"ТӨК-ийн ТУЗ-ийн үүрэг, хариуцлага: Хуулийн төсөлд анхаарах асуудал" Форум podcast №5

A- A A+

"ТӨК-ийн ТУЗ-ийн үүрэг, хариуцлага: Хуулийн төсөлд анхаарах асуудал" сэдвээр судлаач, Хууль зүйн ухааны доктор М.Түвшинжаргалтай ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг ярилцлаа. Сүүлийн үед олны анхаарлын төвд ороод буй төрийн өмчит компаниудын удирдлага, ялангуяа ТУЗ-ийн үүрэг, хариуцлагын асуудлаарх судлаачийн байр суурьтай танилцана уу. 

"ТӨК-ийн ТУЗ-ийн үүрэг, хариуцлага: Хуулийн төсөлд анхаарах асуудал" Podcast №5 - Текст (Чимэгэ ашиглав.)

Эхлэл: Хөгжим

ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг: За сайн байцгаана уу? Бид энэ удаагийнхаа дугаараар ТӨК-ийн удирдлага, засаглалын асуудлаар ярилцах гэж байна. Ер нь олон нийтийн нүдэнд харагдаж байгаа ТӨК-ийн дүр төрх гэх юм бол маш олон компаниуд байна, боломж, тоо нэмэгдэж байна. Гэвч санхүүгийн сахилга хариуцлага суларснаас санхүүгийн маш их зөрчлүүд гарч байна. Гэхдээ хариуцлага тооцож чадахгүй байна. Яг энд ямар хариуцлага, хэнтэй тооцох ёстой юм, яаж тооцох ёстой юм гэдэг асуудал одоогоор хариултгүй байна гэж харж байна. Энэ асуудлаар ярилцахаар судлаач М.Түвшинжаргалыг бид студидээ уриад байна. М.Түвшинжаргал маань хууль зүйн ухааны доктор, ТӨК-ийн засаглалын асуудлаар судалгаа хийж байгаа, яг энэ чиглэлээр мэргэшсэн, ялангуяа 2020 оноос хойш яригдаж байгаа төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд судлаачийнхаа хувиар санал шүүмжээ өгч, ,идэвхтэй оролцож буй хүн байна аа. Эхний асуулт,  төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гол чиг үүрэг нь юу байдаг юм бэ? ТУЗ-ийн чиг үүргийн талаар ярихад Компанийн тухай хуулиас эхлэх байх тийм ээ? Компанийн тухай хуульд заасан ТУЗ-ийн чиг үүргээс ТӨК-ийн ТУЗ  өөрөө яг ямар онцлогтой, үүрэг хариуцлагатай байдаг юм бэ?

