Хуулийг яаралтай горимоор батлах нь зөв үү? Форум podcast №7

A- A A+
Хуулийг яаралтай горимоор батлах нь зөв үү? Форум podcast №7

Дугаарын тойм: Хууль тогтоомжийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлж, хэлэлцэн батлах явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна.  2016-2024 онд буюу сүүлийн 8 жилийн хугацаанд Засгийн газраас нэн яаралтай горимоор батлуулахаар 69 хуулийн төсөл өргөн мэдүүлсний 67 нь УИХ-аар батлагджээ.

Ийнхүү яаралтай горимоор батлагдсан хуулийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг хийх, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх талуудаар хэлэлцүүлж, санал авах, холбогдох судалгаа шинжилгээ хийх зэрэг  хууль тогтоомжийн төсөл боловсруулахад тавих шаардлагууд тавигддаггүй. Энэ нь эргээд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй, цаашлаад Үндсэн хуульд нийцэхгүй, хэрэгжих чадвар муутай хуулиуд батлагдан гарах эрсдэл дагуулж  байгаа талаар хуульч, судлаачид шүүмжлэх болсон. Үүний нэг жишээ нь, хамгийн богино хугацаанд  буюу 2 хоногийн дотор батлагдсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль юм. 2023 оны 01 сарын 18-ны өдөр өргөн мэдүүлэгдэж, 1 сарын 20-ны өдөр батлагдсан тус хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ хоригийг 3 сарын 30-ны өдөр хүлээн авснаар хүчингүй болжээ. 

Тэгвэл энэ удаагийн дугаараар хууль тогтоомжийг яаралтай горимоор батлан гаргах нь  зөв үү, улс орнуудад ийм жишиг бий юу, хэрэв тийм бол ямар шалгуур, шаардлага тавигддаг талаар хуульч, судлаач С.Билгүүнтэй ярилцлаа.  

Энэ дугаараар "Хууль тогтоомжийг олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр хэлэлцэн батлах зохицуулалт, анхаарах асуудал" - Бодлогын асуудал №48 сэдвийн хүрээнд ярилцсан бөгөөд судалгаатай танилцана уу. https://forum.mn/product/434676

Хуулийг яаралтай горимоор батлах нь зөв үү? Форум podcast №7 - Текст (Чимэгэ ашиглав.)

Эхлэл: Хөгжим

ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг: Сайн байцгаана уу? ННФ-аас бэлтгэн хүргэдэг энэ удаагийн ярилцлагынхаа дугаараар бид хууль тогтоомжийг яаралтай горимоор хэлэлцэн батлах нь зөв үү гэдэг сэдвийн хүрээнд ярилцах гэж байна. Өнөөдрийн зочноор Хөгжлийн эрх зүйн төв ТББ-ын судлаач, хуульч С.Билгүүн оролцож байна аа. За сүүлийн жилүүдэд хууль тогтоох үйл ажиллагааны чанар эрс муудлаа. Маш олон хууль батлагдаж байгаа боловч хэрэгжихгүй байна. Үр нөлөө төдийлөн сайн гарахгүй байна гэдэг ийм яриа олны дунд гарах боллоо. Нөгөө талаар бүр хуулийн хулгай бий боллоо ч гэх яриа гарч байгаа шүү дээ. За олны анхаарлыг татсан, араасаа их шүүмжлэл дагуулах, нөгөө талаар эрх баригч улс төрийн хүчний эрх ашигт илтэд үйлчилсэн ийм хууль тогтоомжуудыг олон нийтээр хэлэлцүүлэхгүйгээр судалгаа шинжилгээгүйгээр сэмхэн, ийм байдлаар баталж байна аа гэсэн яриа олны дунд их гарч байгаа. Үүний нэг жишээ бол ЗГ-аас хууль тогтоомжийг яаралтай горимоор батлуулахаар өргөн мэдүүлж, богино хугацаанд батлуулж байгаа тохиолдол гарч байна. Сүүлийн 8 жилийн хугацаанд буюу 2016-аас 2024 онд гэхэд л нийтдээ ЗГ-аас 69 хууль тогтоомжийг яаралтай горимоор өргөн мэдүүлж, түүнээс бараг бүгдээрээ буюу 67 нь батлагдсан байна аа. Энэ яаралтай гэдэг үгнээс нь аваад л үзэхээр маш богино хугацаанд батлагдаж байна. За богино хугацаанд батлагдаж байгаа болохоор түрүүний хэлдэг нөгөө олон нийтээр хэлэлцүүлэг, судалгаа, тооцоо, шинжилгээг сайн хийсэн байх гэдэг энэ хуулийн төсөл боловсруулах ажилд тавигддаг үндсэн шаардлагууд хэрэгжихгүй байгаа юм. Үүнээс улбаатайгаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, магадгүй үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаанд нийцээгүй гэх сөрөг үр дагавартай хуулиуд хурдан гаргах эрсдэл, хонгил үүсжээ гэж харагдаж байна. Тэгэхээр эхний асуултаа судлаачаасаа асуухад яаралтай горимоор хуулийг баталж гаргах ийм боломж олгосон ямар зохицуулалт манай аль хуульд байгаад байна вэ?

