Нээлттэй Нийгэм Форум 2026 оны 10 дугаар сарын 15-нд “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг ба хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах ажиллагааны эрх зүйн зохицуулалт: Хэрэгжилт, тулгамдсан асуудал, сайжруулах боломж” судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйНээлттэй Нийгэм Форум, Монгол Улсын Их Сургууль болон Австралийн Күинсландын их сургуулийн Тогтвортой уул уурхайн хүрээлэнгээс эрдэс баялгийн салбарын бусад оролцогч талуудтай хамтран “Чухал ашигт малтмал ба байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын форум — Талуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь” арга хэмжээг 2026 оны аравдугаар сарын 7-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйНээлттэй Нийгэм Форум, Монгол Улсын Их Сургууль болон Австралийн Күинсландын Их Сургуулийн Тогтвортой уул уурхайн хүрээлэн хамтран “Чухал ашигт малтмал ба байгаль орчин, нийгэм, засаглалын олон улсын стандартууд” сэдэвт иргэний нийгмийн оролцогчдод зориулсан хоёр өдрийн сургалтыг 2026 оны аравдугаар сарын 5–6-ны өдрүүдэд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйНээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит уулзалтаар Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэн төсвийн тэлэлт, орлогын төлөвлөлтийн эрсдэл болон, УИХ-аар төслийн хэлэлцүүлэг хийж буй үйл явцыг нарийвчлан журамлах, гишүүдэд улс орны амьдралын амин чухал асуудлаар хариуцлагатай шийдвэр гаргахад шаардлагатай иж бүрэн мэдээлэл хүргэх, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байхын чухлыг онцоллоо.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотноо есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд болсон “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, хяналт” олон улсын дугуй ширээний уулзалт өндөрлөж, оролцогчид Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, хяналтын тухай Улаанбаатарын мэдэгдлийг баталлаа.
ДэлгэрэнгүйНээлттэй нийгэм форум 2026 оны есдүгээр сарын 22-нд “Хуурамч мэдээлэл, мэдээллийн манипуляцыг сөрөх үйл ажиллагаа, чадавх” олон улсын дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйТөсвийн тухай хуулийн дагуу Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг 2026 оны есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж, УИХ 2027 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуваарьтай. Иймд Нээлттэй Нийгэм Форум 2027 оны улс, орон нутгийн төсвийн төлөвлөлтийн асуудлаар шуурхай дүн шинжилгээ хийх судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна.
Дэлгэрэнгүй“Төлсөн авснаа нийтэл” эвсэл Mongolian Mining Week & MinePro 2026 арга хэмжээний хүрээнд 2026 оны есдүгээр сарын 17-ны өдөр “Уул уурхайн салбар дахь иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэй оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйНээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит уулзалт 2026 оны наймдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
ДэлгэрэнгүйЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын “Санхүүжилтийн өдөр”-ийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Цөлжилт–Санхүүжилт–Хариуцлага” хэлэлцүүлгийг 2026 оны наймдугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйНээлттэй Нийгэм Форумаас боловсруулсан шүүмжид хуулийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл, хэрэгжилтийн явцад үүсэж болзошгүй эрсдэл болон төсөлд анхаарах шаардлагатай бусад гол асуудлыг авч үзлээ. Эдгээр санал, дүгнэлтийг дор тоймлон хүргэж байна.
ДэлгэрэнгүйНээлттэй Нийгэм Форумаас боловсруулсан шүүмжид хуулийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл, хэрэгжилтийн явцад үүсэж болзошгүй эрсдэл болон төсөлд анхаарах шаардлагатай бусад гол асуудлыг авч үзлээ. Эдгээр санал, дүгнэлтийг дор тоймлон хүргэж байна.
ДэлгэрэнгүйНээлттэй Нийгэм Форум Транспэрэнси Интернэшнл байгууллагатай хамтран "Crinis Political Finance Transparency Methodology" буюу улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг үнэлэх Crinis аргачлалын сургалтыг 2026 оны долоодугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй"Улс, орон нутаг, гадаадын зээл, тусламжийн санхүүжилттэй бүтээн байгуулалтын ажлын мэдээллийн самбарын үндэсний стандарт" (MNS 7023:2023) шинэчлэгдлээ.
ДэлгэрэнгүйНээлттэй Нийгэм Форум Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээ, санал, шүүмжээ өнөөдөр Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчдэд танилцууллаа.
Дэлгэрэнгүй
