Судлаач, Хууль зүйн ухааны доктор М.Түвшинжаргал: Тийм. Тэгэхээр хувийн хэвшлийн компани ч байна уу, ТӨК байна уу, компани тогтвортой, ашигтай, ажиллахын тулд хамгийн гол оргон буюу бүтэц болох ТУЗ их сайн ажиллах ёстой байгаад байдаг. ТУЗ-д мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүн, ТУЗ-ийн хараат бус гишүүн, за мөн ТУЗ-ийн оролцоо чадавх их чухал л даа. Тэгэхээр төр болон хувийн хэвшлийн ТӨК-ийн ТУЗ дээр адилхан компанийн хуулийн дагуу ТУЗ-ийн гишүүний чиг үүргээс гадна ТУЗ-ийн бүрэн эрх, хэрэгжүүлэх эрх мэдлийн зохицуулалтууд бүгд үйлчлээд явдаг. За манай хувийн хэвшлийн компаниудын ТУЗ-ийн хувьд харьцангуй засаглалын хувьд боловсронгуй. Тийм ээ, нээлттэй,хөгжлийн түвшин их дажгүй явж байгаа гэж би хардаг. ТӨК болоод ирэхээрээ ТУЗ-д нь хувийн хэвшлийн ТУЗ-өөсөө ялгагддаг гол онцлог нь юу байна вэ? Ямар проблемууд нэмэлтээр гардаг вэ гэхээр 1 дүгээрт нөгөө ТӨК-ийн өмчийн гол хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь төр байдаг. Тэгэхээр ЗГ юм уу түүний харьяа яамд энэ эрхээ хэрэгжүүлэх зорилгоор ЗГ-ын юм уу эсвэл төрийн албан хаагчийг ТУЗ-д илгээх, төлөөлөн оролцуулах байдлаар илгээдэг л дээ. За энэ нь давуу болон сул талуудтай. Энэ бол ТӨК-ийн ТУЗ-д тавигдаж байгаа эхний проблемтой асуудлуудын нэг байдаг. За 2 дугаарт нөгөө ТӨК-ийн ТУЗ маань өөрөө төрийн захиргааны байгууллагын албан тушаалтан ч юм уу эсвэл улс төрийн албан тушаалтан байх магадлал өндөр болоод ирдэг, томилгоогоор явагддаг гэсэн үг. Тэгэхээр ТУЗ-ийн гишүүний чадвар, гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд бас асуудлууд гарч ирдэг. За энэ бол 2 дахь гол асуудал байдаг. За 3 дугаарт нөгөө ТӨК-д ялангуяа сүүлийн жилүүдэд авлигын асуудлууд нэлээн олны анхаарлын төвд байгаад байна. Тэгээд энэ гол асуудал нь улс төрийн нөлөөллөө ашиглаж ТУЗ-ийн гишүүнээр дамжуулан өөрийнхөө давуу байдлыг бий болгох гэсэн улс төрчдийн үйлдэл. Хувийн ашиг сонирхлын асуудлууд, мөн авлига, хээл хахуулийн асуудлууд, бас энэ ТӨК-ийн ТУЗ-тэй холбоотой 3 дахь проблемтой асуудлууд гарч ирдэг. Дараа нь ТӨК-ийн ТУЗ-тэй холбоотойгоор яригдах 4 дэх гол асуудал ТӨК-ийн ТУЗ-ийн шийдвэр байдаг. Өөрөөр хэлбэл ТӨК-ийн голлох шийдвэр ялангуяа их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчил юм уу, их хэмжээний хөрөнгөтэй холбоотой голлох шийдвэрүүдийг ТУЗ гаргадаг. Тэгэхээр ТУЗ-ийн гишүүнээр дамжуулж компанид илтэд хохиролтой, ашиггүй ийм шийдвэрүүдийг гаргах эрсдэл хамгийн их байдаг. Энэ нь ТӨК-ийн ТУЗ-д байгаа проблемтой асуудлууд юм. За дараагийн нэг гол асуудал бол ТӨК-ийн ТУЗ-д ажиллах хараат бус гишүүн, түүнийг сонгон шалгаруулах. Энэ асуудал бас их төвөгтэй асуудал. Тэгэхээр энэ ТӨК-ийн ТУЗ-д тулгамдаад байгаа энэ асуудал зөвхөн Монгол Улс гэлтгүй Монгол Улстай хөгжлийн түвшин, эдийн засгийн түвшин ойролцоо улс орнуудад, за мөн өндөр хөгжилтэй улс орнуудад тулгардаг. Тэгэхээр үүнийг зөв засаглалын механизм, хууль эрх зүйн зөв бодлогоор л даван туулдаг ийм дэлхийн улс орнуудын жишиг байгаа. Тэгэхээр сая та ярилаа. 2020 оноос эхлэлтэй төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл гээд. Бараг 3, 4 жил хүмүүсийн анхаарлын төвд яригдсан хуулийн төслийн эцсийн хувилбар нь гэж би бас сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан ЗГ-ын Хэрэг эрхлэх эрхлэх газрын веб сайт дотор олон нийтээр санал авахаар тавьсан байна лээ. 2024 оны 12 сарын 13 гэсэн. Өөрөөр хэлэх юм бол 1-2 7 хоногийн өмнө ийм хуулийн төсөл олон нийтэд тавигдсан байна. Нийтдээ 52 зүйл заалт бүхий ийм шинэ хууль тавигдсан байна. 

Д.Эрдэнэчимэг: Тэгэхээр төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх зүйн харилцааны зохицуулалтыг шинэчлэх, агуулгын том өөрчлөлттэй  хуулийн төсөл ЗГХЭГ-ын цахим хуудсанд тавигдсан байна. Та бүхэн энэ цахим хуудас руу хандаж хуулийн төсөлтэй танилцахаас гадна санал, шүүмжээ өгч, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Та сая ярилаа шүү дээ. ТӨК-д тохиолддог хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь бол авлига, ашиг сонирхлын асуудал гэж ярьсан. Тэгэхээр яалт ч үгүй сүүлийн үед бас ЗГХЭГ-аас танилцуулсан дүн мэдээнээс харахад 122 ТӨК Монгол Улсад байдаг юм байна. Тэрний бараг 40 гаруй хувь нь ер нь алдагдалтай ажиллаж ирсэн юм байна. 2022 онд ТӨК-уудад нийтэд нь хийсэн санхүүгийн аудитын дүгнэлтээр нийтдээ 7,6 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил дутагдал илэрчихсэн байна. Яалт ч үгүй асуудлууд гараад байна. За гэтэл энд хэн хариуцлага тооцох ёстой юм. Ер нь энэ дүр зураг байгаад байгаа болов ч яг ТУЗ-ийн гишүүд, ТУЗ-д хариуцлага тооцсон жишиг маш цөөн, бараг байхгүй гэж хэлж болно. Тэгэхээр ер нь хэрвээ компани алдагдалтай ажиллах юм бол, санхүүгийн зөрчил гарах юм бол ТУЗ-тэйгөө эхлээд хувьцаа эзэмшигчид хариуцлага тооцдог тийм ээ? Энэ механизм ТӨК дээрээ бас яг яагаад ажиллахгүй байна, ямар хариуцлага хүлээлгэх ёстой юм? Хэрвээ ЗГ-аас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явагдаад тэр нь алдагдалд хүргэсэн бол Төлөөлөн удирдах зөвлөлд нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх бас олон улсын жишиг байдаг тийм ээ? Таны судалгаан дээр гарсан байгаа. Та энэ талаар бид нарт хэлж өгөхгүй юу?