Хөгжлийн эрх зүйн төв ТББ-ын судлаач, хуульч С.Билгүүн: За энэ подкастад урьж оролцуулсан та бүхэнд их талархаж байна. Бид бүхэн ННФ-ынхаа дэмжлэгтэйгээр энэ нэн яаралтайгаар хуулийн төсөл өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байгаа, олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр хуулийн төсөл өргөн мэдүүлж хэлэлцүүлж байгаа энэ үйл явцад судалгаа хийж үзсэн. За одоогийн нөхцөл байдалд Хууль тогтоомжийн тухай хууль гэж хууль мөрдөгдөж байна. За энэ Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль тогтоомжийн төслийг боловсруулахтай холбоотой судалгаа хийх, санал авах, олон нийтээс санал авч байна, төрийн байгууллагуудаасаа санал авч байна, мэргэжлийн байгууллагуудаасаа ингээд санал авч байна. За энэ хуулийн тогтоомжийн төслөө өргөн мэдүүлэхтэй холбоотой энэ харилцааг зохицуулж байгаа Үндсэн хууль, зохицуулах хууль байж байгаа. Энэ хуулийн цаад үзэл баримтлал санаа нь юу юм бэ гэхээр аливаа хууль тогтоомжийн төсөл маань нийтийн хүсэл зоригийг илэрхийлээд, хэм хэмжээ болоод хүмүүсийн амьдралыг зохицуулж  тулд энэ хууль тогтоомжийн төсөл эхлээд олон нийтийн одоо санал шүүмжийг авах ёстой. Тэгж байж хууль тогтоомж цаашаа энэ хууль ер нь үйлчлэх юм уу, үйлчлэхгүй юм уу, зохицуулалт нь хатуу байх юм уу, ямар зохицуулалт байх юм, хийдэл зөрчил нь юу байх юм гэдэг юм уу тийм ээ, алдаа эндэгдэл нь юу байх юм гэдэг асуудлууд гараад ирнэ. Энэ маань хууль тогтоомжийн төсөл боловсруулах шатдаа хэчнээн санал авна, хэчнээн судалгаа, шинжилгээ хийнэ, энэ хэрээрээ хуулийн чанар сайжирч байдаг. Ийм логик зарчим бол энэний цаана байж байдаг. За үндсэндээ Хууль тогтоомжийн тухай хуулиар олон нийтийг хууль тогтоомжийн төслийн талаар хэлэлцүүлэх энэ үе шат дарааллыг тодорхой заачихсан. Тэгэхээр олон нийтийн хэлэлцүүлэг хууль тогтоох үйл ажиллагааны хамгийн гол, заавал хэрэгжих ёстой үе шат болоод явж байна.

Д.Эрдэнэчимэг: Тэгвэл яаралтай горимоор олон нийтийн хэлэлцүүлэггүй ингээд хууль батлаад байгаа нь яг ямар хуулийн зохицуулалтаас болоод ингээд байгаа юм бэ?

С.Билгүүн: За ер нь зарчмын хувьд олон улсын туршлагыг судлаад үзэхээр энэ нэн яаралтайгаар хууль тогтоомжийн төсөл боловсруулж, батлуулдаг практик байна. Хууль тогтоомжийн тухай хууль дээр олон нийтийн хэлэлцүүлэг хийхгүй байж болох үндэслэлүүдийг тодорхой заагаад өгчихсөн. Энэ дотор 1 17 үндэслэлийг заагаад өгчихсөн хууль тогтоомжийн төслийг Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах гэдэг үндэслэлээр ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлээд Ерөнхий сайд хүсэлт тавиад, за ингээд УИХ-аар энэ хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх нэг ийм үндэслэл байна. Тэгэхээр үндсэндээ Хууль тогтоомжийн тухай хууль УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар эүндсэн зохицуулалтууд, үндэслэлүүд тодорхойлогдсон байгаа. Тэгэхээр үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах гэдэг маань яаралтай горимоор олон нийтийн хэлэлцүүлгээр судалгаагүйгээр хууль батлах яг энэ гол хуулийн үндэслэл болоод байна. За тэгэхээр нөгөө Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал гэдгийг аваад үзэх юм бол маш өргөн хүрээтэй. Энэ дотор эрчим хүчний асуудал орж байна. Эрдэс баялгийн асуудал орж байна. Гадаад бодлогын асуудал орж байна. Хөрөнгө оруулалтын бодлого маань өөрөө тэнцвэртэй байх гэх мэт маш олон асуудал хамарсан, их өргөн хүрээтэй ойлголт, томьёолол болоод явчхаж байгаа юм.

Д.Эрдэнэчимэг: Тэгэхээр эдгээр олон асуудалтай холбоотой хуулиудыг бүгдийг нь яаралтай горимоор ЗГ хүсэх юм бол өргөн мэдүүлээд батлуулах ийм бололцоо байна гэж ойлгож болох уу? Түрүүнд хэлсэнчлэн өнгөрсөн 8 жилийн хугацаанд 69 хууль яаралтай горимоор батлагджээ гээд. Тэгэхээр энэ дотроос одоо 69 хууль маань бүгдээрээ үндэсний аюулгүй байдалтай яг шууд холбоотой байж чадах уу? Ялангуяа Үндэсний аюулгүй байдлыг хангах гэхээр ямар нэгэн эрсдэл тулгараад, тэрийг арилгах хойшлуулшгүй шаардлага үүссэн гэж үзэж болно. Тэгэхээр үүнтэй яг энэ нөхцөл байдалтай бүх хууль холбогдох уу? Тухайлбал нөгөө 2022 онд батлагдсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль, мөн 2002 онд Аялал жуулчлалын тухай хууль гээд ийм олон хуулиуд батлагдсан. Зүгээр агуулга, зохицуулалтыг нь харахаар үндэсний эдийн засгийн аюулгүй байдал гэдэг юмтай яг шууд яаж холбогдож байгаа юм бэ гэдэг дээр асуудалтай харагдаад байгаа юм?

