2025 оны 10 сарын 3-5 өдрүүдэд Азийн 13 дахь Про Боно чуулга уулзалт Улаанбаатар хотод болж өнгөрлөө

A- A A+
2025 оны 10 сарын 3-5 өдрүүдэд Азийн 13 дахь Про Боно чуулга уулзалт Улаанбаатар хотод болж өнгөрлөө

Монголын Хуульчдын холбооноос, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд дэлхийн 30 гаруй орны 300 гаруй хуульч, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, нийгмийн эмзэг бүлгүүд болон нийтийн эрх ашгийн төлөөх хуульчдын санал санаачилга, сайн дурын, үнэ төлбөргүй үйл ажиллагааг өргөжүүлэх, үр нөлөөг нь улам нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэв.

Нээлттэй нийгэм форум 2025 оны 10 сарын 4-ны өдөр “Өөрчлөлтийн төлөөх Про Боно: Нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэн хамгаалах” сэдэвт салбар хуралдаанзохион байгуулж, нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэн хамгаалахад хуульчдын оролцоо, ялангуяа төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх болон нийтийн ашиг сонирхлын хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх боломжийг хэлэлцэв. Тэрчлэн “Нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэх эрхийг өргөжүүлэх нь” сэдэвт харьцуулсан судалгааны урьдчилсан дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцүүллээ. Уг салбар хуралдаанд нийтийн өмч, байгаль орчин, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өмгөөлөл хийж буй төрийн бус байгууллага, хуульчид оролцон туршлага, сургамжаа хуваалцсанаас гадна DLA Piper олон улсын хуулийн фирмийн Ази дахь Про Боно үйл ажиллагааг хариуцсан ажилтан Аaron Chan оролцон , нийтийн эрх ашгийн өмгөөллийг дэмжихэд чиглэсэн Хонконг болон улс орнуудын туршлагыг танилцуулсан нь онцлог байлаа.