М.Түвшинжаргал: Тийм. Тэгэхээр эхний ээлжид ТӨК-ийн ТУЗ-д хүлээлгэх хариуцлагын асуудал яригдахаас өмнө зүй тогтлыг нь эхлээд товчхон тайлбарлах хэрэгтэй байх. Тэгэхээр ТӨК гэлтгүй ер нь ТУЗ-ийн бусдад шилжүүлэхгүй бүрэн эрх гэж байдаг. Өөрөөр хэлбэл тэр эрхээ өөрөө хэрэгжүүлж байж тэр эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөл нь байж ТУЗ бодитой шийдвэр гаргана. Шийдвэр гаргасныхаа дараа шийдвэртэйгээ холбоотойгоор хариуцлага хүлээх ийм асуудал яригддаг. Тэгэхээр нөгөө ТУЗ-ийн бусдад шилжүүлдэггүй гол эрх үүргүүдийн нэг бол хамгийн эхлээд компанийн стратеги төлөвлөгөөг батлах. Тийм ээ, жилийн санхүүгийн үйл ажиллагааны тайлан төлөвлөгөөг яах нь вэ? Боловсруулах, ХЭХ-д оруулах. 2 дугаарт хамгийн гол нь компанийн удирдлага, зохион байгуулалтын гол дэд функц нь байдаг. 2 дугаарт хамгийн сайн гүйцэтгэх удирдлагыг өөрөө сонгон шалгаруулаад ТУЗ маань хараат бусаар гэрээ байгуулаад, эргээд гүйцэтгэх удирдлагаа хянадаг, дүгнэдэг энэ бүрэн эрхээ чөлөөтэй эдэлж байх ёстой л доо. Тэгэхлээр энэ бүрэн эрхэд нь ямарваа нэгэн улс төр юм уу, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч юм уу, тийм ээ хэн нэгэн нөхөр нөлөөлөөд ирэх юм бол ТУЗ-ийн гишүүний нөгөө хараат бус байдал нь алдагддаг. Тэгэхлээр ТУЗ-ийн хараат бус байдал алдагдсантай холбоотойгоор шийдвэрүүд алдаатай гарах эсвэл авлига, хээл хахуулийн нөлөөнд орох ч гэдэг юм уу ийм эрсдэлүүд гардаг. Энэ бол хамгийн чухал асуудал. 3 дугаарт манай ТӨК-ууд яагаад ашиггүй ажиллаад байгаа нь маш олон шалтгаанууд бий. За зүгээр ТУЗ-тай холбож аваад үзэх юм бол 1 дүгээрт компанийн голлох шийдвэрүүдийг стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөг ТУЗ өөрөө баталдаг ийм гол бүтэцтэй. Тэгэхээр эцсийн дүндээ хариуцлага хүлээх функц ТУЗ болж байгаа юм. Гэтэл ТУЗ-тай холбоотойгоор 1 дүгээрт үйл ажиллагааг нь үнэлэх үнэлгээний аргачлал юм уу хяналтын тогтолцоо нь өөрөө тодорхойгүй байна. 2 дугаарт ТУЗ маань хараат бусаар компанийн хуульд заасан бүрэн эрхээ яг хэрэгжүүлж чадаж байна уу үгүй юү гэдэг нь бас их эргэлзээтэй. За энэ 2 дахь гол асуудал. За ингээд нөгөө ТУЗ-ийн шаардлага хангахгүй мэргэжлийн бус төлөөллөөс бүрдсэн эсвэл улс төрийн нөлөөнд автсан ч гэдэг юм уу эсвэл өөрийнхөө хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй бусдын нөлөөнд орсноороо эргээд компани өөрөө засаглалын асуудалд орно. Тэгээд засаглалын проблемтой асуудалд орсноороо нөгөө үйл ажиллагаа доголдох, гүйцэтгэл маань өөрөө сөргөөр нөлөөлдөг ийм асуудал байгаа л даа. Тэгэхлээр энэ шинэ хуулийн төсөл дээр яг энэ асуудлыг бас онцгойлон анхаарч бас тодорхой механизмыг оруулсан байна гэж бас харж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол нөгөө олон улсын ЭЗХАХБ буюу “Өү Си Ти”-ээс маш олон жил зөвлөмж гаргаад явдаг. Сая 2024 онд төрийн өмчит хуулийн этгээдийн зөвлөмж шинэчилсэн байна лээ л дээ. Тэгэхлээр тэр шинэчлэлийн хүрээнд нийт 8 бүлэг бүхий ийм зөвлөмжийг хүргүүлсэн байсан. Тэгэхлээр энэ шинэ хуулийн төсөл маань яг энэ ТӨК-ийн ТУЗ-ийн гүйцэтгэлийг үнэлэх бүрэн эрхийг хараат бусаар ажиллах, эргээд хариуцлага хүлээх зохицуулалтыг бас тодорхой түвшинд нэлээн оруулчихсан нь хуулийн төслийн давуу тал нь юм байна лээ л дээ. Тийм. Тэгэлээр дараагийн таны асуугаад байгаа ТӨК-ийн ТУЗ яагаад хариуцлага хүлээхгүй байна аа гэдэг асуудал байна. За сүүлийн 2, 3 жил ТӨК-тай холбоотойгоор маш олон скандлууд, олны анхаарлын төвд байсан хэргүүд шүүхээр таслагдаад явсан. Энэ болгонд гүйцэтгэх захирал хариуцлага хүлээхгүй хариуцлага хүлээгээд, хүлээгээд ТУЗ-д хариуцлага байхгүй харагдаад байна тийм ээ? За тэгэхлээр эндээс нэг ийм 2-оос 3 удаа ийм гаргалгаа 1 дүгээрт гарч ирж байгаа л даа. Энэ судалгааны дүнд за 1 дүгээрт ТУЗ өөрөө төрөөс өгсөн удирдамж, чиглэлийн дагуу ажиллаж байгаа. 