С.Билгүүн:  Тийм. Таны хэлж байгаа зөв л дөө. Бид нар энэ хууль тогтоомжийг нэн яаралтайгаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх ажиллагаа маань яг цаад, үндсэн шаардлага нь юу юм бэ гэдгийг бас олон улсынхаа түвшинд нэг хараад үзчих хэрэгтэй гэж харагдаж байна. Тухайлбал энэ Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагуудаас ардчилсан байдлаар хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх, батлах энэ ажиллагаагаар дамжуулаад засаглалыг сайжруулах бодлогын баримт бичгүүд гарчихсан байна л даа. Бид нарт хангалттай үзэх эх сурвалжууд байна. За эд нарт юу гэж дурдаж, юу гэж зөвлөөд байна вэ гэхээр аливаа улс оронд нэн яаралтай, нөхцөл байдал үүсдэг. Энэ тохиолдолд хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг хийхгүй байж болно. Гэхдээ үүний цаана нарийн шаардлага байх ёстой. Тухайлбал тухайн асуудал нь үнэхээр гэнэт үүссэн, урьдчилж тооцох бололцоогүй нөхцөл байдал үүссэн байх ёстой. Тэрийг нь албан ёсоор хүсэлт тавьж ханддаг байх хэрэгтэй. Парламентдаа энэ нөхцөл байдал нь үнэхээр үүссэн юм уу, үгүй юм уу гэдгийг нягтлаад, шалгаад одоо ердийн олонхын саналаар буцаадаг гэдэг юм уу тэ. Ийм механизмуудыг тавих ёстой гэж үздэг байх нь л дээ. Тэгээд нэн яаралтайгаар өргөн мэдүүлж байгаа энэ хууль тогтоомжийн төсөл маань өөрөө урт хугацааны өөрчлөлтийг дагуулахааргүй байх ёстой гэж үздэг. За хүний эрх, эрх чөлөөг ноцтой хөндөхөөргүй байх ёстой гэж үздэг. Дээрээс нь улс орны төрийн байгуулал юм уу, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юм уу, энэ зарчмын шинжтэй асуудлууд дээр өөрчлөлт оруулах ёсгүй. Зөвхөн гэнэтийн үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх ёстой гэдэг ийм шаардлагууд тавигддаг юм байна л даа. За энэ шаардлагуудтай манай хууль тогтоомжийн зохицуулалтыг бид нар харьцуулаад, аваад үзэхээр манайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах гэдэг энэ ерөнхий ойлголт дотор хүрээг нь ерөнхийд нь томьёолчхож байна. За энэ дотор таны хэлсэнчлэн гадаад худалдаа орчхож байна. Эдийн засгийн олон тулгуур, за дээрээс нь эрчим хүч гэдэг юм уу өргөн хүрээг хамардаг ийм ойлголтууд бол байж байгаа. Энэ судалгааны явцад бид нар ингээд үзэж, харж байсан л даа. Бас хэд хэдэн хууль дээр дүн шинжилгээ хийж үзсэн. Үнэхээр энэ маань үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай яаж, хэрхэн, шууд холбогдож байгаа юм бэ гэдэг тэр үндэслэл, мэдээлэл, тооцоо, судалгаа юмнууд байхгүй байна.

Д.Эрдэнэчимэг: Эсвэл одоо яг энэ хуулийг батлан гаргаснаар үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд ямар эерэг нөлөө авчрах юм бэ, ямар хөгжил дэвшил авчрах юм бэ гэдэг ийм тооцоо судалгаа бүрэн хийгдсэн хуулиуд та нарын судалж авч үзсэн судалгаан дотор байсан уу? Ер нь бол бараг одоо аливаа хууль тогтоомжийн төсөл нөгөө хууль тогтоомжийн төсөл дээр танилцуулгатай байдаг үзэл баримтлалаа батлуулчихсан байдаг тийм ээ? Энэ дагалдах судалгаа, тооцоонууд байж байх ёстой байдаг. Гэтэл энэ танилцуулга дээр үндэсний эдийн засгийн аюулгүй байдал дээр ямар хор хохирол, ямар эрсдэл бодитой учраад байгаа юм?

С.Билгүүн: Үүнийг шийдвэрлэхийн тулд энэ хууль тогтоомжийн төсөл маань ямар арга хэмжээ авч, энэ арга хэмжээний эцсийн үр дүн нь ямар гарах юм бэ гэдэг тооцоо судалгаатайгаар тооцоолсон, томьёолсон зүйл байхгүй байгаад байгаа нь асуудал үүсгээд байгаа юм. Олон улсын байгууллагууд юу гэж зөвлөөд байна вэ гэхээр энэ асуудал дагуулж байгаа хууль тогтоомжийн төсөл хүний эрхийг хөндөж байгаа, төсөв санхүүгийн асуудлыг, одоо бас сахилга батыг нь алдагдуулж байгаа зохицуулалттай хуулиудыг ингээд төрийн байгууллагууд хоорондын улс төрийн зөвшилцөл нэрийдлээр олон нийтийн хэлэлцүүлгээс займчуулж батлах арга хэлбэр болохоос нь болгоомжлох, сэргийлэх хязгаарлалт тавих ёстой. Аль болох нэн яаралтайгаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж батлахгүй байх чиглэлд анхаарах ёстой гэж зөвлөөд байгаа юм. Тухайлбал Ковид 19 цар тахлын үед ковидын гэж нэрлэгддэг Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах гээд хууль батлагдсан. Энэ хуулийг агуулгынх нь, зорилгынх нь хувьд аваад үзвэл яалт ч үгүй таны хэлдэг нөгөө бусад улс орнууд баримталдаг гэнэтийн урьдчилан тооцох боломжгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэдэг. Энэ нөхцөлд шаардлагатай бол ингээд нийцээд байна.

