Орон нутгийн төсвийн ил тод байдал – 2013
Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аас эрхлэн орон нутгийн төсвийн ил тод байдлыг үнэлсэн хоёрдахь удаагийн судалгааны тайланг уншигч Танд толилуулж байна. 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 2 дугаар сар хүртэл нийт 4 сарын хугацаанд Төсвийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, тэдгээрт холбогдох дүрэм журамд үндэслэн 2013 оны орон нутгийн төсвийн үйл явц, батлагдсан төсөв болон төсвийн холбогдолтой гарсан шийдвэр, баримт бичгүүдийн ил тод байдлыг үнэллээ. Судалгааны дүн орон нутгийн төсвийн ил тод байдал хангалтгүй хэвээр байгааг харууллаа. Аймаг, нийслэлийн дундаж оноо 36 буюу нийт авбал зохих онооны дөнгөж гуравны нэгд хүрч байна. 2011 оны судалгаагаар энэ оноо 35 байсан юм. Энэ нь төсвийн ил тод байдлыг хангах талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутгийн захиргааны байгууллагуудын анхаарлын төвд ороогүй байгааг харуулж байна.
Монгол Улсын Хэвлэл Мэдээллийн Эрх Чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх санал
Ашигт малтмал олборлогч улс орнуудын улсын санхүүгийн удирдлагын хүрээ
Ашигт малтмал олборлогч улс орнуудын улсын санхүүгийн удирдлагын хүрээ
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх бодлого, арга барилыг сайжруулах нь
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх бодлого, арга барилыг сайжруулах нь
Санхүү, эдийн засгийн хямралын нөлөө Монголд /2009 оны IV улирлын тайлан/
Монгол улсын төв, орон нутгийн харилцааг шинэчлэн тодорхойлох нь: Орон нутгийн удирдлагын шинэтгэлийг хэрэгжүүлэх боломжит чиглэлүүд
Хэвлэн нийтэлсэн: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он: 2008
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-19.pdf
Түлхүүр үг: орон нутгийн удирдлага, орон нутгийн засаг захиргаа, орон нутгийг дэмжих хөтөлбөр, орон нутгийн хөгжил


