийн ач холбогдлын үнэлгээ нь байна уу, мөн шаардлагатай зураг төсөв нь байна уу гэдгийг бол хянаж байж энэ дээр нэмж баталдаг болох хэрэгтэй байгаа юм. Үндэсний аудитын газраас ер нь төсвийн төсөл дээр нь туссан төслүүд нь урсгал зардлын төлөвлөлт нь болж байна, болохгүй байна, хэмнэж болох зардал байна гэх зэргээр дүгнэлт өгдөг. Гэхдээ яг УИХ-аас нэмж байгаа төсөв дээр Үндэсний аудитын газраас дүгнэлт өгдөггүй. Тэгэхээр ер нь бол энэ их хурлаас шууд нэмэгдэж байгаа төслүүдийг заавал зураг төсөвтэй байх гэдэг шаардлагыг яг хангаж байна уу үгүй юу гэдэг дээр төрийн аудитын байгууллагаас бас дүгнэлт өгдөг болох нь илүү одоо хэрэгтэй байгаа юм. Ер нь бол өмнөх төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга байгууламжууд нэлээн их. Ийм удааширсан сунжирсан, дуусдаггүй тохиолдлууд нэлээн байдаг. Тэгээд эдгээрийн олонхынх нь шалтгаан нь эхнээсээ зураг төсөв байхгүй, газрын зөвшөөрөл нь байхгүй, газар нь шийдэгдэхгүй явдаг ч юм уу асуудлууд нэлээн байдаг учраас Их хурлаас энэ батлагдаж байгаа бүх төслүүд зураг төсөл, газрын зөвшөөрөлтэй, төсвийнхөө төлөвлөлтийн шаардлагыг бол хангачихсан байх хэрэгтэй байгаа юм.
Хөтлөгч: Нэгэнт УИХ-аар төсөв батлагдаад гараад ирлээ тийм ээ, аймаг дүүргийн төсөв дараа нь батлагдана. Дагаад хороо,сумын түвшинд хийгдэж хэрэгжүүлэхээр нэгэнт батлагдаад оччихсон төсвийг өөрчлөх боломж байгаа гэж ойлгож болох уу?
Д.Оюунбадам: Тэгэхээр ингэнэ гэсэн үг. Улсын төсөв батлагдлаа тийм ээ, тэгээд аймаг нийслэлийн төсөв батлагдлаа. Сум дүүргийн төсөв батлагдана. Сум дүүргийн Засаг дарга нь ө төсвийн төслөө өргөн барьж, тэрэн дээр нь ИТХ-ын гишүүдээс бас одоо өөрчлөлт хийх боломжтой. Тэгэхээр эдгээр төслүүд маань хамгийн гол нь нөгөө Төсвийн тухай хуульдаа заачихсан байгаа шаардлагуудыг хангаж байна уу, үгүй юу гэдэг дээр давхар хяналт тавих ёстой.
Хөтлөгч: Тэгэхээр та түрүүн яриандаа хэллээ. Нэлээн олон шаардлагатай бус бүтээн байгуулалтад төсвийн хөрөнгийг зарцуулах гэж байна аа гэж. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг бид нар хаанаас олох вэ?
Д.Оюунбадам: Барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмжийн төслүүдийн жагсаалтыг бид нар Их хурлын цахим хуудаснаас авч болно. ЗГ-ын зүгээс Их хуралд өргөн барьсан төсвийн төслийг Их хурал цахим хуудсандаа нийтэлсэн байгаа. Энэ цахим хуудсанд байгаа төсвийн төслийн танилцуулга гэж байгаа тэ? Мөн Төсвийн тухай хуулийн төсөл гэж байгаа. Тэгэхээр дараа оныхоо Төсвийн тухай хуулийн төслийнх нь 2 дугаар хавсралт гэж байдаг. Үүн дээр бид нар төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, барилга байгууламж, төсөл арга хэмжээний жагсаалтыг харж болно. Тэгээд энэ дотроосоо бид нар шинэ шинэ төслүүд гэж ангилсан төслүүдээ хараад за шинээр ийм төслүүд хэрэгжих юм байна аа, за шилжих төсөл гэдэг маань өөрөө өмнөх онуудад эхэлчихсэн төслүүд, жишээлбэл энэ ондоо санхүүжилт авах төслүүд юм байна. Тэгэхээр шинээр бид нар ямар төслүүд авч орж байна вэ гэдгийг нь ерөнхийдөө шинэ төсөл гэдэг. Энэ ангиллаас нь хараад энэ дотроо яг төсвийн төсөлдөө бол төсөл арга хэмжээнийх нь нэр нь байна, арга хэмжээнийх нь хүчин чадал, байршил, төсөвт өртөг, за тухайн онд санхүүжих дүн гэх мэт мэдээллүүд байдаг учраас байршлаар нь энэ аймагт тийм төсөл хэрэгжих юм байна, за энэ нь ийм хүчин чадалтай юм байна ч гэдэг юм уу тийм ээ, иргэд энэ мэдээллийг авах боломжтой. Энэ нь өөрөө хүснэгтээр гарсан мэдээлэл харьцангуй байршил,хүчин чадал, төслийнх нь нэр байдаг учраас нэлээн мэдээлэл харах боломжтой.
Хөтлөгч: Ер нь ирэх оны төсөв дээр анхаарах ямар гол асуудлууд байна вэ?
Д.Оюунбадам: Тэгэхээр ирэх оны төсвийн хувьд нэлээн их төсвийн алдагдал буюу орлогоосоо давсан зарлага гаргах гээд төлөвлөчихсөн байна. Тэгэхээр орлогоосоо давсан зарлага бол аль болохоор гаргахгүй, яг орлогодоо таарч зарлага гаргах хэрэгтэй байгаад байгаа юм. За мөн бид нар эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Утааг шийдвэрлэхээс гадна бид нар өөрсдөө Улаанбаатар хотын иргэд ч гэсэндээ цахилгаан эрчим хүчийг нэлээн их таслуулж байна шүү дээ. Тэгэхээр энэ хангамжийг сайжруулах хэрэгтэй учраас зарим охөрөнгө оруулалтын зардал буюу барилга байгууламжийн төслүүдээсээ эрчим хүчний буюу ДЦС, эрчим хүчний станцуудыг барихад илүүтэй шилжүүлж батлах хэрэгтэй болов уу гэж харж байна. За мөн төрийн албан хаагчдын орон сууцжуулалтын хөтөлбөр гээд бас нэлээн их хэмжээний санхүүжилт тусгачихсан явж байна. Үүн дээр ч гэсэн заавал татвар төлөгчдийн мөнгөөр төрийн албан хаагчдын орон сууцжуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой юу үгүй юу гэдэг дээр хүртэл иргэд шаардлагаа тавих хэрэгтэй байх. Ерөнхийдөө төсөв гэдэг чинь иргэд, бизнесийн байгууллагуудын ашгаас олсон татвар, байгалийн нөөц ашигласны татвар гэх мэт татвар хураамжаас л бүрддэг учраас бид нар өөрсдөө сайн оролцож, бид нарт нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхэд чиглүүлээч ээ гэдэг шаардлагаа илүү тавих хэрэгтэй гэж үзэж байна.
Хөтлөгч: За баярлалаа танд. Бид энэ дугаараараа Монгол Улсын 2025 оны төсвийн хүрээнд ярилцлаа. Дараагийн дугаараар эргэн уулзтал түр баяртай.
Төгсгөл: Хөгжим