Д.Эрдэнэчимэг: Гэхдээ хуулийн доторх агуулгыг нь бас аваад үзэхээр энд яг үндэсний, эдийн засаг ч юм уу эсвэл тухайн гамшигтай шууд холбоогүй зохицуулалтууд дагалдаад ороод ирчихсэн явж байсан. Тухайлбал нөгөө төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтыг хууль үйлчлэх хугацаанд ер нь бүрэн зогсоосон. Энэнээс болоод одоо бараг 1600 орчим төрийн удирдах албан тушаалтнуудтай төрийн албан хаагчид сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон асуудал байна. Нөгөө талаар төрийн албан хаагчдад түрээслээд өмчлөх орон сууц олгох гэсэн зохицуулалтууд орсон. Яг эдгээр зохицуулалтууд нь өөрөө ковид цар тахлыг даван туулах эрсдэлтэй нөхцөл байдлыг арилгахад ямар холбоотой байсан бэ гэдэг нь бас яг тодорхой тооцоо судалгаа үндэслэлээр харагдахгүй байна. Тэгэхээр эндээс харахаар олон улсад баримталдаг гол шалгуур нь юу вэ гэхээр гэнэтийн нөхцөл байдал үүссэн, тэр нь өөрөө аюултай. Зохицуулахгүй, хойшлуулахгүй бол болохгүй ийм нөхцөл байдал гэдгийг гол шалгуур болгож байна. Тэгэхээр манай үндэсний аюулгүй байдал, ялангуяа эдийн засгийн аюулгүй байдал ч гэдэг юм уу төрийн урт хугацааны бодлогоор хамгаалагдаж, баталгаажиж хэрэгжиж байх ёстой. Төрийн бодлого тооцоо судалгаатай байгаад урт хугацааныхаа эрсдэлийг харсан ийм урьдчилсан зохицуулалтууд, сууриа тавьсан байх ёстой. Гэтэл энэ 69 хууль дотор байгаа маш олон асуудлуудыг эргээд харахаар гэнэт нэг өглөө сэрээд харахад л эрсдэл үүсчихсэн юм ерөөсөө биш байгаа байхгүй юу. Нөгөө талаараа энэ чинь юуг хэлж байгаа вэ гэхээр төрийн бодлого маань өөрөө урт хугацаандаа алсыг харсан тооцоо судалгаатай, нухацтай байж чадаж байна уу үгүй юү? Төрийн бодлогын чанартай холбогдож байна гэж харж байгаа. За дараагийн нэг асуудал нь яаралтай горимоор батлагдаж байгаа хуулиуд маань нөгөө олон нийтээр хэлэлцүүлэгдэхгүй судалгаа тооцоогүй яваад байна. Тэгэхээр үүнээс болоод энэ батлагдсан хуулиудаас ямар сөрөг үр дагавар гарч байна, илтэд хүний эрхийг хязгаарласан үндсэн хуулийн суурь зарчимтай нийцэхгүй ч гэдэг юм уу эрсдэлтэй зохицуулалт бүхий хуулиуд энэ 69 дотор одоо нэрлэж хэлбэл ямар хуулиуд бол байгаа вэ?

