Энэхүү гарын авлагад хувийн санхүүгийн зорилгоо тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, олсон орлогоо хэрхэн хадгалж арвижуулах боломж буюу төрөл бүрийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах тухай өгүүлэх болно. Түүнчлэн бизнесээ санхүүжүүлэх мөнгө хэрэгтэй байгаа бол санхүүгийн ямар төрлийн байгууллагын, ямар үйлчилгээг ашиглаж болох тухай, мөн өөрт буй мөнгөө аль нэг компаний үйл ажиллагаанд хөрөнгө оруулах замаар арвижуулахыг хүсч байвал юу анхаарах талаар өгүүлнэ.