Хуулийн төслүүдэд өгсөн санал, шүүмжтэй танилцана уу

A- A A+
Хуулийн төслүүдэд өгсөн санал, шүүмжтэй танилцана уу

Хэвлэн нийтлэх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16-д заан баталгаажуулсан үзэл бодлоо илэрхийлэх хүний салшгүй эрхийн нэг хэлбэр, олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, хүний эрхийг эрхэмлэсэн ардчилсан нийгмийн тулгуур үнэт зүйл мөн билээ. Энэхүү эрхийг баталгаатай хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь чухал ач холбогдолтой. ННФ-аас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга -д өгч буй Хуулийн шүүмж №46 Мэдээллийн санд нийтлэгдлээ.

Манай улс тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг Үндсэн хуульдаа баталгаажуулаад, журмыг нь тусдаа хуулиар зохицуулахаар заасны дагуу анх 1994 онд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль батлагдан гарсан нь өнөөг хүртэл үйлчилж байна. Уг хууль нь өнөөг хүртэлх 30 жилийн хугацаанд “тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг бодитой хэрэгжүүлэх нийгмийн хандлага, ардчилсан ёсыг төлөвшүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн” хэдий ч зарим ойлголт, зарчмыг нэмж тодорхойлох, эрх чөлөөг хамгаалах механизмуудыг процессжуулах, жагсаж, цуглах эрхийг хязгаарлах үндэслэл, журмыг нарийвчлан тусгах, технологийн хөгжилд нийцүүлж үзэл бодлоо илэрхийлэх арга хэлбэрүүдийг нэмж хуульчлах зэрэг хэрэгцээний улмаас хуулийг шинэчлэх шаардлагатай болжээ. Улмаар 2024 онд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж байна. ННФ-аас Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн 2024 оны 10 дугаар сард шинэчлэн боловсруулсан төсөлд өгч буй санал бөгөөд 2024 оны 4 дүгээр сард нийтлэгдсэн хуулийн төсөлд өгсөн саналын шинэчилсэн хувилбарт санал дэвшүүлснээ Бодлогын хэлэлцүүлэг хуудсаар дамжуулан хүргэж буй. Тус хуультай холбогдолтой бусад мэдээллийг энэхүү цэсээс авах боломжтой.