1 дүгээрт за энэ удирдамж чиглэлийнхээ дагуу хариуцлагаас чөлөөлөгдөх боломж харагдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол би түрүүн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын чиглэлийн дагуу шийдвэр гаргасан гэдэг. Тийм ээ, энэ өнцгөөс 2 дугаарт ТУЗ өөрөө яг хараат бусаар ажиллаж байна уу гэхээр их хэцүү, ялангуяа гүйцэтгэх удирдлагыг өөрөө чөлөөтэй томилж чадаж байна уу үгүй юу гээд. Тэгэхээр хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа ЗГ юм уу төрийн эрх бүхий байгууллагаас гүйцэтгэх захирлыг нь чиглэл өгч томилуулах ийм практик Монголын ТӨК дээр тогтчихсон. Ийм болчихсон. ТУЗ нь хэлбэрийн төдий яах нь вэ, ёсчлоод хуулиа зөрчихгүйн үүднээс тогтоолоо нөхөж гаргаад явах жишээний байдаг. За ингээд эцсийн дүндээ хараа хяналтгүй гүйцэтгэх удирдлагыг бий болгох гол шалтгаан энд бий болж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол ТУЗ нэгэнт өөрөө сонгон шалгаруулж, томилж чадаагүй, ЗГ-аас юм уу төрийн эрх бүхий байгууллагаас томилчихсон учраас чөлөөтэй хяналт тавих боломж байхгүй. Нөгөө талаар гүйцэтгэх захирал ч гэсэн ТӨК-ийн ТУЗ-д би үйл ажиллагаагаа тайлагнах шаардлагагүй гэж ярихаар хэмжээнд хүрч байна. За энэ нь нөгөө гүйцэтгэх удирдлагын эрх мэдлээ урвуулан ашиглах, их хэмжээний сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэл хийх, компанийг алдагдалд учруулах гол үндсэн шалтгаан болж ирж байгаа юм. За 2 дугаарт хувийн эрх зүйн зарчим гэдэг юм уу, нэг гол зүйл бол хэн нэгэн хүн гомдож хохирлоо барагдуулахаар хүсэлт нэхэмжлэл гаргахгүй бол тухайн асуудлыг хэлэлцдэггүй. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ энэ ТӨК-ийн алдагдалд хэн хохироод байгаа юм гэхээр хувьцаа эзэмшигч хохирч байгаа. Тэгэхлээр ТӨК-ийн хувьцаа эзэмшигч хэн бэ гэхээр Монгол Улсын ЗГ, Монгол Улсын яамд байгаа шүү дээ.Тийм ээ? Тэгэхээр том зургаар Монголын ард түмэн, татвар төлөгчдийн хөрөнгөд хохирол учирч байна шүү дээ. Тэгэхээр нэгэнт хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллага ТУЗ-ийн гишүүд нь хараат бусаар шийдвэр гаргаж чадахгүй улс төрийн нөлөөнд автах юм уу? Хяналтынхаа чиг үүргийг гүйцэтгэж чадахгүйгээс болоод компани нь алдагдал учирсан бол хохирлыг хувийн хөрөнгөөр нь хариуцлага хүлээлгэх, буруутай шийдвэр гарсныг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрх нь байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нэхэмжлэл гаргах эрхээ эдэлж чадахгүй байна л даа. Жишээ авъя л даа. ТӨБЗГ-ын хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг нэр бүхий ТӨК-ууд, тэр компани алдагдалтай ажиллалаа. Илтэд гуйлгуулах шийдвэр гаргасныг нь хянан шалгалтаар тогтоох юм бол ТӨБЗГ-т иргэний шүүхэд компанийн ТУЗ-ийн гишүүн хуульд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас энэ ТӨК-д хохирол учрууллаа. Тийм учраас энэ хохиролтой холбоотойгоор хувийн хөрөнгөөс нь хохирлыг нь барагдуулъя аа гэсэн ийм механизм байгаа шүү дээ компанийн хууль дээр. Гэтэл ийм кэйс өөрөө байхгүй байгаад байна л даа. Тэгэхээр энд хууль нь нэгэнт л компанийн хууль, ТӨК хувийн хэвшлийн компанид аль алинд үйлчлэх ийм эрх зүйн зохицуулалт байгаа бол ТӨК-д ч ялгаа байхгүй. Хувийн хэвшлийн компанид тавигддаг энэ зарчим үйлчлэх ёстой, үйлчлэх боломжтой. Энэ зардлаа хэрэгжүүлэх ёстой. ТУЗ-д хараат бус гишүүний үүрэг онцгой чухал. Өнөөг хүртэл ТӨК-уудад байгаа хараат бус гишүүд маань бас яг хараат бусаар ажиллах боломж их хомс явж ирлээ.

