УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА

A- A A+
УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА

 

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийтийн баялгийн зохистой удирдлагыг дэмжих, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход хувь нэмэр оруулах, үүнд судлаачид, иргэний нийгмийн бүтээлч оролцоог дэмжих үүднээс бодлогын судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шийдвэр гаргах үйл явцыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан олон талт мэдээллээр хангахыг зорьдог.

Төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 2025.09.01-ний дотор УИХ-д хүргүүлэх ба УИХ 2026 оны төсвийг 2025.11.15-ны дотор батлах хуваарьтай. Иймд 2026 оны улс, орон нутгийн төсвийн төлөвлөлтөд доорх сэдвээр шуурхай дүн шинжилгээ хийх төслийн шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

НЭГ. НЭГДСЭН ТӨСӨВ

Орлого төлөвлөлт

  • Монгол Улсын 2026 оны төсөвт уул уурхайн салбараас төвлөрөх орлого төлөвлөлтийн дүн шинжилгээ

Хөрөнгө оруулалтын төлөвлөлт

  • Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төслүүдийн төлөвлөлт ба Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний уялдааны дүн шинжилгээ
  • Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төслүүдийн төлөвлөлтийн тойм дүгнэлт (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)
  • Монгол Улсын 2026 төсвийн хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн төсөвт өртгийн дүн шинжилгээ  (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)

Урсгал зардлын төлөвлөлт

  • Боловсролын салбарын 2026 оны урсгал зардлын төслийн дүн шинжилгээ
  • Эрүүл мэндийн салбарын 2026 оны урсгал зардлын төслийн дүн шинжилгээ

Дагалдах хуулиуд

  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн дүн шинжилгээ

ХОЁР. НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ

Урсгал зардлын төлөвлөлт

  • Нийслэлийн 2026 оны төсвийн урсгал зардлын төлөвлөлтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)
  • Нийслэлийн дүүргүүдийн 2026 оны төсвийн урсгал зардлын төлөвлөлтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)

Хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөлт

  • Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)
  • Нийслэлийн дүүргүүдийн 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх).

Судалгааны ажлын төсөв: Судалгааны хүрээнээс хамаарч судалгааны төсвийн дээд хязгаар 5 сая төгрөг байна.

Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:

  • Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно.
  • Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх.
  • Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан бол давуу тал болно.
  • Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.

Судалгааны төслийн баримт бичиг:

  • Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төслийг ННФ-ын судалгааны төслийн маягтын дагуу боловсруулсан байх шаардлагатай бөгөөд маягтыг дараах холбоосоор татаж авна уу. 

Cудалгааны төслийн маягт

Судалгааны төслийн санал ирүүлэх хугацаа, хаяг:

Судалгааны төслийн баримт бичгийг 2025 оны 9 сарын 8-ны Даваа гарагийн 17 цагаас өмнө Нээлттэй Нийгэм Форумын [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү. Судалгааны саналыг зөвхөн цахимаар хүлээн авна.