Төрийн үйлчилгээний мониторинг VI: ТББ-уудын 2010 оны тайлангийн эмхтгэл
Иргэний нийгмийн байгууллагууд төв болон орон нутгийн түвшинд төрийн ил тод, хариуцлагатай байдалд хийсэн мониторингийн шинэ тайланг нэгтгэн олон нийтийн хүртээл болгож байгаадаа баяртай байна. Нээлттэй Нийгэм Форумаас зургаа дахь жилдээ хэрэгжүүлж буй төрийн үйл ажиллагаанд хяналт тавихад нь иргэний нийгмийн байгууллагуудад дэмжлэг үзүүлдэг энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2010 онд орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд, тэр тусмаа анх удаа мониторинг хийж байгаа байгууллагуудыг дэмжихэд онцгойлон анхаарлаа. Хүний эрх, орон нутгийн төсөв, төр болон нийгмийн үйлчилгээ, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн нийт 24 мониторингийн 16 нь хөдөө орон нутагт хэрэгжсэнийг тэмдэглэхэд таатай байна.
Энэхүү тайлан нь төрийн байгууллагууд нийтийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн үр ашигтай захиран зарцуулах үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа болон төрд хяналт таних чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудын хийж буй ажлыг олон нийтэд хүргэх, иргэний нийгмийн байгууллагууд харилцан бие биеэсээ суралцахад чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалт
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалт
Хэвлэн нийтэлсэн: Konrad Adenauer Foundation
Он: 2007
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/SMPBE07_10.pdf
Түлхүүр үг: election, social and policy issues, government policy, political party, political system, voters, sant maral, Politbarometer