Д.Эрдэнэчимэг: Тэгэхээр хараат бус гишүүдийн хараат бусаар ажиллах хууль зүйн баталгааг хангах чиглэлээр ямар зохицуулалтууд шаардлагатай байдаг вэ?

М.Түвшинжаргал: Тийм. Тэгэхлээр нөгөө ТУЗ-ийн хараат бус гишүүний хамгийн гол чиг үүрэг яах вэ? Хуулийн агуулгаас харах юм бол онолын хувьд ч тэр янз бүрээр тайлбарладаг. За хамгийн гол чиг үүрэг нь нөгөө компанийн дэргэдэх хороодыг ахлах, тэр дундаа аудитын хорооны дарга нь заавал ТУЗ-ийн хараат бус гишүүн байх, хяналтынх болно шүү дээ хяналт. Өөрөөр хэлбэл компанийн хяналтын функцийн пирамидын хамгийн дээд талд ТУЗ-ийн хараат бус гишүүн байж байгаа гэсэн үг л дээ. За тэгэхлээр нөгөө хараат бус гишүүний гол үүрэг нь энэ. 2 дугаарт яах вэ? Мэдээж компанийн жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах, төлөөлөх асуудал бол онолын хувьд ч, яг бодит амьдрал дээрээ ч, компанийн агуулгаас харахад ч тэр ТУЗ-ийн хараат бус гишүүн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах боломж хомс л доо. За мөн ТУЗ-ийн хараат бус гишүүн нь компанийн зохистой үйл ажиллагаанд хяналт тавих, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, компанитай холбоотой эрсдэлтэй шийдвэрүүдийг гаргасан, хянах шаардлагатай асуудал гарсан тохиолдолд хөндлөнгийн аудитыг ажиллуулах гэдэг юм уу. Ер нь бол бүрэн эрх нь Компанийн хууль дээр тодорхой түвшинд хуульчлагдсан байгаад байгаа юм. Зүгээр энэ эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөл нь яг бодит амьдрал дээрээ байна уу гэвэл их хэцүү. За ялангуяа төрийн хамгийн хараат бус гишүүнтэй холбоотойгоор ярьдаг асуудлууд сонгон шалгаруулалтаас л эхэлнэ. Хуульд заасан хувь хүний шалгуурууд байгаад байдаг. Эрүүгийн ял шийтгэл байдаггүй, мэргэжлээрээ тэдэн жил ажилласан, ашиг сонирхлын зөрчилгүй гэх мэтчилэн маш олон хуульд байдаг шалгууруудыг хангаад, сонгон шалгаруулалтаар орж ирэхэд хэн нэгний төлөөлөл юм уу нөлөөллөөр байна уу үгүй юу гэдгийг нь тогтооход их хэцүү. Өөрөөр хэлэх юм бол ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулдаг нэгдсэн ийм тогтолцоо, журам манайд байхгүй. За тэр хамгийн эхний асуудал. За ингээд сонгон шалгаруулалтаас л эхэлж байгаа. За дараа нь сонгон шалгаруулалтын мэдээлэл ил тод байдлын асуудал ч гэдэг юм уу. За 2 дугаарт ингээд энэ олон шалгуурыг даваад ороод ирлээ. ТУЗ-ийн 9 гишүүний 3 нь хараат бус гишүүн байлаа гэж бодъё. За хороодоо ахлаад юм уу, чиг үүргээ хэрэгжүүлээд явлаа. Бодитоор хараат бусаар мэдээлэл авах боломж байна уу гэдэг асуудал байна. Өөрөөр хэлбэл ТУЗ-ийн гишүүнийг ажиллах нөхцөл бололцоогоор тэр компани өөрөө хангаж байна уу үгүй юу, мэдээллийг нь гүйцэт тэнцвэртэй өгч байна уу үгүй юу гэдэг нь их хэцүү. Тийм ээ. За 2 дугаарт нөгөө ТУЗ-ийн хараат бус гишүүн чинь жил болгон гүйцэтгэлийнхээ тайлан, үнэлгээг тавьдаг, эргээд асуудал хариуцлагад орох вий гэж айдаг. Өөрөөр хэлэх юм бол нөлөөлөл нь их бага. Эрх мэдлээ хэрэгжүүлэх боломж нь практикт их бага л даа. Зарим хувийн хэвшлийн компаниудын кэйсүүд байдаг л даа. ТУЗ-ийн хараат бус гишүүн дээр мэдээллээ өгдөггүй, эсвэл мэдээллээ дутуу өгдөг эсвэл тодорхой байдлаар үйл ажиллагаа явуулахад нь саад учруулах ч гэдэг юм уу ийм проблемууд байдаг. ТӨК-ийн ТУЗ-д ажиллаж байгаа хараат бус гишүүний янз бүрийн төлөөллүүд байна л даа. Олон нийтийн шинжтэй ч юм уу сэтгүүлч ч гэдэг юм уу эсвэл тийм ээ илүү аудит ч юм уу хууль ч юм уу янз бүрийн хүмүүс ажиллаж байгаа. Тэгээд тэр хүмүүс маань өөрөө яг мэдээлэл авах 1 дүгээрт боломж нь байна уу, тэнцвэртэй ажиллах боломж байна уу, хуулийн шаардлага тавиад биелүүлэх механизм нь компанид нь бүрдчихэв үү, тэр соёл нь байна уу гээд нэлээн проблемтой асуудал гарч байна л даа.  Нөгөө засаглал өндөр хөгжчихсөн, ёс зүй өндөр оронд бол энэ яг ёс журмаараа л явна. Гэтэл манайд хувийн ашиг сонирхол нь ямагт нэгт байдаг ийм улс орны хувьд их төвөгтэй. Хараат бусаар ажиллах гээд Японы засаглалын соёл өндөр улс оронд хуулиас гадна ингээд зохицуулагдаад явчихдаг, байгууллагын соёлоор л явчихдаг л даа. Гэтэл манайд бол хэцүү. Жишээ нь ЭТТ ч гэдэг юм уу, Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн яг энэ олон хэрэг маргаан гарч байхад юу хийж байсан юм бэ гэдэг асуулт гарч ирэх байхгүй юу. Гэтэл тэр ТУЗ-ийн хараат бус гишүүн маань тэр олон мэдээллийг авах боломж нь байгаагүй. ТУЗ-ийн хараат бус гишүүнээс далдуур гэх юм уу, мэдэгдэхгүй байдлаар ч гэдэг юм уу, ингээд нягтлан нь юм уу, гүйцэтгэх захирал нь юм уу, ерөнхий нягтлан бодогч нь юм уу ТУЗ-ийн дарга нь асуудлыг шийдээд явчихсан ийм кэйсүүд байгаад байгаа байхгүй юу.