С.Билгүүн: Олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр яаралтай горимоор ингээд батлагдчихсан хуулиуд дээр дүн шинжилгээ хийгээд үзлээ л дээ. Түрүүн хэлдэг бид нар ковидын хууль гэж хэлдэг. Таны дурдсан энэ асуудал байна. Ковидын хууль үнэхээр цар тахал үүссэн, улс орны эдийн засгийн байдал ч гэдэг юм уу хүн амын эрүүл мэнд дээр ноцтой эрсдэлтэй асуудлууд үүссэн үү, ковидын хууль маань үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай бас хэрхэн холбогдох юм бэ гэдэг 1 дүгээр асуудал үүн дээр гарч ирж байгаа юм. 2 дугаарт таны хэлж байгаа энэ зохицуулалтаас үндэсний, хүн амын эрүүл мэндтэй холбогдолгүй хэсэг. Жишээ нь төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтыг ингэж хойшлуулах шаардлага үнэхээр байсан уу гэдэг дээр эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Уг нь бид нар төрийн албаны тухай хуулиараа аливаа төрийн захиргааны албан тушаал дээр томилогдож байгаа албан тушаалтан нь тусгай шалгалт өгч байж сонгон шалгаруулалтаар нээлттэй өрсөлдөж байж, энэ өрсөлдөөнийхөө үндсэн дээр хэн өндөр мэдлэгтэй, ур чадвартай, хэн туршлагатай хүнийг сонгож томилуулах ийм тогтолцоог төрийн албаны хуульд чадавхын зарчим гэдгээр оруулж ирсэн байдаг. Гэтэл энэ ковидын хуулиар ингээд үндсэндээ төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалттай холбоотой хууль тогтоомжийн үйлчлэлийг ковидын хуулийн үед дагаж мөрдөхгүй ээ гэдэг агуулгатай зохицуулалтыг оруулчихаар үндсэндээ энэ төрийн албаны сонгон шалгаруулалтын тогтолцоо зогсох хэмжээнд оччихож байгаа юм. ТАЗ-өөс бас ковидын хуультай холбоотой гаргасан мэдээгээр таны хэлж байгаа 1600 гаруй хүн сонгон шалгаруулалтгүйгээр томилогдчихсон ажиллаж байна. Энэ зөрчлийг арилгуулах арга хэмжээнүүдийг авч байсан байх жишээтэй. Гэтэл бид нар ковидын үед бүх түвшний сонгуулийг өгч байсан. Олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байсан. Хэдэн мянган хүнтэй “Дижитал үндэстэн” гэдэг арга хэмжээг бид нар зохион байгуулж байсан байх жишээтэй. Гэх мэтчилэн өөр олон арга хэмжээг зохион байгуулж байсан. Халдвар хамгааллын дэглэмээ бариад нөгөө төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг хийх бололцоотой. За 20, 30 хүн хооронд нь зайг нь бариулж байгаад тусгай шалгалт зохион байгуулах бололцоотой. Гэтэл энэ төрийн албаны сонгон шалгаруулалт маань явагдахгүй байгаад байдаг. Ингээд ийм одоо хязгаарлалтад орчихсон, мухардалд орчих нөхцөл байдал үүсэж л байсан л даа. За үүнтэй холбоотойгоор бас өөр  хууль тогтоомжууд дээр үзэх юм бол сүүлд бид нар аялал жуулчлалын тухай хууль гээд байж байна. Аялал жуулчлалын тухай хуулийг мөн эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор нэн яаралтайгаар өргөн мэдүүлж батлууллаа гэдэг энэ мэдээлэл байсан. Нэн яаралтай гэдэг маань нөгөө өргөн мэдүүлснээс хойш бараг 5 сарын дараа батлагдсан байх жишээтэй. Тэгэхээр яг энэ аялал жуулчлалын тухай хуулиар зохицуулагдаж байгаа харилцаа үнэхээр одоо нэн яаралтай байсан уу, үгүй юү, яаралтай одоо батлуулах шаардлага байсан уу үгүй юү гэдэг нь бас эргэлзээтэй болоод явчхаж байна. Үнэхээр хэлэлцүүлгээ хийгээд явах юм уу, ийм зохицуулалтууд байх боломжтой байх жишээтэй. Дээрээс нь энэ хууль дээр холбоотой зарчмын шинжтэй асуудал бас байна л даа. Аялал жуулчлалын зарим төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа субъектийг аялал жуулчлалын мэргэжлийн холбоонд бүртгэнэ гэдэг зохицуулалт ороод ирж байгаа юм. За үндсэндээ нэг талдаа аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа субъектүүдийг бас ингээд тодорхой нэг удирдлагад оруулаад, нэг стандартаар явуулах гэдэг юм уу энэ сайн талын зохицуулалт байхыг үгүйсгэхгүй. Гэтэл нөгөө талдаа бид нар чинь Зөвшөөрлийн тухай хууль гээд хууль гаргачхаад байдаг. Үүний хажуугаар бүртгэнэ гэдэг нэг ийм зохицуулалт гаргаж ирээд байгаа юм. Суурь үзэл баримтлалынхаа хувьд бид хэр нийцтэй юм бэ гэдгээ бас эргэж харах ийм шаардлага байгаа. Орон нутгийн тухай, Өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж одоо УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. 2022 онд за энэ хууль дээр үнэхээр одоо бас нөхцөл байдалтай холбоотойгоор тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хялбаршуулах, богиносгох гэдэг юм уу ийм зохицуулалтууд орсон нь давуу талтай байна нэг талаараа. Нөгөө талаараа жишээ нь зарим тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хялбаршуулах нөхцөл байдал үүсээд байгаа юм л даа. Тухайлбал УИХ-аас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад орсон төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг хэлэлцээ хийгээд, гэрээ байгуулах аргаар сонгож болохоор заачихсан байж байх жишээтэй. За тухайн төсөл арга хэмжээнүүдийг 30-аас доошгүй хувийг нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр өгөх юм бол Тендерийн тухай хууль үйлчлэхгүй. Одоо байх энэ зохицуулалтыг бас ингээд оруулчихсан байж байх жишээтэй. Энэ зохицуулалтууд нь үндсэндээ зарчмын хувьд тендер шалгаруулалтгүйгээр, тендерийн шалгаруулалтаас гадуур худалдан авах ажиллагаа явах эрсдэлтэй байна аа гэдэг санал шүүмж УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд гарч байсан байх жишээтэй. За дээрээс нь таны хэлж байгаа Олон нийтийн цахим сүлжээнд хүний эрхийг хангахтай холбоотой хууль уг чанартаа хүний эрхийг цахим орчинд бас үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлахтай холбоотой зөрчилтэй контент гээд ингээд заачихсан. Үүнтэй холбоотой зохицуулалт, бүртгэлийн шинэ тогтолцоог бий болгож байна. Хүний эрхийг хязгаарласан зохицуулалтууд орж байна. Магадгүй үндэсний эдийн засгийн аюулгүй байдал гэдэгтэйгээ шууд холбогдолгүй, ийм зохицуулалтууд, эсвэл хууль нь бүтэн агуулгаараа эдийн засгийн аюулгүй байдалд холбоогүй хуулиуд үндэсний эдийн засгийн аюулгүй байдал гэдэг нэр томьёоны доор яваад байна. Нөгөө нэг өнцөг нь юу вэ гэхээр хэрвээ үндэснийх юм бол үндэсний шинжтэй ийм суурь зохицуулалтын асуудлуудыг зохицуулах ёстой гэдэг. Гэтэл нөгөө талаар энэ 69 хуульд багтсан зарим хуулиудыг нь үзэхээр нийгмийн нэг жижиг асуудал, нийгмийн нэг бүлгийн асуудлыг зохицуулсан ч гэсэн юм уу зохицуулалтууд байгаад байна.

