Сонгох, сонгогдох эрхийг хамгаалж сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг тууштай хангах хууль зүйн чухал баталгаа нь сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа билээ. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа нь процессын шинжтэй, хугацааг хуулиар нарийвчлан тодорхойлсон онцлогтой. Энэхүү онцлогт нийцэх байдлаар сонгуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж, зохион байгуулах нь сонгуулийн эрх зүйн шинэчэлийн чухал асуудал мөн. Та бүхнийг ННФ-ын Ардчиллын институтийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Өмгөөллийн Виндекс” ХХН-н гүйцэтгэсэн “СОНГУУЛИЙН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” сэдэвт судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэгт урьж байна.