Д.Эрдэнэчимэг: Тийм аанхан тэгэхээр ЗГ-аас танилцуулж байгааг хуулийн төсөлтэй өөрөө бас танилцсан байх тэ? Тэгээд саяын яг яригдсан асуудлууд энэ хуулийн төсөл дээр тусгаж чадсан уу үгүй юу? Та судлаачийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ? Зүгээр яг тодруулаад асуух юм бол миний бодлоор хараат бус гишүүдийн томилогдсоных нь дараа хараат бус байдлыг баталгаажуулах энэ хууль зүйн баталгаа хамгийн чухал баталгаа ТУЗ-ийн шийдвэр өөрөө ил тод байх тухай асуудал, тэгээд хараат бус гишүүдийн хурлын үеэр хэлсэн санал шүүмжийг тусгайлан тэмдэглэдэг тухайлбал, нөгөө мэдээлэл авч чадаагүйгээс шийдвэр гаргахад бүрэн мэдээлэлтэй оролцох ийм боломжгүй болчхож байна шүү дээ. За энийг хэрвээ хараат бус гишүүн хэлэх юм бол тэмдэглэдэг тэр тэмдэглэл нь нөгөө олон нийтэд ил тод байх гэсэн ийм хууль зүйн механизмууд байх юм шиг ингээд харагдаад байгаа юм. За нөгөө талаар, болохоор өөрөө сая ярилаа шүү дээ. ТУЗ-д нөлөөлсөн бол нөлөөлсөн. Гуравдагч этгээдэд хариуцлага хүлээлгэх ийм боломж Компанийн хуулиар байгаа. За энэ зохицуулалт компанийн хуульд байгаад байсан. Тэгэхдээ ТӨК дээр бууж ерөөсөө хэрэгжээгүй. Гэтэл энэ нь яг яригдаж байгаа хуулийн төсөл дээр туссан уу үгүй юу гэдэг тухай асуудал. За дээрээс нь хэрвээ ТУЗ-ийн үйл ажиллагаатай холбоотой хариуцлага тооцох юм бол нэхэмжлэл гаргах зохицуулалт бас л Компанийн тухай хууль дээр байгаа гэж байгаа. Тэгээд энэ маань бас яг энэ ТӨК-ийн тухайлсан хууль дээр орж уу үгүй юу. Нөгөө талаар миний бодлоор хэрвээ төрийн нийтийн өмч хөрөнгөд хохирол учрах юм бол аудитаас нэхэмжлэл гаргах бололцоотой. Тийм ээ. Аудитын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулиудаар зохицуулагдсан боломжууд энэ шинэ хуулийн төсөл дээр бүрэн туссан болов уу?