Д.Эрдэнэчимэг: Тэрчлэн яг сонгуулийн өмнө эрх барьж байгаа улс төрийн хүчний эрх ашигт нийцсэн ч юм уу ийм хуулиуд бас явчихсан шүү дээ. Тухайлбал нөгөө уламжлалт МАА-г уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнөөс хамгаалах тухай одоо товчоор бол хүмүүс нөгөө нэг Малчдын хоршооны тухай хууль гэж нэрлээд байгаа энэ хууль явж байна тийм ээ? Магадгүй энэ хуулийн хүрээнд төсөв захирагчдын хооронд төсвийг хооронд нь шилжүүлэх боломжуудыг олгож ирсэн. Нөгөө талаар тухайн жилийн төсөв батлагдчихсан байхад төсөвт тусгаагүй зарцуулалтуудыг нь шилжүүлэлт хийх замаар гаргаж ирэх энэ тэр гэсэн төсвийнхөө суурь хууль тогтоомжтой зөрчилдсөн, зарчмын шинжтэй асуудлуудыг ингээд оруулаад ирчихсэн байна. Тэгэхээр нөгөө нэг үндэсний эдийн засгийн аюулгүй байдал гэдэг ерөнхий томьёоллын доор ингээд маш олон нөхцөл байдлаар эрх барьж байгаа улс төрийн хүчинд үйлчилсэн ч гэдэг юм уу, иймэрхүү хуулиуд батлагдан гарах боломжтой байна аа гэж харагдаж байгаа. За тэгэхээр энэ нэр томьёоны доор орж ирж байгаа маш олон хуулиуд дээр тулгарч байгаа асуудлуудыг ярилаа. Тэгэхээр парламент одоо ЗГ-аас яаралтайгаар өргөн баригдсан хуулиудыг шалгаж, хүлээн авах эсэхээ шалгаж шийдвэрлэдэг юм уу яадаг юм тэнд нэг ийм шалгуур нотолгоо байгаад л тэрийг нь үнэхээр ийм нөхцөл үүссэн үү гэдгийг шалгаад авдаг процедур бусад улс орнуудад байдаг байх тийм ээ? Тэр нь манайд байдаг уу?

С.Билгүүн: Одоо энэ үндсэн зохицуулалт маань УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа юм. 2024 онд Дэгийн тухай хууль шинэчлэгдсэн. За өмнөх зохицуулалтаар ямар байсан бэ гэхээр ЗГ Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлээд хэлэлцүүлж батлуулах шаардлагатай гэдгийг өөрсдөө ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлээд Ерөнхий сайд албан бичгээр хүсэлт тавиад, үүнийг нь УИХ-ын дарга хүлээж аваад захирамж гаргаад шийдвэрлэдэг. Ингэснээр одоо хэлэлцэх асуудлын тов, дараалал үл харгалзаад тухайн асуудлыг хэлэлцдэг ийм горим журамтай байлаа. За 2024 оны дэгийн тухай хуульд орсон өөрчлөлтөөр ямар өөрчлөлт орсон бэ гэхээр ЗГ-аас өргөн мэдүүлж байгаа энэ нийгмийн харилцаа хэлэлцэх хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд оруулаад гишүүдийн олонхоор энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэдэг дэвшилттэй зохицуулалт орсон гэж үзэж байгаа.

Д.Эрдэнэчимэг: Тэр нь одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар тухайн асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлага үүссэн үү, үгүй юү гэдгийг ямар нэгэн хэмжээнд авч үздэг болсон гэсэн үг үү тийм ээ?

С.Билгүүн: Тийм тийм. Процессын хувьд дэвшилттэй зохицуулалт мөн. Гэхдээ үүний цаана хууль тогтоомжийн төслийг  агуулгынх нь хувьд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой гэдэг ерөнхий малгайн дотор оруулаад, хэлэлцээд явчих орон зай бас хэвээрээ үлдэж байна. Бид нарын яриад байгаа гэнэтийн нөхцөл байдал үүссэн, урьдчилан тооцох боломжгүй ноцтой эрсдэл дагуулж, үүсэж болохуйц гэдэг юм уу энэ шалгууруудыг бид нар хууль дээрээ тавьж байж, үүнийг одоо нотолсон судалгаа, тооцоо, баримт бичгийг хавсаргаж, энэнтэй нь танилцаж, хянаж байж энэ шийдвэрийг гаргах, агуулгын шинжтэй энэ хязгаарлалт, шаардлагуудыг зайлшгүй оруулах шаардлагатай байгаад байгаа юм. Яаралтай гэдэг нэрийн доор ингээд хууль тогтоомжуудыг өргөн барьж байна аа. Тэр нь хангалттай шалгуур шүүлтгүйгээр батлагдаад яваад байна аа. Энэ болбол бодит байдал болчихлоо. Гэтэл бусад улс орнуудад иймэрхүү яаралтай горимоор баталсан хуулиудыг хэсэг хугацааны дараа парламент нь өөрөө эргэж дүгнэдэг, эргэж хардаг тийм ээ, хэрэгжиж байна уу, үр дагавар нь юу байна одоо энэ хууль цаашаа үйлчлэх үү үгүй юү гэдгийг шийддэг ийм процедурын зохицуулалт байдаг.

Д.Эрдэнэчимэг: Тэгэхээр манайд одоо ийм зохицуулалт байна уу? Өнгөрсөн хугацаанд батлагдсан энэ хуулиудыг ер нь хэдийг нь парламент эргэж дүгнэж үзэв ээ?

С.Билгүүн: Тэгэхээр зарчмын хувьд ийм байгаад байгаа юм. Үнэхээр олон нийтийн хэлэлцүүлэг явуулж болохгүй нөхцөл байдал үүсчихлээ. Бид нар 15 хоногийн хугацаанд цахим хуудсандаа байршуулаад иргэд олон нийтийн санал авах бололцоогүй, яаралтай нөхцөл байдал үүсээд хуулиа батлуулчихлаа. Энэ тохиолдолд ер нь үндсэн зарчим бол хууль тогтоомжийн төслийг олон нийтээр заавал хэлэлцүүлэх ёстой. Хэлэлцүүлээгүй тохиолдол батлагдчихлаа гэж бодоход ОУ-ын Парламентын холбоо ч гэдэг юм уу, энэ олон улсын байгууллагуудаас зөвлөж байгаагаар хууль тогтоомж батлагдаад гарсны дараа энэ хууль тогтоомж үнэхээр яаралтай байсан юм уу, энэ зохицуулж байгаа асуудлууд нь үнэхээр тэр хязгаар шаардлагад багтаж байгаа юм уу үгүй юм уу гэдгийг нь эргэж нөхөж шалгадаг. Нөхөж, хяналт шинжилгээ үнэлгээ хийдэг. Магадгүй хэрвээ яаралтай батлагдах ёстой байсан бол тэр хуулийн зохицуулалт тодорхой хугацаан дээр үйлчлэл нь өөрөө хүчингүй болчихдог. За үүний дараа тогтвортой үйлчлэх зохицуулалтаа ердийн горимоор буюу олон нийтээр хэлэлцүүлээд, ингээд тэр хууль тогтоомжийн төсөл нь орлоод байнгын урт хугацаанд үйлчлэх шинжтэй зохицуулалт болж явах ийм учиртай гэж үзээд байгаа юм л даа. Тэгээд манайд энэ зохицуулалт, механизм одоогоор хэрэгжээгүй байна. Олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр батлагдаж байгаа хуулиуд маань ерөөсөө урт хугацаанд үйлчлэх, байнгын тогтвортой үйлдэл шинжтэй зохицуулалт болоод үлдчихэж байгаа юм. Тэгэхээр энийг нөхөж, хянаж, үздэг, шалгадаг, үнэхээр энэ хуулийн маань хэрэгжилт, үр дагавар юу болчхов, хүний эрхэд яаж нөлөөлөв гэж ярьж байна шүү дээ. Нөгөө нийслэлийн түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль дээр иргэний хувийн өмчийн газрыг 70% нь дэмжиж байгаа бол, оршин суугчдын 70%-ийг нь хурааж авах энэ зохицуулалт байж байх жишээтэй. Дагаж оруулаад газрын хууль дээр бид нар нийтийн серверүүд тогтоох гэдэг энэ заалтыг оруулчихсан байж байгаа юм. Энэ хуулиуд бүгдээрээ олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр нэн яаралтай гэдгээр ороод батлагдчихсан байж байгаа энэ хууль тогтоомжийн зохицуулалт өнөөдөр яаж хэрэгжиж байгаа юм бэ гэдгийг бид нар эргэж нөхөж үздэг. Тэгээд хүний эрхийн зөрчил гэдэг юм уу энэ дагасан олон асуудлуудыг цааш одоо даамжрахаас нь сэргийлээд, богино хугацаанд хууль тогтоомжоо эргээд засаж сайжруулах журмаар зохицуулна гэж байгаа. Энэ зүйлсийг эргээд тэр журмын зохицуулалтад, хуульд үндэслэх хуулиар зохицуулах гэдэг юм уу энэ хуульд нь зохицуулалтууд нь тусгаж баталгаажуулж байх ийм шаардлагатай болчхоод байгаа байгаа юм л даа. Тэгэхээр энэ механизмыг бол бид нар бас хийж шаардлага байгаад байгаа юм. Тэгэхгүй бол одоогийн байдлаар УИХ-ын гишүүдэд танилцуулаад л, ийм аюултай ноцтой асуудал үүсээд байна аа гэдэг. Одоо нэг ийм том малгайн доор энэ хууль тогтоомжийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлээд батлуулчих нэг ийм орон зай байгаад байна. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг цогцоор нь бид харах хэрэгтэй байна. Нөгөө талаар түрүүний таны асуултад хариулахад хууль тогтоомжийн төслийг бид нар өргөн мэдүүллээ. Үүн дээр нэн яаралтай өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл дээр бас зэргэлдээ байдлаар УИХ-ын шатанд магадгүй богино хугацаа байгаа л даа, энэ богино хугацаанд олон нийтийн саналыг маш шуурхай авах гэдэг юм уу тэрийгээ энэ парламент маань өөрөө хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах энэ үе шатдаа бас харгалзаж үздэг ийм орон зай байж болох юм. Энэ бол өргөн мэдүүлэгдсэнээс хойш парламентын эцсийн хэлэлцүүлэг явах хүртэл бэлтгэх гэх мэт тодорхой хугацаа ордог.

Д.Эрдэнэчимэг: Энэ хугацаанд нь зэрэгцээ байдлаар олон нийтийн хэлэлцүүлэг явж байх бололцоотой гэж үзэж байгаа юм байна тийм ээ?

С.Билгүүн: Тийм тийм. Энийг бид нар бас нөгөө дэгийнхээ хууль дээр бас тодорхой оруулж өгөх шаардлагатай болчхоод байгаа юм л даа.

Д.Эрдэнэчимэг: За та бүхэн ингээд судалгааныхаа дүгнэлт зөвлөмжийг яг базаад хэлбэл Хууль тогтоомжийн хууль болоод УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд ийм л зохицуулалт орчихвол өнгөрсөн хугацаанд явсан шиг энэ алдаа завхрал гарахгүй нь ээ гэвэл? Нэн яаралтай горимоор батлагдаж байгаа хуулиудын агуулга болон процедурын хувьд ямар шаардлагуудыг бий болгох нь зүйтэй вэ? Дүгнэлт, зөвлөмжөө базаад хэлбэл?

