ЕРӨНХИЙЛӨГЧ БА ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН ТАЛААР СОНГОГЧИЙН МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛ - ТОЙМ СУДАЛГААНЫ ТАЙЛАН
"ЕРӨНХИЙЛӨГЧ БА ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН ТАЛААР СОНГОГЧИЙН МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛ" ТОЙМ СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Парламентын засаглалтай Монгол Улс нь Ерөнхийлөгчийн институцийг төрийн байгуулалдаа багтааснаар холимог хэлбэрийн төрийн тогтолцоог сонгон хөгжүүлж байна. Манай энэ тогтолцоо ямар онцлогтой, энэ тогтолцооны дотор Монгол Улсын Ерөнхийлөгч ямар эрх мэдэлтэй вэ? Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчөөс иргэд юу хүлээх вэ? Эдгээр асуултын хариулт болох парламентын засаглал дахь Ерөнхийлөгчийн институцийн эрх мэдэл, үүрэг хариуцлагыг ойлгоход иргэдэд туслах зорилгоор судлаач бид уг тойм тайланг боловсруулан уншигч Танд хүргэж байна.
Энэхүү тайланд дараах багц мэдээлэл багтсан болно. Үүнд:
1. Сонгодог болон холимог хэлбэрийн Ерөнхийлөгчийн тогтолцооны тухай онолын тойм, Ерөнхийлөгчийн институцийн тухай ойлголт;
2. Төрийн эрх мэдлийн хуваарилалтад Ерөнхийлөгчийн институцийн эзэлж буй орон зай, Үндсэн хуулиар баталгаажуулсан бүрэн эрхүүд;
3. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн Мөрийн хөтөлбөрөөр дамжуулан Ерөнхийлөгч ард түмнийг төлөөлөх мандатыг хэрэгжүүлэхэд тавигдах шаардлага зэрэг болно.
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол