Стратегийн өмгөөлөл: Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах нь (Хоёрдахь гарын авлага)
Нээлттэй Нийгэм Форум нь стратегийн өмгөөллийг цааш нь гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тус нэмэр болох зорилгоор энэ сэдвээр хоёрдахь гарын авлагыг санхүүжүүлж, боловсруулан гаргаж байна. 2006 онд нийтийн хүртээл болгосон “Стратегийн өмгөөлөл” гарын авлага нь энэ сэдвээрх монгол хэлээр гарсан анхны эх сурвалж болсон юм. Энэ удаа уншигч, хэрэглэгчдийн хүсэлт, стратегийн өмгөөллийн хөгжил, ахиц дэвшилтэй холбогдуулан уг гарын авлагыг дахин боловсрууллаа. Гарын авлага нь стратегийн өмгөөллийн тухай ойлголт, арга зүйн зөвлөмж болон хэрэг судлал гэсэн бүлгүүдтэй ба хэрэг судлал бүлэгт Монгол Улсад амжилттай хэрэгжсэн стратегийн өмгөөллийн хэргийг түлхүү орууллаа. Энэ чиглэлээр цааш нь гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй хүмүүст тус нэмэр болох үүднээс гадаад, дотоодын гол эх сурвалж, тэргүүлэх хэргүүдийг мөн оруулав.
Монголын бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийн холбогдолтой ном зүй
Монголын бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийн холбогдолтой ном зүй
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Book printed by BCI.pdf
Түлхүүр үг: бэлчээрийн мал аж ахуйн эдийн засаг, мал аж ахуйн салбар, мал аж ахуйн санхүүжилт, мал аж ахуйн маркетинг