М.Түвшинжаргал: Тийм. За та хэд хэдэн асуултыг ярих шиг боллоо. Эхний ээлжид манай компанийн хуулийн 84.4-д заасны дагуу ТУЗ-ийн үүрэг байдаг. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд, удаа дараа зөрчсөн тохиолдолд хувийн хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ ээ гэж байгаа. ТУЗ-ийн гишүүн хувийн хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ ээ гэсэн. Энэ механизм бол байгаа. Дээрээс нь нэмэгдээд ТӨК дээр яригддаг нэг зүйл бол олон улсад энэ ди факта оргон гэж нэрлэдэг, сүүдрийн удирдлага гэж шууд утгачилж орчуулах юм бол ийм ойлголт байдаг. Энэ нь юу вэ гэхээр ялангуяа ТӨК-ийн ТУЗ-д шийдвэр гаргахад нь нөлөөлдөг нөлөөллийг нь тодорхойлогдох боломжгүй. Нэр нь байхгүй бүртгэл дээр, гарын үсэг нь байдаггүй, гэхдээ ямарваа нэгэн байдлаар улс төрийн юм уу давуу байдал ашиглаад ТУЗ-д шийдвэр гаргахад нь нөлөөлдөг. Ийм этгээдийг диффард доор энэ бол яг Монголд байж байгаад л дүр төрх юм шиг харагдаж байна. Үүнийг сүүдрийн удирдлага ч гэж нэрлэдэг. Shade of director буюу сүүдрийн удирдлага гэж нэрлэдэг л дээ. Тэгэхээр энэ этгээдүүд дам байдлаар нөлөөлөх байдлаар шийдвэр гаргахад боломж их л дээ. Жишээ нь ТӨК-ийн ТУЗ-д хамгийн багадаа л төрийн захиргааны 3 албан хаагч байна аа гэсэн ийм заалт шинэ хуулийн төсөл дээр орж байгаа юм. Тэгэхлээр тэр 3 албан хаагчийг хэн сонгох вэ гэхээр нөгөө төрийн өмчийн эрхийг хэрэгжүүлэгч яам юм уу ЗГ-аас сонгож байгаа. Энд улс төрийн нөлөөлөл гэдэг юм уу, томилгоогоор энэ 3 хүнийг сонгоно гэсэн үг. Энэ 3 хүнээрээ дамжуулаад улс төрд нөлөө бүхий этгээд маань өөртөө ашигтай шийдвэр гаргуулах эсвэл хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн шийдвэр гаргуулах энэ боломж нь одоог хүртэл нээлттэй байна л гэсэн үг л дээ. Тэгэхлээр дэлхийн бусад улс орнуудад энэ сүүдрийн удирдлага буюу заавар чиглэл өгдөг, нотлох баримт гэдэг юм уу цаасан бичиг баримт бүртгэлээр тогтоогдохгүй мөртөө дам байдлаар шийдвэрт нөлөөлдөг ийм нөлөө бүхий этгээдийг хүртэл тооцож хариуцлага хүлээлгэдэг ийм механизм байгаа. Энэ механизм маань яг энэ манай хуулийн төсөл дээр яг тэр утгаар тусгаж чадаагүй байгаа. За яг энэ хуулийн төсөл дээр удирдамж чиглэл өгөхөд 3 чиглэлээр л өгнө, бусад тохиолдолд хориглоно гэчихсэн байгаа. За 1 дүгээрт ноогдол ашиг нэмэгдүүлэх бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, компанийн үйл ажиллагаа, санхүүгээр ашиг нэмэгдүүлэх, зардлыг хэмнэх эрсдэлийг бууруулахаас бусад тохиолдолд ерөөсөө удирдамж чиглэмж өгөхийг хориглоно оо гэчихсэн байгаад байгаа. Энэ 3 тохиолдолд өгч болох боловч бусад тохиолдолд өгөхгүй ээ гэсэн хориглосон заалт. Гэтэл нөгөө саяын миний ярьдаг дифакто буюу дам байдлаар нөлөөлөх. Тийм ээ, сүүдрийн ард нуугдчихаад хэн нь мэдэгдэхгүйгээр улс төрд нөлөөлөх, ялангуяа томилсон этгээд нь нөлөөлөх боломж одоо хүртэл байгаад байгаа л даа. Тэгэхээр үүнийг хориглох эрх зүйн механизм байдаг. Энэ хуулийн төсөл дээр тэр нь жаахан дутмаг санагдаж байгаа. 