С.Билгүүн: Ер нь бол хууль тогтоомжийн төслийг нэн яаралтайгаар хэлэлцэх тохиолдол байдаг. Гэхдээ бид нар өнөөгийн нөхцөл байдлыг бас сайжруулах, энэ асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой тодорхой зөвлөмж дурдах юм бол агуулгын хувьд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор хууль тогтоомжийн төслийг нэн яаралтайгаар өргөн мэдүүлж хэлэлцье гэж байна. Энэ үндэслэлийг бид нар бас тодорхой хүрээнд хязгаарлах, хумих хэрэгцээтэй байна аа. За процессын хувьд процедурын хувьд бид нар ямар хязгаарлалт, шаардлагууд байж болох вэ гэхээр энэ шаардлагыг бид нар УИХ-д өргөн мэдүүлчихлээ. Энэ шаардлагуудыг үнэхээр хангаж байна уу үгүй юу гэдгийг тэр судалгаа, хуулийн тогтоомжийн төслийг дагаж байгаа танилцуулга, баримт бичиг, судалгаа байвал тэр судалгаан дотроо тэрийг үнэхээр тоо баримттай, статистиктай, хөдөлшгүй баримтаар тогтоодог байх ёстой ингэж байж энэ шаардлагуудыг тавьж байж бид нэн яаралтайгаар хэлэлцэж байгаа арга маань хамгийн минимум хэмжээнд байх ёстой гэж олон улсад зөвлөөд байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдал хангагдах учиртай юм аа. За дараагийн нэг асуудал нь бид нар түрүүхэн дурдлаа. Хууль тогтоомжийн төслийг нэн яаралтайгаар өргөн мэдүүлсэн энэ тохиолдолд бас зэргэлдээ байдлаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлахтай холбоотойгоор санал авах, энэ боломжийг бид судалж, дэгийнхээ тухай хууль дээр нэвтрүүлэх хэрэгцээтэй байна. Парламентын холбоо ч юм уу, олон улсын байгууллагууд бас үүн дээр ийм зөвлөмж өгөөд байгаа. За дараагийн нэг асуудал бол бид нар хууль тогтоомжийн төслийг нэн яаралтайгаар өргөн мэдүүлчихлээ гэхэд адаглаад УИХ-ын цахим хуудсан дээр энэ нэн яаралтайгаар өргөн мэдүүлж байгаа хууль тогтоомжийн төсөл шүү гэдгийг ядаж хамгийн эхэнд харах хэрэгтэй байгаа байхгүй юу. Хамгийн эхэнд хууль тогтоомжийн төсөл гээд дараад оронгуут л олон хууль тогтоомжийн төсөл дотроос хайх биш өөр нэг ангиллаар түрүүлээд харчих, дээрээс нь бид нарын практик дээр харж байхад УИХ-ын цахим хуудсан дээр хууль тогтоомжийн төслийг нэн яаралтайгаар өргөн мэдүүллээ гэдэг нэг ийм гарчигтай мэдээлэл гардаг. Тэгээд энэ мэдээ маань олон сувгаар аль болох олон хүнд хүрч байх ийм шаардлага байна л даа. Олон нийт үүний талаар мэдээлэл авч байж, энэ зохицуулалт маань ямар үр дагавартай юм бэ гэдгийг олон нийт шүүн тунгаах нөхцөл боломж үүсэж байгаа юм.

Д.Эрдэнэчимэг: Үүн дээр нэмээд хэлэхэд нэн яаралтайгаар хууль баталсан тодорхой хугацааны дараа парламент тухайн хуулийн хэрэгжилт, үр дагавар дахиад үргэлжлээд үйлчлээд явах уу, үгүй юү гэдгийг хянаж үздэг ийм зохицуулалт байх ёстой гэж танай зөвлөмж дээр дурдсан байсан шүү дээ. За тэгэхээр энэ удаагийнхаа ярилцлагаар хууль тогтоомжийг яаралтай горимоор хэлэлцэн баталж байгаа асуудалтай холбоотой бид судлаач Билгүүнтэй ярилцлаа. Сүүлийн 4 жилд нийтдээ 50 гаруй хуулийг ЗГ-аас яаралтай горимоор өргөн мэдүүлж баталсан байна. Үүнээс дөнгөж 2 нь л буцсан, бусад нь ерөнхийдөө бараг бүгдээрээ батлагдсан ийм нөхцөл байдалтай байна. Гэтэл яаралтай горимоор баталж байгаа хуулиуд маань өөрөө олон нийтийн хэлэлцүүлэггүй, судалгаа шинжилгээгүй явж байгаагаас үүдээд хүний эрхийг хязгаарласан, авлига ашиг сонирхлын эрсдэлийг улам нэмэгдүүлсэн хуулиуд хүртэл энд батлагдсан байна. Тэгэхээр судалгааны багийн маань зүгээс энэ байдлыг засахтай холбоотой тодорхой дүгнэлт зөвлөмжөө та бүхэнд танилцууллаа. ННФ-аас хууль тогтоомжийн хуулийн хэрэгжилтийн асуудлаар цуврал бодлогын шинжилгээ хийж байгаа. Энэ бодлогын шинжилгээн дээрээ тулгуурлаад дараа дараагийнхаа ярилцлагаар бид нар хууль тогтоомжийн хуулийн эргэн тойронд үргэлжлүүлэн ярилцах болно. Манай судалгаануудтай ННФ-ын цахим www.forum.mn хуудаснаас танилцаарай.

Төгсгөл: Хөгжим