Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтэд анхаарах асуудал Форум podcast №15

A- A A+
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтэд анхаарах асуудал Форум podcast №15

2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Хөгжлийн сан, Хуримтлалын сан, Ирээдүйн өв сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тогтолцоо бүрдэв. Эдгээр сан нь байгалийн баялгийн үр өгөөжийг өнөө ба ирээдүй үеийн иргэдэд тэгш шударга хуваарилж, хүн бүрд хүртээмжтэй өсөлт хөгжлийг бий болгох Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, иргэдийн амьдрал ахуй сайжирна гэсэн итгэл хүлээлт төрүүлж буй.

Энэ хүлээлт биелэх эсэх нь дээрх сангуудын хөрөнгийн удирдлага, засаглал, хяналт, тайлагналын тогтолцооноос шууд хамааралтай. Тэгвэл Үндэсний баялгийн сангийн тухай хууль, түүний дагуу шинэ тутам байгуулагдсан Хуримтлалын сан, Хөгжлийн санг хэрхэн зөв оновчтой удирдаж, улс төрийн нөлөөлөл, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэн үр ашигтай ажиллуулахад юуг анхаарах талаарх судлаачийн байр суурьтай танилцана уу.