2 дугаарт энэ хуулийн төсөл дээр сая та хэллээ. Одоогийн байдлаар 122 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд байна аа гэж. Тэгэхлээр энэ компаниудыг улам нэгтгэх, заримыг нь татан буулгах үйл ажиллагааг нь хооронд нь нийлүүлэх гээд менежментийн засаглалын стратегиуд хэрэгжүүлээд явж байгаа гэж би ойлгож байгаа. ЗГХЭГ-ын зүгээс цаашдаа ТӨК-ийг шинээр байгуулах орон зай байна уу гэхээр энэ хуулийн төсөл дээр тодорхой түвшинд хязгаарлаж өгсөн байна лээ. Хувийн хэвшлийн хийдэг энэ салбарт төр өрсөлдөж ТӨК байгуулахгүй ээ. За үндэсний аюулгүй байдлын чиглэлээр ТӨК байгуулж болно. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой худалдан авалтын чиглэлээр ТӨК байгуулж болно. Нийтийн ашиг сонирхол нийтэд ашиг тустай үйл ажиллагаа явуулах зорилгоор ТӨК байгуулж болно гээд ингээд бусад тохиолдолд хориглоно гэсэн хязгаарлалт байгаа. Гэхдээ нэг аюултай заалт нь хуульд заасан бусад үндэслэлээр шинэ ТӨК-ийг байгуулах боломжтой гээд заачихсан. Өөрөөр хэлэх юм бол шинээр хууль батлах замаар ТӨК-ийг шинээр байгуулах боломж нь өөрөө нээлттэй л дээ. Жишээ нь Хөгжлийн банк тусдаа хуулиар зохицуулагддаг. Хөгжлийн банкны тухай хуулиараа зохицуулагдда. Нэлээн асуудал гарсан. Тэгэхлээр ийм байдлаар тусдаа ТӨК-тай холбоотойгоор хууль батлах замаар шинээр байгуулах ийм боломж нь өөрөө байгаад байна л даа. Тэгэхлээр энэ хуулийн шинэлэг, онцлог зохицуулалтууд зөндөө байгаа болов ч бас яах нь вэ монголын практикт байдаг проблемуудыг зарим талаараа хязгаарласан заалтуудыг нэмье ээ гэдэг ийм санал миний хувьд байгаад байгаа. Тэгээд санал өгөх боломж гарвал мэдээж бичгээр болон албан байдлаар саналуудаа хүргүүлэх бүрэн боломжтой гэж ингэж харж байгаа.

Д.Эрдэнэчимэг: За баярлалаа. Бид энэ удаагийнхаа ярилцлагаар ТӨК-ийн удирдлага, ялангуяа ТУЗ-ийн үүрэг хариуцлагын асуудлаар ярилцлаа. Тэгээд Засгийн газар шинэ хуулийн төсөл танилцуулж байгаа энэ нөхцөлд бидний ярьсан энэ асуудлуудыг нэгтгээд хуулийн төсөлд санал болгож өгөх чиглэлээр цаашдаа ажиллах болно. Бид дараа дараагийнхаа подкастынхаа дугаараар яг энэ ТӨК-ийн хуультай холбоотой асуудлуудыг үргэлжлүүлэн ярилцах болно. Бид нарын урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирж үнэтэй мэдлэг, мэдээллээ хуваалцсан судлаач, Хууль зүйн ухааны доктор Түвшинжаргал танд талархал илэрхийлье ээ. За баярлалаа.

М.Түвшинжаргал: Та бүхэнд баярлалаа.

Төгсгөл: Хөгжим